Ким Кардашианы гэр бүл салалтын хуульчтай уулзжээ

UB Info

West-ийн гаргасан ааш авирын улмаас тэдний гэрлэлт эцэстээ төгсөх гэж байна уу?

Хэдэн сарын турш хэл ам, олон асуудал дагуулсан Kim Kardashian болон Kanye West нарын гэрлэлтийн холбоо эцэстээ төгсөх гэж байна уу?

Удаан хугацааны турш хэл амны бай болсоор ирсэн гэргий, гурван хүүхдийн ээж Ким Кардашиан гэр бүл салалтын хуульч Laura Wasser-тай зул сарын өмнөх өдрөөр уулзжээ.

Lausa Wasser хэмээх бүсгүй нь Kim Kardashian-ийг хоёр дахь нөхрөөсөө буюу Kris Humphries-аас салахад нь гол ажлыг хийж гүйцэтгэсэн Холливуудад нэр нь цуурайтсан хуульч юм. Kim Kardashian найз Shelli Azoff болон Lausa Wasser – тай уулзаж буй зургаа олон нийтийн сүлжээнд цацсанаар гэр бүл салалтын талаарх сэдэв дахин хөндөгдөж эхэлсэн нь энэ ажээ.

Түүнээс өмнө буюу өнгөрсөн сард “Radaronline.com”-оос Kim Kardashian-д салахаас өөр сонголт үлдээгүй байж мэдэх талаар нийтлэл гаргасан нь үүнийг илтгэх хангалттай түлхэц болж өгч байгаа юм.

“Kanye өөрийн гэр бүлээ болон Кимийг гал руу түлхсээр л байгаа бөгөөд Ким ч тасралтгүй сүрдүүлэг, заналхийллийн бай болсоор л байна. Нас ахиж байгаа тул Ким энэ бүх залхмаар зүйлсээс ангижрахыг үнэн голоосоо хүсэж байгаа.” Хэмээн эх сурвалжаас онцолжээ.

САНАЛ БОЛГОХ