2018 оны хамгийн шилдэг 10 усны хувцастай моделиуд

UB Info

Усны хувцастай моделиуд – Хамгийн дур булаам сонсогдог үгс биш гэж үү. Хэрэв танд дасгал хөдөлгөөнөө эрчимжүүлж, илүү ихээр хичээхэд тань үлгэр жишээ болж өгөх зүйл дутагдаж байвал эдгээр усны хувцастай 2018 оны шилдэг моделиудад анхаарлаа хандуулаарай.

1. EMILY RATAJKOWSKI
Insta: @emrata
Дагагчийн тоо: 21 сая

Хэрэв та цэнхэр дэлгэцнээ “Entourage” болон Ben Affleck-ийн “Gone Girl” гэх зэрэг дэлгэцийн бүтээлүүдийг үзэж байсан бол Эмили хэмээх энэхүү моделийг таньж магадгүй. iCarly-ийн цувралаас хөндийрч амьдралдаа том алхмыг хийсэн тэрээр халуухан бие галбираараа олонд танигдсан нэгэн билээ. Хамгийн сүүлд Милан хотод болсон “Bottega Venetta” загварын шоуны тайзан дээр алхсан нь 26 настай Эмилигийн хувьд урдах зам нь дардан байгааг харуулсан юм. Нью-Йоркийн алдарт “DKNY” загварын компанитай гар нийлж мөн Инстаграм хуудсандаа 15 сая хүнийг дагуулж байгаа нь түүний хувьд их том дэмжлэг болсон нь гарцаагүй.

2. ROSE BERTRAM
Insta: @rose_bertram
Дагагчийн тоо: 766,000

Америкийн томоохон сэтгүүлүүд болох “Sports Illustrated” болон “GQ Magazine”-д гарсан зургуудаар нь түүнийг олон түмэн андахгүй. Тэрээр алдарт фото зурагчин Juergen Teller-ийн хамтаар “Jambox” хэмээх өсгөгчийн брендтэй ажиллаж бүтээл гаргаснаар түүний анхны хит бүтээл газар авсан байна. Тэр үеэс Бельги бүсгүйн карьер өсөж удалгүй L’Oreal, Primakr, H&M гэх зэрэг өөр олон том брендүүдтэй хамтарч ажиллах болжээ. “Энэ замыг сонгохоор зүрх шулуудаж байх үед хүмүүс надад үүнийг хэзээ ч бүтэхгүй гэж хэлдэг байсныг би санаж байна. Намайг хангалттай өндөр биш, туранхай өндөр зэрэглэлийн загварын бие галбиргүй учраас надад том компаниудаас хэзээ ч санал ирэхгүй гэж тэд хэлдэг байсан. Загварын ертөнц одоо өөрчлөгдөж байна. Одоо чиний өөрийн онцлог л хамгаас чухал болж байна.” Тиймээс боломж бий шүү охин минь...

3. BARBARA PALVIN
Insta: @realbarbarapalvin
Дагагчийн тоо: 10 сая

Усны хувцастай шилдэг 10 том моделийн жагсаалтад Barbara Palvin багтсанд тийм ч гайхах зүйл үгүй биз ээ. Зүгээр л түүнийг хар л даа! Хэрэв та загварын тайзан дээрээ анхныхаа алхааг хийхээр бол энэ мэдээж “Prada”-гийн тайзан дээр байх хэрэгтэй шүү. Загварын ертөнцөд хөл тавих ямар сайхан эхлэл гээч? Barbara дэлхийн томоохон тайзууд дээр ч гараад зогсохгүй Канадийн поп од Justin Bieber-тэй хүртэл нэр холбогдоод амжсан шүү.

4. SOMMER RAY
Insta: @sommerray
Дагагчийн тоо: 19,7 сая

Фитнесийн модель гэдгээрээ алдаршсан Sommer Ray-ийн биеийн гол чухал хэсгүүд нь усны хувцастай байхад маргахын аргагүй гайхалтай хэлбэр үзэмжтэй харагддаг байна. Бодибилдингийн тамирчин аавынхаа замналыг дагахаар шийдсэний дараад 16 насандаа анхны загварын тэмцээндээ оролцож уг салбарт хөл тавьж байжээ. Та түүний 872,000 дагагчтай Youtube Channeld-д нэгдсэнээр түүний өдөр тутмын дасгал хөдөлгөөний бичлэгүүдийг үзэх боломжтой болно. Тэрээр ердөө 167 см өндөртэй намхан эмэгтэй боловч түүний хамгийн онцлох хэсэг нь түүний өгзөг юм. Түүний төгс гэмээр өгзөг нь усны хувцастай загварын ертөнцөд хөлөө олоход нь гол хүчин зүйл болж өгсөн.

5. SOPHIA MIACOVA
 
Insta: @sophiamiacova
 Дагагчийн тоо: 3,1 сая

Мексик болон Франц гаралтай Sophia Miacova нь ер бусын гэмээр үзэсгэлэн гоог өөртөө агуулсан нэгэн. Цахим орчинд Vine бичлэгүүдээрээ нэр хүнд олж авсан тэрээр хошин мэдрэмжээрээ алдартай бөгөөд түүний усны хувцасны модель бие манай дэлхийн цар хүрээнээс ч хальсан төгс бүтээл юм. Тэр амьтанд хайртай, Лос Анжелест нүүж ирснээсээ хойш цагаан хоолтон болсны зэрэгцээ тэрээр Ганди-гийн “Аливаа улсын мөн чанар, ёс суртахууны хэмжээг амьтдадаа хэрхэн хандаж байгаагаас нь тодорхойлж болно” хэмээх үгийг ёсчлон дагадаг нэгэн юм. Тэр яг л сахиулсан тэнгэр шиг биш гэж үү?

