Дараах 55 асуултыг мэдсэнээр та ямар ч хүнийг илүү таньж мэдэж чадна

UB Info

“Та юу хийдэг бэ?” Ямар ч харилцан яриаг яг ийм улиг болсон асуултаар эхлүүлэх бус харин өөрөөр хийвэл ямар үр дүн гарахыг анзаараарай.

Таны уулзсан хүмүүс хамгийн түрүүнд таниас ямар асуулт асуудаг вэ?

Ихэвчлэн “Та юу хийдэг вэ?” гэдгээс эхэлдэг. Энэ асуулт нь бидний хуучин мэдэх “Амьдрал хэр байна?” эсвэл “Цаг агаар хэр байна даа?” гэдэг эхлэлээр солигдсон бөгөөд энэ үнэхээр утгагүй асуулт юм.

Хэрэв танд ч бас ингэж санагддаг бол “Та юу хийдэг вэ” гэдэг асуулт нь таныг яг л нэг хэмжээсээр хэмжиж, түүгээр чинь тааруулж харьцах гэж буй мэт санагдуулам сэтгэгдэл төрдгийг та бид мэднэ. Яг л асуулт асууж буй хүн дотроо “Хэрэв миний сонирхол, зиндаанд нийцэхгүй хүн байвал эртхэн эндээс арилж үзэх минь.” Гэсэн бодол тээж яваа мэт л байдаг.

Харин та асуултад хэрхэн хариулах тал дээр будлиж, асуулт тавьсан хүн нь үнэн хэрэгтээ яг мэдэхийг хүсэж асуув уу? эсвэл зүгээр л харилцан яриа эхлүүлэх гэж асуув уу? гэдгийн алийг гэж мэдэхгүй болчихдог.

Ер нь яагаад заавал ийм байх ёстой гэж? Бид яагаад хэн нэгний юу хийдэгт нь тэгж их ач холбогдол өгөх ёстой гэж? Бид чинь бие хүнийхээ хувьд өөрийгөө ганц богинохон өгүүлбэрт багтааж бүрэн илэрхийлэх боломжгүй шүү дээ. Мөн өөрийн хэн болох, юу хийдэг тухайгаа ганц харилцан яриагаар эхлүүлж тэднийг өөртөө татна гэж байхгүй.

Иймээс энэ байдлыг өөрчлөхийн тулд та зарим тогтсон хэв байдлыг эвдэх шаардлагатай.

Харин эвдэхэд тань туслах зүйлс бол дараах 55 асуулт юм. Ямар нөхцөлд байгаагаас хамааран өөрт хамгийн тохирохыгоо сонгоод үзээрэй. Хамгийн халуухан гэсэн асуултуудыг хамгийн сүүлд буюу харилцан яриа эрчээ авч эхэлсэн үед асуух нь тохиромжтой шүү. Ингэснээр харилцагч тань илэн далангүй ярихад илүү нээлттэй болсон байх болно.

Төлөв даруу асуултууд:

- Хаа нэг тийшээ аялахаар төлөвлөж байгаа юу?
- Юу таныг энд ирэхэд хүргэв?
- Та хоёр нэгнээ хэрхэн мэддэг болсон юм?
- Завтай байх үедээ цагийг яаж өнгөрүүлэх дуртай вэ?
- Одоогоор ямар ном уншиж байна?
- Хамгийн анх ямар концертод очиж байсан вэ?
- Хаана хамгийн ихээр очих үзэхийг хүсдэг вэ?
- Таны дуртай ном чинь?
- 90-ээд оны үзэх дуртай байсан нэвтрүүлэг чинь юу вэ?
- Halloween-аар өмсөж байсан хамгийн гоё өмсгөл чинь юу байсан вэ?
- Таны хэлэх дуртай үг?
- Таны хамгийн анхны ажил?
- Энэ жил хамгийн ихээр хүлээж буй зүйл чинь юу вэ?
- Хийж байсан хамгийн онцгүй ажил тань юу байсан вэ?
- Хамгийн их хэрэглэсэн эможи?
- Хэрэв та Олимпын аль нэг төрлөөр медаль авах байсан бол энэ нь ямар төрөл байх байсан бэ?
- Та нэрээ солих байсан бол юу гэж солих вэ?
- Энэ долоо хоногоо аль кино эсвэл телевизийн шоуны нэрээр дүрсэлбэл?
- Сургуульд үздэг байсан хамгийн дуртай хичээл чинь?
- Таны нууц авьяас юу вэ?
- Хэрэв та өдөр тутамд нэг л хоолыг ахин дахин идэхээр болбол ямар хоол идэх байсан вэ?
- Хэн нэгэн таныг кинонд тоглуулахыг хүсвэл тэр нь хэнийг байгаасай гэж бодож байна?

