Алдартнуудын гангараа

Зах зээл


Ганган хээнцрээрээ ялгардаг Англи хэв маяг нь хүн болгон мэддэг билээ. Тэр дундаа Английн хатан хааны гэр бүр үргэлж л хүн бүрийн анхаарлыг татаж байдаг. Гүн болон гүнгийн авхай Чарлэс, Кэйт хоёрыг олон мянган залуус даган дууриаж байдаг. Тэгвэл тэдний Стокгольмд хийсэн айлчлалынх нь гангараа нь хүмүүсийн анхаарлыг ихээхэн татаад амжижээ. Гүнгийн авхай Кэйт, Английн Бурберри брэндийн гадуур хувцас өмссөн байсан бол гүн Чарлэз Францын алдарт Fusalp брэндээр хувцасласан нь үндсэрхэг Англичуудын анхааралд өртсөн байна.

Дан ганц Английн эзэн хааны гэр бүлийн гангараа болоод зогсохгүй, Америкийн алдарт реалити шоуны одууд болох ганган, хээнцэр, загварлаг, чамин хувцаснуудыг өдөр тутмын амьдралдаа хэрэглэдэг Кардашаны гэр бүл ч Fusalp брэндээр гангарах дуртай гэнэ шүү. Мөн Францын ерөнхийлөгч асан Николас Сарказигийн өмсөх дуртай брэндүүдийн нэг нь мэдээж Фусалп гэдэг.

Тэгвэл Европын дээдсүүдийн сонголт, дэлхийн одуудын өвлийн байнгийн гангарааны нэг болох Францын алдарт Fusalp брэнд Шинэ Сонголт Брэнд Их Дэлгүүрт ирсэн байна. Мөн та Шинэ Сонголт Брэнд Их Дэлгүүрээс Английн алдарт Superdry, Италчуудын хээнцэр хэрэглээ болох Gaudi, Pollini, Naracamicie, Lumberjack, Германы алдарт Drykorn, Францын Eden-park зэрэг брэнд дэлгүүрүүдээр зочлох боломжтой юм.


2008 онд Британы алдартай дизайнер болох Николас Кирквүүд Pollini брэндийн гуталнуудын дизайны чиглэлийг тодорхойлж эхэлсэн ба 2012 онд Pollini-гийн реактив захирал болсоноор брендийн үнэ цэнэ болон өндөр чанартай материалыг инновацидаа байнга тусгадаг болсон.

Pollini болон Naracamicie брендүүд нь 100% Итали улсад үйлдвэрлэсэн дахин давтагдашгүй загвар хийцээрээ Европчуудад таашаагдсан бөгөөд 400 гаруй салбар дэлгүүртэй аж. Европын алдартай, чамин, хээнцэр, загварлаг, чанартай брэндүүдийг нэг дор цогцлоож Монголын хэрэглэгчдэд хүргэх болсондоо Шинэ Сонголт Брэнд Их Дэлгүүрийн хамт олон баяртай байгаа гэнэ шүү.
САНАЛ БОЛГОХ