6. GIGI HADID
Insta: gigihadid
Дагагчийн тоо: 45,4

Түүний нэрийг сонсоогүй амьтай голтой хүн гэж энэ дэлхийд байхгүй биз ээ. GIGI (жинхэнэ нэр нь Jelena Noura Hadid) Tommy Hilfiger, Fendi, Jeremy Scott болон Tom Ford гэх мэт томоохон нэрт газруудад алхсан бөгөөд түүний энэ жагсаалт цаашид ч зогсохгүй шинжтэй. Бусад моделиудтай харьцуулахад түүний бие илүү хараа булаам гүдгэр годгор шинжүүд ихтэй бөгөөд тэрнээс гадна эмэгтэйчүүдийн эрхийн төлөө дорвитой зогсдог гэдгээрээ цуутай нэгэн.

7. SARA SAMPAIO
Insta: @saraampaio 
Дагагчийн тоо: 7,2 сая

Victrora’s secret-ийн сахиусан тэнгэр, нохойд чин сэтгэлээсээ хайртай Sara Sampaio-г гоо үзэсгэлэн, гайхалтай хөл болон усны хувцастай загварлаг биеэр нь хүн бүр мэднэ. Португали улсад хотын захад өссөн тэрээр 170 орчим см өндөртэй гэдгээрээ Vicoria’s Secret-ийн хамгийн намхан моделиудын нэгд багтдаг. Чөргөр биетэй байх хүсэл нь түүнд 2014 онд “Sports Illustrated” сэтгүүлийн шилдэг шинэ моделийн шагналыг хүртэхэд гол хүчин зүйл болжээ. Тэрээр Pilates болон боксоор хичээллэж бие галбираа хөгжүүлдэг бөгөөд тэр ч бүү хэл каратэгийн бор бүстэй гэсэн шүү.

8. CHANEL IMAN
Insta: @chaneliman
Дагагчийн тоо: 1,7 сая

Victoria’s Secret-ийн хоёр дугаар сахиусан тэнгэр мөн л манай жагсаалтад багтжээ. Chanel Iman нь алдарт реппер A$AP ROCKY-тэй өнгөрсөнд сүй тавьж байснаараа олны анхааралд өртсөн удаатай. Balenciaga болон McCartney гэх мэт томчууд энэ урт хөлтэй үзэсгэлэн гоо бүсгүйг тайзнаа залж дуудсанд гайхах зүйл үгүй. Тэрээр мөн Vogue-ийн 2000-д оны шилдэг 30 загвар өмсөгчдийн жагсаалтад байр эзэлсэн байдаг.

9. DEMI ROSE
Insta: @demirosemawby
Дагагчийн тоо: 8 сая

Интернетийн гайхамшгийн ачаар алдар нэртэй болсон Их Британийн загвар өмсөгч бол Demi Rose юм. Инстаграм хуудсандаа 5.4 сая охид залуусыг араасаа байлдан дагуулж буй уг бүсгүйн карьер тасралтгүй өссөөр л байна. Тэрээр FHM болон Nuts сэтгүүлүүдийн нүүр хуудсанд зургаа мөнхөлж, цуу яриагаар реппер Tyga –тай нэр холбогдсон гэх болжээ. Загвар өмсөгчийн карьераа хөөхийн тулд тэрээр гоо сайхны эмчийн мэргэжлээ золиосолсон юм. Усны хувцастай шилдэг моделиудын дунд нэр цохож яваа тэрээр галзуурмаар биеийн эд эрхтнүүдээрээ бусдыг өөртөө татсаар л. 

10.GABBY EPSTEIN
Insta: @gabbyepstein
Дагагчийн тоо: 2 сая

Австралийн ногоон талд өсөж торнисон Инстаграмын од Gabby Epstein нь 15 настайгаасаа загварын ертөнцөд цоройж эхэлсэн юм. “Women’s Best” фитнесс бараа бүтээгдэхүүний брендийн бие төлөөлөгч байсан бөгөөд Young & Reckless хувцасны брендэд зургаа даруулсан нь карьерийнх нь бас нэг том шат байсан юм. Тэрээр Инстаграм хуудсандаа ганц зураг постлож оруулахад л түүний загвар өмсөгчийн мэргэжлээрээ 4 хоног ажилласнаас илүүтэй мөнгө орж ирдэг хэмээн өөрөө ярьж байсан удаатай. Дагагчдаа нэмэгдүүлэх хэрэгтэй юм байна шүү найзуудаа!

Бонус

ASHLEY GRAHAM
Insta: @theashleygraham
Дагагчийн тоо: 6,2 сая

Америкийн загвар өмсөгч, бизнес эрхлэгч бүсгүй болох Ashley Graham нь өөрийн биеийн инч бүрээр загварын ертөнцийн стандартыг эвдэж байна. Тэрээр Vogue, Harper’s Bazaar, Glamour, Sports Illustrated зэрэг томоохон брэндүүдийн нүүр зураг болоод ч зогсохгүй Swimsuit for All болон Addition Elle зэрэг алдарт брэндүүдтэй хамтран ажилласан баялаг карьерийн түүхтэй нэгэн юм. Түүний хэзээ ч цуцашгүй өөртөө итгэлтэй байдал, нүд булаасан бие галбирт нь дэлхий тэр аяараа татагджээ.

САНАЛ БОЛГОХ