Бичихийг хүссэн шинэ санаагаа цэгцлэх 3 арга

UB Info

Бидний хувьд шинэ санаа өдөр тутамд урган гарч ирдэг. Гэрлэн дохиог хүлээх зуур эргэн тойронд болж буй үйл явдлыг ажиглан суухдаа л зохиол, өгүүллэг, түүх бичмээр санагддаг уу?

Удалгүй бидний тархи нэг ажлаа дуусгаагүй байхад нөгөөд шилжих, бодолдоо гацах, өөрийгөө олох хүртэл шинэ санаагаар хальдаг. Бид толгойд эргэлдэж буй олон санаагаа хэрхэн зохицуулах вэ? Тэгвэл энэхүү асуултын хариуг 3 сэдэвт хуваан бэлтгэлээ.

1. Дүгнэн шинжлээд бодитой болго.
Шинэ санааг төрсөн даруйд нь тэмдэглэж авах зорилгоор дэвтэр, наадаг цаас, утасны аппликейшн зэрэг хэрэгслүүдийг үргэлж авч яваарай. Өөрийн санааг хэдхэн өгүүлбэрт багтаан дүгнэж бич. Ингэснээр та мэдээллээ бодит болгож, бодлоо цэгцлэн одоогийн ажилдаа илүү анхаарахаас гадна таны санаа аюулгүй хадгалагдах бөгөөд хожим хэрэгжүүлэхэд хялбар байх болно.

2. Богино хэмжээний өгүүллэг юм уу тууж бич.
Хэрэв энэхүү санаа таны толгойд гацсан бол энэ нь таныг санаагаа эхлүүлэх талаар анхааруулж, ямар нэгэн зүйл хийхэд уриалж байна. Богино хэмжээний өгүүллэг бичих нь таны ур чадварыг хөгжүүлж, илүү том зүйл сэдэх чадамжийг бий болгон, цаашлаад бичсэн өгүүллэгүүдээр цуглуулга хийн бүрэн хэмжээний тууж хэвлүүлж ч болох юм. Зөвхөн ном хэвлүүлэхдээ гол нь биш, танд уран зохиол бичих гайхалтай туршлагыг өгөх болно.

3. Төрсөн санаагаа өөрийн амьдрал дээр хэрэгжүүл.
Зарим тохиолдолд толгойд орж ирсэн санаа одоогийн амьдралын хэв маягт тань хэрэгжиж болдог. Тиймээс төрсөн бүх санаагаа цаасан дээр буулган тэдний аль нь тантай холбоотой эсэхийг шалгаж үзээд амьдралдаа хэрэгжүүлээд үзээрэй.

Эдгээр зөвлөгөөнүүд таны толгойд буцалж буй олон санаануудыг цэгцэлнэ гэдэгт итгэлтэй байна.

Төсөөллөө ашигла - Боломжид төгсгөл гэж үгүй!

САНАЛ БОЛГОХ