Агаарын бохирдол хүүхдэд гадаа байхаас илүү машин дотор байхад нөлөөлдөг

UB Info

Саяхан гарсан судалгааны үр дүнгээр хүүхдүүд гадаа байхаас илүү машинд явж байхдаа агаарын бохирдолд илүү өртдөг болох нь тогтоогджээ.

Их Британийн химич, профессор Sir David King хүүхдүүд сургууль руугаа машинаар явахын оронд алхах эсвэл дугуйгаар явбал агаарын бохирдлын хор нөлөөнд бага өртөнө хэмээн “The Guardian” агентлагт бичжээ.

Тодруулбал тэрээр: “Автомашины арын суудалд явдаг багачууд агаарын бохирдлын аюултай төвшинд илүү ихээр өртөх эрсдэл өндөртэй. Эцэг эх та магадгүй цэвэрхэн машинд тухлаад явж байж болох ч таны хүүхдүүд эргэн тойрны бүх автомашины хорт хийн ялгарлаар дүүрсэн дөрвөлжин хайрцаганд амьсгалж байгаа шүү.” Хэмээн бичсэн байна.

Хэдийгээр хүүхэд сууж яваа машинд тамхи татахыг хориглосон хууль барууны орнуудад хэрэгжиж байгаа боловч автомашинаас ялгардаг хорт хийгээр тэд амьсгалсаар байгааг профессор ахин дахин онцолсоор л байгаа юм.

Тэртээ 2001 онд гарсан судалгааны үр дүнд автомашин жолоодож яваа хүмүүс дугуйчид болон алхдаг хүмүүсээс илүү их хортой агаараар амьсгалдаг нь тогтоогдсон билээ. Иймд автомашинаар зорчиж явахаас өөр сонголтгүй балчир хүүхдүүдийн хувьд энэ нь сэтгэл түгшээсэн асуудал болоод байна.

Саутгемптонийн их сургуулийн багтраа өвчний мэргэжилтэн, Профессор Stephen Holgate машин дотор агаар гадаах агаараас 9-12 дахин их бохирдолтой байдаг хэмээн “The Guardian” агентлагт мөн бичжээ. “Сэнс асаалттай машинд хүүхдүүд чанх урд нь суугаад урд талын машины яндангаас ялгарч буй хорт хийгээр амьсгалдаг.” Гэжээ.

Цаашлаад дизель хөдөлгүүртэй автомашинаас ялгардаг азотын давхар ислийн хэмжээ нь сүүлийн 7 жилд хот орчмын бүсийн 90 хувийн орон зайд албан ёсны зөвшөөрөгдсөн хэмжээнээс давж байгаа талаар мэргэжилтнүүд онцолсоор байна.

Профессор Holgate: “Агаарын бохирдлын асуудлыг төр засаг нухацтай авч хэлэлцэхгүй байна. Улс төрчид өөрсдөө танхим руугаа машинаар хүргэгдэж ирдэг нь хүртэл их хачирхалтай үзэгдэл. Хүүхэд багачууд гэлтгүй бүх иргэдийнхээ эрүүл мэндийг нэн тэргүүнд авч үзэх арга хэмжээг бид авахгүй байгаа нь миний хувьд үнэхээр аймшигтай санагдаж байна." Гэжээ.

Харин яг одоо авто машиндаа агаар цэвэршүүлэгч худалдан авахыг хүсвэл 75752020 утсанд захиалж аваарай. Хүргэлт үнэгүй.

САНАЛ БОЛГОХ