Амьдрал дээрх бидний эвлэрч чаддаггүй 20 гашуун үнэн

UB Info

Цаг бол таны хамгийн үнэ цэнэтэй өмч хөрөнгө. Үүнийг хэрхэн зарцуулахыг мэддэг байх нь юунаас ч илүү чухал.

Хэзээ энэ хорвоогоос хальж одох бол хэмээн санаагаа чилээснээс цаг агаар, хөлбөмбөг, оддын талаарх хов жив хөөцөлдөх нь сэтгэлд илүү амар байдаг.

Харамсалтай нь үхэл хэмээгч гагцхүү үнэнээс нүүр бууруулж, хэзээ ч тохиолдохгүй зүйл мэт дүр эсгэх тоолонд өөрөөсөө нүүр бууруулж, үнэ цэнэтэй хором мөч бүрээ хий дэмий алдаж буйн илрэл ажээ.

Таны хамгийн үнэ цэнэтэй өмч хөрөнгө бол мөнгө биш цаг хугацаа юм. Эргэх дэлхийдээ амьдарсаар, амьсгалсаар эцэстээ үрэгдэж дуусах энэ л цаг хугацаа гээч өмч хөрөнгийн үнэ цэнийг танд бага ч болов ойлгоход туслах дараах 20 үнэнийг уншаад гэгээн мэлмийдээ тунгаах тун.

1. Та одоо амьсгалж байгаа ч нэг л өдөр үхэлтэй нуур тулах бөгөөд чухам хэзээ гэдгийн хэн ч мэдэхгүй. Өөрийгөө мөнх бус амьтай мэтээр дүр эсгэхээ зогсоо. Хэзээ нэгэн цагт талийгаач болно гэдэгтэй эвлэрч энэ мөчөөс эхлэн илүү утга учиртай амьдралаар амьдар.

2. Таны хайртай дотны бүх хүн БҮГД өөд болно. Хэзээ ч өөд болж мэднэ. Энэ үнэн хэдий гунигтай санагдах боловч үүнийг ухаарч мэдсэнээр танд өнгөрсөн бүхнийг ард нь үлдээж урагшлах ирээдүйд хайртай дотны хүмүүстэйгээ жинхэнэ амьдралаар амьдрах хугацаа хожиход тусална.

3. Материаллаг эд хөрөнгө таныг илүү сайн, илүү аз жаргалтай хүн болгохгүй. Хэдий та амьдралдаа тавьсан материаллаг зорилгодоо хүрч чадсан байлаа ч таны олсон тэр их мөнгө анхнаасаа таны хэтэвчинд байсан хэдэн цаасыг хэд дахин үржүүлснээс өөрцгүй.

4. Аз жаргалыг олох гэж хичээх тусам тэр таниас холддог.  Яагаад гэвэл аз жаргал яг таны байгаа газар үргэлж л байдаг. Гагцхүү үүнийг тань руу нэвтрэхийг зөвшөөрөх нь танаас өөрөөс чинь шалтгаалах асуудал юм.

5. Бусдад мөнгө биш цаг хугацаа хандивлах нь илүү үнэ бүхий хөрөнгө оруулалт.  Бусдад цагаа зориулах нь үүнийг ямар их үнэ цэнэтэй зүйл болохыг нь ойлгох боломж. Цаг хугацаа танд болон бусдад дурсамж бэлэглэнэ. Харин таныг үхэхэд та мөнгөнд биш дурсамжууддаа хөтлөгдөн нүд аних болно.

6. Та хүн бүрийг аз жаргалтай болгож чадахгүй. Хэрэв та тэгэх гэж хичээх аваас өөрийгөө алдах болно. Бусдын ая тавыг хангах гэж хичээсний хэрэггүй. Харин өөрийн үнэ цэнэ, зарчим, бүрэн эрхээ хүндэлж яв.

7. Хэн ч төгс байж чадахгүй. Тиймээс байж боломгүй өндөр шаардлагад хүрэх гэж өөрийгөө бүү зовоо. Бүх зүйл төгс байх ёстой хэмээн үздэг хүмүүс дотроо мөнхийн зөрчилтэй байдгаасаа болж өөрийгөө голж, үзэн ядахад хүрдэг бөгөөд улмаар өөрийгөө дотроос нь үгүй хийх хандлагатай болдог. Таныг басдаг тэрхүү дотоод сөрөг дуу хоолойтойгоо тэмц, зөн совингоо хүчирхэгжүүл, тэгээд өөрийн босгосон хийсвэр өндөр ханыг давах биш нэвтэлж гар.

8. Бодлоос тань илүү мэдрэмж илүү чухал. Өөрт байгаа асуудлууддаа шийдэл олох гэж гүн гүнзгий бодолд автахаас илүү тэдгээр асуудлуудыг үүсгэж буй мэдрэмжээ чөлөөлөх нь илүү үр дүнтэй.