Дундаж асуултууд:

- Хэрэв та бүтэн өдөржингөө хэн нэгний гутлыг өмсөх шаардлагатай болбол хэний гутлыг өмсөх вэ? Яагаад?
- Таныг амьдралаа бүхэлд нь өөрчлөхөд хүргэсэн эцэг эхийн сургаал юу вэ?
- Сүүлийн үед таны бодлыг юу хамгийн ихээр эзэмдэж байна?
- Хүүхэд байхдаа болно доо гэж мөрөөддөг байсан мэргэжил?
- Хамгийн сүүлд бичсэн зурвас тань юуны тухай байсан бэ?
- Хамгийн тааламжтай дурсамжаасаа хуваалцаач?
- Хүмүүсийг гайхшруулдаг таны онцгой шинж чанар?
- Таны хамгийн сайн багш хэн эсвэл юу байсан вэ?
- Та ямар зүйл хийснээр туйлын их аз жаргал мэдэрч байсан вэ?
- 18 настай байх үерүүгээ очиж чадвал өөртөө ямар зөвлөгөө өгөх байсан вэ?
- Хэрэв хормын төдийд л ямар нэг зүйл дээр мэргэжлийн болж чадах байсан бол энэ нь юу байх вэ?
- Амжилт гэдэг нь таны хувьд?
- Таны авч байсан хамгийн том зөвлөгөө?
- Таныг аз жаргалтай болгодог газар?
- Хэрэв үхсэн амьд хамаагүй 3 хүнийг оройн хоолонд урих байсан бол та хэнийг урих вэ? Яагаад?
- Тантай хамт хэн нэгэн алтан одонд түрүүлэх байсан бол хэрхэн түрүүлэх байсан бол?
- Юу танд эрч хүч өгч, таныг сэтгэлийг хөдөлгөдөг вэ?
- Хамт байдаг хүмүүсийнхээ ямар шинэ чанарыг үнэлдэг вэ?
- Та ямар чадвараараа алдар нэрд хүрч чадна гэж бодож байна?
- Таны төсөөлөлд байдаг мөрөөдлийн гэмээр өдрөө дүрсэлж хэлбэл?
- Унтах цагаа юу хийхэд зарцуулах байсан вэ?
- Танд муу нөлөөтэйг мэддэг ч үл тоон хийдэг зүйл чинь юу вэ?
- Ямар мэргэжил танд зохихгүй вэ?
- Өөрийгөө 3 гурван тэмдэг нэрээр тодорхойл гэвэл ямар үгс сонгох вэ?

Илүү дотогшоо асуултууд: 

- Та юунд хамгийн их ач холбогдол өгдөг вэ?
- Хүрэхээр зүтгэж буй одоогийн мөрөөдөл тань юу вэ?
- Хийнэ гэж үргэлж хэлдэг ч, хэзээ ч хийдэггүй зүйл чинь юу вэ?
- Одоо байгаа ажилтандаа хүрэхийн тулд та юуг золиосолсон вэ?
- Таны тайлбарлаж ч чадахааргүй тийм жигтэй зүйл танд тохиолдож байсан уу?
- Таны талаарх андуу ойлголтууд бусдын бодолд байдаг уу? Байдаг бол тэр нь юу вэ?
- Яг энэ л өдөр та юунд хамгийн ихээр талархах вэ?
- Танд амьдралдаа нэг зүйлийг дахин шинээр эхлэх боломж гарвал энэ нь юу байх вэ?
- Хамгийн ихээр айдаг зүйл чинь?

Одоо “Та юу хийдэг вэ?” гэдэг асуултаар харилцан яриаг эхлүүлэх нь ямар утгагүйг та анзаарсан байх. Дээрх 55 асуултыг туршиж үзсэний дараа харилцагч тань хэрхэн хариулж байгааг мөн анзаараарай. Харилцан яриаг эхлүүлэхэд сайхан амны халаалт болно гэж найдаж байна.

Хэн нэгэнтэй харилцаа үүсгэхэд цаг шаардагддаг. Харилцан ярианы үндсийг зөв тавих нь цааш үргэлжлэх прецессийг тодорхойлдог. Хэрвээ харилцаж буй хүнийхээ сонирхлыг өдөөж чадвал энэ нь таны оролдлого бүтлээ гэсэн үг юм. Эдгээр 55 асуултыг ашиглаж үзсэний дараа харилцан яриаг жинхэнэ утга төгөлдөр өрнөж байгааг та мэдэрнэ.

Гэлээ ч асуултаар булаад байж болохгүй шүү. Асуусан бол эргээд чин сэтгэлээсээ сонс. Сонссоны дараа таны асуух дараагийн асуулт тухайн цаг мөчид цаанаасаа урган гарч ирэх ёстой. Ийнхүү та тухайн хүнийг чухам юу хийдэг болохыг нь мөн чанараар нь мэднэ.

САНАЛ БОЛГОХ