Кинон дээрх хэзээ ч үл мартагдах хараа булаам хувцаснууд

UB Info

Хүн бүхэнд хамгийн үзэх дуртай кино, хамгийн дуртай жүжигчин, хамгийн хайртай киноны дүр гэж байдаг. Түүний адилаар кино нь дээрх хамгаас их таалагддаг хувцаслалт загвар дизайн, гоёлын даашинз гэж ч бас бий шүү. Уран сайхны киноны дүрүүдийн хувцаслалт бол тухайн цаг үеийн хэв маягаа тодотгоод зогсохгүй мөн орчин үеийн загвар дизайныг шинэчлэхэд ч дөхөм үзүүлдэг маш чухал элемент билээ.

“Breakfast at Tiffany’s”, “Atonement”, “Clueless” хэмээх бүтээлүүдээс эхлүүлээд хамгийн шилдэг, гайхамшигтай, мартагдашгүй загвар дизайныг шингээсэн дараах кино жагсаалтыг таалан соёрхоно уу.

Хөөрхөн бүсгүй (Pretty Woman) киноны дүр Виван (Vivan)-ийн улаан даашинз.

Орчин цагийн сонгодог романтик инээдмийн киноны төлөөлөл болсон “Pretty Woman” хэмээх кинонд жирийн нэг биеэ үнэлэгч эмэгтэй ажил хэргийн хамтрагчтайгаа хайр дурлалын холбоотой болж буй тухай гардаг. Киноны нэгэн хэсэгт гол дүр Vivan Ward хар хүүтэйгээ хамт дуурийн тоглолт үзэхээр час улаан даашинз, тохой хүрэм цагаан бээлийгээр гангаран явдаг нь энэ аж.

Ухаан муут (Clueless) киноны дүр Чер (Cher)-ийн богино банзалтай хослол

“Clueless” хэмээх 1995 онд бүтээгдсэн уг кино нь 90-ээд оны үеийн хэв маягийг бүхэлд нь базаж харуулсан гэхэд хилсдэхгүй. Кинонд гардаг ахлах сургуулийн хэд хэдэн дүрүүдийн хувцаслалт үнэхээр сэтгэлд тодхон үлдсэн ч гэсэн гол дүрийн охины эхлэл хэсэгт өмссөн тод шаргал өнгөтэй хослолтой харьцуулшгүй билээ.

Наминчлал (Atonement) киноны дүр Cecilia Tallis-ийн нимгэн торгон даашинз

Ian McEwan-ийн гайхамшигт романаас 2007 онд сэдэвлэн бүтээсэн “Atonement” хэмээх уг кинонд зохиол дээр гардаг 1930-аад оны загвар дизайныг яг таг амилуулан толилуулжээ. Үүний томруун жишээ нь зохиолын дүр Cecilia Tallis-ийн нимгэн торгон даашинз байсан юм.Тус даашинз нь хэтэрхий нимгэн бас нарийн хийцтэй байсан тул зураг авалтын үеэр урагдаж юуны магад хэмээн хэд хэдэн ширхгээр нь нэмж уг даашинзыг бүтээж байсан түүхтэй аж.

“Pretty in Pink” киноны дүр Andie-гийн үдэшлэгийн ягаан даашинз

Тус кино нь 1986 онд гарсан даруйдаа өсвөр насныхны дунд хит уран бүтээл болсон. Киноны гол дүр Andie томоохон хэмжээний үдэшлэгт уригдах боловч түүнд өндөр зиндааны даашинз байсангүй. Харин түүний аав чадлынхаа хүрээнд л охиндоо маш хуучирсан даашинз бэлэглэх аж. Өөрийн бүтээлч ур чадварыг ашиглан Andie загвар муутай даашинзыг 80-аад оны өмнө нь хаана ч үзэгдэж байгаагүй жинхэнэ галзуу стиллээр чимжээ.

“Jackie Brown” киноны Jackie Brown-ийн өргөн энгэртэй хослол

Quentin Tarantino-гийн 1995 онд бүтээсэн энэхүү кино нь гэмт хэрэгтний талд ажилладаг нислэгийн үйлчлэгч өөрийн босс болон цагдаа нарыг хэрхэн зальдаж байгаа тухай гардаг. Уг киноны гол чимэг бол яалт ч үгүй нислэгийн үйлчилгээний хувцас болон өргөн энгэртэй хар хослол солбиж өмсдөг гол дүрийн эмэгтэй юм. Хэдийгээр киноны үйл явдал 90 оны дунд үед өрнөх боловч гол дүрийн эмэгтэйн хувцасны загвар хуучны 70-аад оны хэв маягтай харагддаг тул үзэгч олны харааг булаадаг.