9. Үгнээс илүү үйлдэл хүчтэй дуу авиа гаргадаг. Тиймээс хариуцлагатай байх нь чухал. Хариуцлагыг өөр дээрээ авсан л бол түүнийгээ биелүүл. Энэ нь бусдад эерэг мэдрэмж, хайрыг түгээдэг.

10. Эд хөрөнгө их байлаа гээд гоёмсог авс таныг диваажинд хөтлөхгүй.  Орчлонгоос халих болсон яг тэр мөчид та эд хөрөнгөө яаж нэмэгдүүлэх биш бусадтай хэрхэн амьдралаа хуваалцсан талаар бодох болно.

11. Авьяас чадал байгаад хичээл зүтгэл үгүй бол танд юу ч байхгүй. Дэлхий дээр авьяас билэг харамгүй заяагдсан ч аав ээжийнхээ өврөөс холддоггүй хүмүүс маш их байдаг.

12. ЯГ ОДОО, ЭНЭ ЦАГ МӨЧ бол таны ганц боломж. Үүнийг өнгөрсөндөө хүлэгдэж эсвэл ирээдүйгээ төлөвлөж бүү өнгөрөө. Та өнгөрснийг өөрчилж чадахгүй бас ирээдүйг ч зөгнөж чадахгүй. Гэхдээ та ЯГ ОДООГ өөрийн хүссэнээрээ ашиглаж чадна. Тиймээс чадахгүй зүйлдээ цаг дэмий үрж ЯГ ОДООГ богиносгох хэрэггүй.

13. Таны амьдралын ямар хэцүү бэрх байх нь хэнд ч хамаагүй. Та бол зохиолч. Харин таны бичиж буй ном бол таны амьдрал. Бусдаас тусламж эрэх хэрэггүй. Харин өөрийн амьдралаа өөрийн хүссэнээрээ бичиж, өөрийн хүссэнээрээ унш.

14. Бодол биш үг илүү чухал. Тиймээс бусдыг урам зоригоор тэтгэ. Үг хүнийг зовоож, гутааж, гэмтээж ч чадах хүчтэй зэвсэг. Гэхдээ бас чөлөөлж, урам зориг өгөх чадалтай адислал юм. Тиймээс үгийг ашиглахдаа илүү ухаан зарцуулаарай.

15. Өөртөө оруулсан хөрөнгө оруулалт бол аминчхан үзэл биш. Энэ бол таны хийж чадах хамгийн зөв зүйл. Усанд живсэн нэгнээ татаж гаргахын тулд та эхлээд өөрөө уснаас гарах ёстой шүү дээ.

16. Ямар асуудал байх нь гол нь биш, асуудалд яаж хандах нь чухал. Аливаа асуудлын эсрэг хэрхэн зөв арга хэмжээ авахаа мэддэг байх нь асуудлыг боломж болгон ашиглах гол түлхүүр.

17. Үргэлжийн аз жаргалыг зөвхөн үргэлжийн харилцаанаас л олж авдаг. Хайр дурлалын, нөхөрлөлийн, гэр бүлийн гээд харилцаа л бол харилцаа. Гол нь эвдэршгүй бат бөх байх нь чухал. Таны амьдралын сайн сайхан байдал, аз жаргалыг эд хөрөнгөөс илүү харилцаа л усалж, ургуулж байдаг.

18. Тааламж, таашаал бол ердөө түр зуурынх. Тиймээс шоу цэнгээн хөөцөлдөхийн оронд шургуу хөдөлмөрлөж бүтээ. Түр зуурын амтлаг, тааламжтай бүхнээ түр зуур хойш нь тавиад жинхэнэ сэтгэл ханамжийн эрэлд гарч юу болохыг нь харьцуулаад мэдрээрэй.

19. Хэчнээн их амбиц байгаад залхуу бол юунд ч хүрэхгүй. Одоо л өөрийгөө дайчлах цаг. Хэрвээ та дэлхийг өөрчлөхийг хүсэж байгаа бол зүгээр л одооноос хөдөлмөрлөж эхэл. Та чадна!

20. Цаг бол таны хамгийн үнэ цэнэтэй өмч хөрөнгө. Үүнийг хэрхэн зарцуулахыг мэддэг байх нь юунаас ч илүү чухал. Та өөрийгөө өмч хөрөнгөгүй гэж бодож байгаа бол эндүүрсэн байна. Танд байгаа зүйл бол цаг хугацаа. Үүнийгээ юунд хөрөнгө оруулж, санхүүжүүлэх нь таны өөрийн мэдэх хэрэг. Тиймээс сонголтоо зөв хийгээрэй.

САНАЛ БОЛГОХ