Оффистоо ширээний хөлбөмөг байршуулахын 5 ач тус

UB Info

Байгууллагын соёл гэдэг маш чухал зүйл боловч үүнийг бүрдүүлэх тийм ч амар биш. Хэрэв ажилчдын тань хөдөлмөрийн бүтээмж буурч, эрч нь суларч, нэг тийм эль хуль болсон мэт санагдаж байвал менежер хүний зүгээс та хайрцгаас гадуур сэтгэж, ажлын байрандаа бага зэрэг шинэлэг зүйл туршиж үзэх цаг нь болжээ.

Орчин үед Америкийн бизнес байгууллагууд ажилчдынхаа эрүүл мэнд, сэтгэл зүй, ажлын үр бүтээмжтэй байдлыг нь эерэг байлгах үүднээс ажлын байр дотроо төрөл бүрийн шинэлэг орчинг бүрдүүлж буй бөгөөд мөн Apple, Silicon Valley, Starbucks, Facebook, Google, Procter & Gample гэх мэт том компаниуд хүртэл уйтгартай уламжлалт ажлын байрны орчингоо шинэчилсээр л байгаа юм.

Шинэчлэл гэдэгт нь ихэвчлэн үнэгүй хөнгөн зууш ба кофе, дуг хийх өрөө мөн тоглоом зэрэг зүйлс багтаж буй бөгөөд эдгээр дундаас ажилчдыг илүү идэвхтэй, сэргэг, өрсөлдөөнтэй болгоход тус болдог зүйл бол ширээний хөлбөмбөг юм.

Ширээний хөлбөмбөгийг оффистоо байршуулснаар ажлын байрны уур амьсгал эрч хүчээр цэнэглэгдэж, ажлын байрны эерэг болон сөрөг зүйлсийн баланс тэнцвэржиж эхэлнэ.

Дараах 5 шалтгааныг уншаад таны оффист яагаад ширээний хөлбөмбөг байх шаардлагатай вэ? гэдэг нь тодорхой болох биз ээ:

1. Нүдээ амраах сайхан дасгал болно. Толгой ойр ойрхон өвдөх, тархи руу хатгах, хараа бүрсийх, нүд хуурайших болон загатнах гэх мэт бидэнд бараг үргэлж шахуу тохиолддог эдгээр шинж тэмдгүүд нь компьютерийн дэлгэц удаан ширтэж ажилласантай холбоотой байдаг. Дэлгэцийн цацраг туяа таны эрүүл мэндэд маш хор хөнөөлтэй гэдгийг үргэлж санаарай. Харин хэдхэн минут зарцуулаад ширээний хөлбөмбөг тоглоод бөмбөгийг дагуулан нүдээ хэд сайн эргэлдүүлээд авахад үүнээс илүү зугаатай бас нүдэнд ээлтэй харааны дасгал гэж хаа ч үгүй билээ.

2. Хөдөлгөөний дутагдалд дэм үзүүлнэ. Оффисын орчинд ажилладаг л бол хүссэн хүсээгүй сандал ширээндээ цавуудуулсан мэт л хөдөлгөөнгүй сууж, өдөр тутмын бичиг цаастай зууралдах нь мэдээж. Ширээний хөлбөмбөг тоглоход та босож, биеэ эрчтэй хөдөлгөх учраас таны хөшүүн биеийг уян хатан болгоход маш дэмтэй юм шүү.

3. Санал бодлоо уралдуулах нөхцөлийг идэвхжүүлнэ. Google компанийн ажилчид чөлөөт цагаараа биллиард тоглож байх үедээ зарим бэрхшээлийг даван туулах санаа олж байсан гэдэг. Үүнтэй ижил ширээний хөлбөмбөг ч бас таны ажилчдыг бие болон оюун санааны байнга идэвхтэй байдалд байлгаж санаа бодлоо солилцох, хэлэлцүүлгийн талбар болж болох юм.

4. Байгууллагын соёл эерэгжинэ. Ажилчдыг хооронд нь ойртуулах, нийгэмшүүлэх гайхамшигтай дөт зам бол хөгжөөн цэнгээнээр дүүрэн ширээний хөлбөмбөгийн тоглолт. Ажилчид тань бие биетэйгээ илүү нээлттэй болж, нэгнээ илүү таньж мэдэхийн сацуу ажлаас өөр зүйлсийн талаар ярьж, хэлэлцэж улмаар ийм орчин нь ажлын байранд нөхөрсөг өрсөлдөөнийг буй болгож, харилцан итгэлцлийн суурийг тавих асар том үр нөлөөтэй.

5. Түр ч гэсэн ажлаас зугтаж, алжаалаа тайлах боломж. Ширээний хөлбөмбөг бол хортой орчноос түр ч болов хол байлгах таны сайн найз. Чөлөөт цагаар зуушаа идэнгээ алжаалаа тайлах боломжийг ширээний хөлбөмбөг танд олгох болно.

Үнэлэгдэхүйц байгууллагын соёлыг бүрдүүлэх нь менежерүүд болон компанийн гүйцэтгэх удирдлагын шинийг санаачлах чадвартай шууд холбоотой. Үүнийг бий болгосноор ажилчдын ажиллах эрмэлзэл улам бүр ундарч, биеийн амраа хойш тавьж хүлээлтээс давсан гүйцэтгэл үзүүлж улмаар компанийн борлуулалт ч ихсэж ашиг орлого арвижих учиртай юмсанжээ.

Харин одоо шууд ширээний хөлбөмбөг худалдан авхыг хүсвэл ЭНД дарж захиалаарай.
Хүргэлт үнэгүй: 75752020


САНАЛ БОЛГОХ