Хар хун (Black Swan) киноны Хунгийн Хатны жихүүцмээр дүр төрх

Natalie Portman-ийн 2010 онд бүтээсэн Black Swan киног үзсэн л бол өөр балет бүжгийн тухай ямар ч киноноос ижилхэн мэдрэмж авч чадахгүй. Хунгийн Хатны жүжгийн хэсгийг тоглохдоо түүний өмссөн хар балетийн өмсгөл болон гайхалтай нүүр будалт зэрэг нь хэний ч санаанд тод үлдэхүйц гэдэгтэй хэн ч маргахгүй биз.

Биллийг Устга (Kill Bill) киноны дүр Lucy Liu-ийн нүд сохлом цагаан Кимоно

Биллийг Устга киноны тод шаргал спорт хувцас болон нүд сохлом цагаан Кимоно өмссөн хоёр сэлэмчин бүсгүйн тулааны хэсэг бол кино урлагийн түүхэн дахь хамгийн загварлаг тулааны үзэгдэл байж ч мэдэх ажээ. Quentin Tarantino тулаант, эмгэнэлт төрлийн кино бүтээдэг гэдгээрээ илүү алдартай ч гэсэн тэрээр кинондоо загварлаг өмсгөлүүд харуулдгаараа бас танигдах зүйтэй болов уу.

“Sex and the City” киноны дүр Carrie-гийн хуримын даашинз

Sarah Jessica Parker-ийн амилуулсан загварын сэтгүүлч Carrie Bradshaw хэмээх дүр бол 2000-д оны алтан үеийн дүрүүдийн төлөөлөл гарцаагүй мөн билээ. Sex and the City кинондоо ноён Бигтэй хуримлахынхаа үеэр түүний өмссөн хуримын даашинз хөлнийх нь эрхий хуруунаас нь толгой нь орой дээрх том цэнхэр өдөн чимэглэл хүртэл үнэхээр гайхамшигтай харагдуулж байсанд гайхах зүйл үгүй. Vivienne Westwood-с загвар зохион бүтээсэн энэхүү “Үүлэн Даашинз”-ийг бид хэзээ ч мартахгүй.

“Chicago” киноны дүр Mama-гийн дахин давтагдашгүй өмсгөл

Renée Zellweger болон Catherine Zeta Jones зэрэг жүжигчдийн амилуулсан хоёр гол дүрүүд хоорондоо алдар нэрийн төлөө болон нэг хуульч залуугийн төлөө юуг ч хийхээс буцахгүйгээр тэмцэлддэгуг кинонд Matron Mama Morton хэмээх дүрийг Америкийн реппер Queen Latifah жинхэнэ утгаар нь амилуулж чадсан юм. Кинонд ер бусын хувцаслалтаараа ялгарч, бүх хүмүүсийг дуулуулж бүжиглүүлэх тэрээр Оскарын шилдэг туслах дүрийн шагналын эзэн болж чадсан байдаг.

Ердийн Совин (Basic Instinct) киноны дүр Catherine Tramell-ийн төгс таарсан задгай өмсгөл

Холливууд ертөнцөд өмнө нь хэзээ ч байгаагүй цус, аллага, сексээр дүүрсэн онц сонирхолтой Thriller төрлийн “Basic Instinct” хэмээх кино нь 90-ээд оны хамгийн өндөр орлоготой кинонуудын нэг болсон юм. Гэхдээ Sharon Stone-ийн бариу, цагаан, богино даашинз өмссөн байх зуураа байцаалтад орж буй үзэгдэл бол киноны хамгийн халуун хэсэг гэдэгтэй хүн бүр санал нийлдэг. Хайртай хүнийхээ үхлийн талаар ил задгай хувцастай байцаагдаж байхдаа хоёр хөлөө ээлжлэн солбиж, салгах тэрхүү галзуурам үзэгдлээс илүү дээр ижил киноны хэсэг байдаг эсэхт үзэгчид одоо ч итгэлгүй байдаг.

САНАЛ БОЛГОХ