Ажилчдынхаа эрч хүчийг нэмэгдүүлэх 2019 оны шинэлэг аргууд

UB Info

Бүтэн жилийн турш ажлын байр нь дээрх бүтээлч байдал, урмын үгс, санал бодол, өсөлт дэвшилтийг нэмэгдүүлэх амар хялбар алхмууд.

Шинэ он бол шинэ эхлэл. Гэвч олон бизнесийн байгууллагад менежерүүд болон удирдлагуудын гол дайсан болсон өнөө л байдаг асуудлууд, сорилтууд, зөрчлүүд, нозоорол мэтийн зүйлс бахь байдаг хэвээрээ л байх тохиолдол их бий. Чухам эдгээр зүйлс л Лидерүүдийн ажилчиддаа зөв үлгэр дууриалал болж, тэднийг хөдөлгөх цөм эрчим хүч болоход чөдөр болдог.

Гэхдээ доорх 4 аргийг туршиж хэрэгжүүлснээр танд цаг болон нервээ баралгүйгээр үүнийг залруулж, ажилчдынхаа эрч хүчийг супер цэнэглээд зогсохгүй тэдний хандлага, бүтээлч байдал, өсөн дэвжих боломжийг ч нэмэгдүүлэх алтан боломж бий болох юм.

Биесээ урмын үгсээр тэтгэхийг зуршил болго

Хүн бусдаас талархлын үг болон урмын үг сонсох төдийд л хандлага нь эерэгжиж эхэлдэг болохыг судалгаагаар тогтоожээ. Тухайлбал тус судалгаанд оролцогсод 10 долоо хоногийн турш өөрт тохиолдсон талархууштай зүйлсээ хэдхэн өгүүлбэрээр бичиж өнгөрөөсний үр дүнд тэдгээр хүмүүсийн амьдралд хандах хандлага нь илүү өөдрөг болсон нь илт тодорхой болсон юм. Түүгээр ч зогсохгүй тэд илүү ойр тогтмол дасгал хөдөлгөөн хийж, илүү их унтаж амарч эрүүл ахуйн зөв дэглэмийг баримталдаг болжээ.

Иймээс урмын үгсийг ажлын байранд зуршил болгон хэрэглэх нь маш олон ач тус дагуулна. Ажилтан тань өгсөн даалгаврыг гүйцээж магадгүй бүр хүлээлтээс давсан гүйцэтгэл үзүүлсэн бол зүгээр л талархлын үгээ жижиг цаасанд бичээд түүнд өг. Ажлын цагаар оффист бүгд ажлаа хийж байх үед сайн гүйцэтгэл үзүүлж байгаа гэж бодсон хүмүүсээ нэр цохож олны дунд магт. Талархлаа илэрхийлж сайн ажилтантайгаа биечлэн дотор эсвэл бүр гадуур уулзаж урмын үгсээр дайл. Удалгүй таны ажилчид ч энэ жишгээр нэгнээ тэтгэж эхлэхэд ажлын байрны уур амьсгал ч эерэг болж эхэлнэ.

Санал бодлоо илүү утга агуулгатай хүргэ

Менежерүүд ихэвчлэн нэгэн хэвэнд л цутгасан стильтэй үг, үнэлэлт өгдөг. Сайн менежерийн сайн үнэлэлт тухайн ажилчдад өөрсдийнх нь ур чадварыг ойлгуулахын сацуу тэдэнд хийж бүтээх урам зориг өгдөг бөгөөд ур чадвараа хэрхэн нэмэгдүүлэх замыг нээж өгдөг.

Шаардлагатай үед ажилчдыгаа нийтэд нь хамруулж тэдэнтэй санал бодлоо хуваалц. Тэдэнд зүгээр л юуг засах, юуг хийхийг тулгахын оронд тэд юуг бүтээж болох талаар ярилц. Жишээлбэл, та тэднээс “энэ асуудлыг шийдэх хамгийн зөв гарц юу байж болох бол?” эсвэл “чи уг асуудалд ямар өөр шийдэл олох байсан вэ?” гэх мэт асуултаар тэднийг идэвхжүүлж болно. Лидерүүд дуугаа намсгах тоолонд дагагчид санаагаа уралдуулан хашхирдаг. Энэ бол таны ажилчид хэр хэмжээнд сэтгэх чадвартайг шалгах боломж.

Алхам алхмаар ахих системийг нэвтрүүл

Ажилчдын ур чадварыг алхам алхмаар дээшлүүлэхийн тулд одоо байгаа ур чадварын түвшингээс нь арай өндөр төвшинтэй боловч гүйцэтгэж болохуйц хэмжээний чадвар шаардах ажил даалга. Ингэснээр ажилчид өөрсдийн чадвараа аажим аажмаар хөгжүүлээд зогсохгүй өөртөө итгэх итгэлийг олж авна. Ойрын хугацаанд хүрэх зорилтууд болон урт хугацааны зорилгуудыг боловсруулж тэр болгондоо хүрэхийн тулд ажилтнууд тань таны удирдлага дор зүтгэж ажиллах нь хамгийн үр дүнтэй аргуудын нэг. Энэ бүгд нь таны компанид зорилго төвтэй практик дэлгэрүүлээд зогсохгүй таныг компанийн үйл ажиллагааны үйл процессыг хянаж, үнэлэлт өгөхөд дөхөм үзүүлнэ. Харин таны ажилтнууд үргэлж хурц байхын зэрэгцээ таны дэмжлэгийг мэдрэх болно.

Тэднээс бүтээлч сэтгэлгээг зулгаа

Лидерүүд ажилчдаасаа бүтээлч сэтгэлгээг шаардах үедээ тэдний санаа бодлыг уралдуулах тухай хамгийн түрүүнд боддог. Гэвч энэ нь ихэнхдээ албан шаардлагын ажил гэж л тусдаг. Олон жилийн судалгааны үр дүнд хүмүүс ганцаараа ажиллаж байх үедээ илүү их санаа бодож олдог болох нь тогтоогджээ. Иймээс менежер хүний зүгээс та ажилтнуудаасаа шууд л юм нэхэхийн оронд тэдэнд хувийн орон зай гаргаж өгч, бодох хугацаа олгож байх нь зүйтэй болов уу. Шаардлагаар бус өөрийнх нь цэвэр оюун бодлоор нь цагийн үр дүнтэй менежментийн хамт асуудалд хандуулбал та тэднээс бүгдээс нь жинхэнэ бүтээлч сэтгэлгээг зулгааж хамгийн оновчтой санааг илрүүлнэ.

САНАЛ БОЛГОХ