Маркетерууд аравдугаар сарын 31-нд Төрийн ордонд хуралдана

UB Info

Монголын үндэсний маркетингийн холбоо” (МҮМХ) ТББ-аас жил бүрийн аравдугаар сарын 20-ны өдрийг “Монголын маркетеруудын өдөр” болгон зарлаж, зургаа дахь жилдээ зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээгээр салбарын ололт амжилт, шинэ туршлага, бизнесийн бодит кэйс хуваалцах, мэргэжил нэгт нөхөдтэйгөө харилцаа холбоо тогтоох, нийгэмд эерэг өөрчлөлтийг түгээх, ажил мэргэжлээ сурталчлан таниулах зорилгоор зохион байгуулдаг.

Энэ жилийн маркетеруудын өдрийн онцлог нь Монгол Улсын Засгийн Газраас гаргасан “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавъяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх журам”-ын “Тэмдэглэлт өдөр” хэсэгт “Монголын маркетеруудын өдөр”-ийг жил бүрийн аравдугаар сарын 20-ны өдөр тэмдэглэж байхыг албан ёсоор баталгаажуулж байгаа явдал юм.

Энэ жилийн тухайд “Монголын маркетеруудын өдөр”-ийн гол арга хэмжээ аравдугаар сарын 31-нд болох юм.

“Монголын маркетеруудын өдөр”-ийн агуулга:

Технологийн нөлөө нийгмийн амьдралыг тэр чигт нь өөрчилж, цоо шинэ дэг журам, хэв маягийг танилцуулах болов. Цахим шилжилт хаа сайгүй нэвтэрч, шинэ ололтууд бидний амьдралыг улам бүр хөнгөвчлөх боллоо. Эргэн тойронд бүх зүйлс илүү хурдтай болж, илүү хурдан дасан зохицох, суралцах шаардлага хүн бүрт тулгарах болов. Нэгэн зэрэг дөрвөн өөр амьдралын хэв маягтай, дөрвөн өөр зан төлөвтэй, дөрвөн өөр сэтгэлгээтэй, дөрвөн өөр хандлагатай үе оршин байсан тохиолдол бидний түүхэнд үгүй. Энэ сорил брэнд, компаниудыг ямагт бүтээлчээр сэтгэж, онцгой зүйлсийг санал болгохыг шаардах болов. Шинэ үеийг ойлгож, тэднийг татах зүйлсийг бодож, ялгарлаа тодорхойлох хэрэгцээ үүслээ. Хаалга тогшилгүй орж ирсэн эдгээр өөрчлөлтөд маркетерууд бид бэлэн үү? Өнөө цагт манай салбарт тулгарч буй сорилууд болон үүсч буй боломжуудын талаар энд хэлэлцэнэ.

Товч хөтөлбөр:

09:10-10:00 Бүртгэл
10:00-10:30 Нээлтийн үйл ажиллагаа
10:30-11:00 Үндсэн илтгэл: "NEXT BIG SHIFT"
11:00-12:00 Хэлэлцүүлэг 1: Шилжилт & Өөрчлөлт: Яагаад зайлшгүй гэж?/Айсуй шилжилтийн өмнө/
12:00-13:00 Өдрийн хоол
13:00-13:30 Үндсэн илтгэл: NEXT SUCCESS STORY
13:30-14:30 Хэлэлцүүлэг 2: Амжилт & Туршлага: Юу суралцах вэ?/Ялгуусан ялалтын дараа/ NEXT SUCCESS STORY
14:30-15:00 Цайны завсарлага/ Нетворкинг 15:00-15:20 Илтгэл: Маркетеруудад тулгамдаж буй ур чадвар
15:20-15:40 Үндсэн илтгэл: NEXT GENERATION
15:40-16:40 Хэлэлцүүлэг 3: Ялгаа & Онцлог: Хэрхэн хүрэх вэ?/Шинэ үеийнхнийг тольдохуй/ NEXT GENERATION
16:40-17:40 Unread: Бид хэрхэн ажилладаг бэ? - Маркетеруудын ур чадвар & арга барил
17:40-17:50 Гэнэтийн бэлэг
17:50 -18:00 Хаалт
18:30-21:30. Маркетеруудын парти

Ерөнхий зохион байгуулагч: Монголын үндэсний маркетингийн холбоо, SMS-Startup Marketing Space

Хамтран зохион байгуулагч: Unread

Хэзээ: 2018.10.31-ний Лхагва гараг, 09:00 цаг

Хаана: Төрийн ордон, Их танхим

Бүртгэл: 2018.10.29-ны өдөр хүртэл

Бүртгэлийн линк: https://goo.gl/forms/o78Mnip90mlYZKSJ2

Эвэнт хуудас: https://www.facebook.com/events/

САНАЛ БОЛГОХ