Минионуудын талаарх хэний ч үл мэдэх 15 гайхшруулам факт

UB Info

Бид бүгдийн сайн мэдэх “Сарыг Хулгайлах Төлөвлөгөө” хүүхэлдэйн кинон дээр гардаг үнэнч, өхөөрдөм Минионуудын талаарх өмнө нь таны сонсож байгаагүй фактуудыг дэлгэх цаг нь болжээ. Хүүхэд залуусын 2015 онд тэсэн ядан хүлээж байсан “Minions” хэмээх бие даасан хүүхэлдэйн киноноос тэдний хэрхэн бүтсэн талаар нэгд нэгэнгүй нууцууд задрах болов уу гэж горьдлого тавьсан ч талаар болсон билээ. Харин одоо нууцыг задалцгаая...

1. Бүх минионд ганцхан л хүн дуу оруулдаг

Итгэх эсэх нь таны хэрэг. Гэхдээ Сарыг Хулгайлах төлөвлөгөө болон Минионууд дээр гардаг бүх минионд киноны найруулагч Pierre Coffin ганцаархнаа дуу оруулдаг аж. Тэрээр түрүү жил нээлтээ хийсэн Сарыг Хулгайлах Төлөвлөгөө 3-р анги дээр нийт 899 минионд дуу оруулжээ.

2. Та тэднийг өмнө нь өөр киноноос харж байсан

Оддын Дайныг үзэж байгаагүй хүн гэж ховор биз ээ. Минионуудыг бүтээхэд Оддын Дайн киноны “Jawas” хэмээх роботууд гол сэдэл болж өгсөн юм. Мөн түүнчлэн “Willy Wonka” болон “Chocolate Factory” хэмээх кинонууд дээр гардаг одой хүмүүсээс бас үлгэрлэсэн гэдэг. Киног бүтээх явцад анх Минионуудыг орк зүстэй, өндөр биетэйгээр хийх гэж байсан гэх яриа гарч байсан хэдий ч тэгээгүй нь аштай юу даа.

3. Техникийн үүднээс тэд бол олон хэлээр яригчид

Минионуудийн өхөөрдөм хэл яриа нь үнэндээ Испани, Англи, Франц болон Итали хийгээд бага зэргийн Орос, Солонгос хэлний элементүүд багтсан холимог хэл юм. Мэдээж тэд Англи хэлийг ямар ч асуудалгүй ойлгодог. Хаана ч хөлөө олж чадах гарууд юм шүү.

4. Тэд харагддагаасаа ч хөгшин

Тэдний ер бусын хэл яриа нь олон хэлнээс урган гарсан гэдгээс авч үзвэл Минионууд нь зуун зууны туршид олон эздэд үйлчилдэг байсан эртний түүхт амьтны аймаг юм хэмээн киног найруулсан Coffin тайлбарлаж байсан удаатай юм.

5. Тэд бүгд эр хүйстэй

Тэдний дунд эм хүйстэй минион гэж байхгүй бөгөөд минонууд бүгд дандаа эгэл жирийн Англи хүний нэрээр нэрлэгдсэн байдаг. Жишээлбэл киноны туршид хэд хэдэн удаа дурдагддаг Dave, Carl, Kevin, Steve, Phil, Tim, Bob, Lance, Stuart, Norbert гэх мэт.

6. “Minions” хүүхэлдэйн кино “Сарыг Хулгайлах Төлөвлөгөөтэй” зарим зүйлээр ижил

“Minions” дээр гардаг Stuart, Kevin, Bob хэмээх гол дүрийн 3 минионийг Сарыг Хулгайлах Төлөвлөгөө дээр гардаг Edith, Margot, Agnes хэмээх гол дүрийн 3 охиноор дуурайлгаж бүтээсэн гэдэг.

7. Ягаан нь муу, шар нь сайн

Өнгөний спектрт ягаан болон шар өнгөнүүдийг хоорондоо эсрэгцсэн гэж үздэг бөгөөд энэ нь Минионуудын ертөнцөд ч ижилхэн ойлголт юм. Тиймээс шар нь сайн тал, ягаан нь муу талын минион гэж ойлгох нь.

8. Минионуудын амьдрал яг л Хойд Солонгост амьдарч буй мэт байдаг

Минионууд ердөө 5 төрлийн үсний засалттай байхаар бүтээгдсэн бөгөөд тэдгээрийн нэг нь халзан засалт байдаг.

9. Өндөрүүд нь нэг л үсчинд үйлчлүүлдэг

Өндөр Минионууд бүгд л нэг үсчний нэг ижил засалтаар гоёдог. Яагаад өндрүүд нэгнээсээ өөр байж болдоггүй юм бол оо?

10. Анхандаа Минионууд киноны тийм ч чухал хэсэг байгаагүй

Сарыг Хулгайлах Төлөвлөгөө дээр гол дүрийн баатар болох Gru-г илүү догь, онцгой харагдуулах үүднээс түүнийг хүрээлэх олон үзэгчид байх ёстой хэмээн үзэж найруулагчид Минионуудыг бүтээж байжээ.

11. Тэднийг хэрхэн үрждэгийг хэн ч мэдэхгүй

Зарим зүйлс нууц хэвээр үлдсэн нь дээр биз ээ.

12. Хорон санаат Минонуудыг юунаас үлгэрлэж бүтээснийг та хэзээ ч таахгүй дээ

Америкийн алдарт Warner Bros кино компанийн 1930-аас 1969 оны хооронд бүтээсэн “Looney Tunes” хэмээх цуврал хүүхэлдэйн кинонд гардаг эгдүүтэй шар нугас буюу Tweety Bird нэгэн анги дээр уусмал ууж мангас болон хувирдаг тухай гардаг. Хорон санаат Минионууд чухам тэндээс үүдэлтэй аж.

13. Тэдний биеийн эд эрхтний бүтэц хүнийхээс ондоо

Минионуудийн өмссөн бээлийнийх нь цаана ердөө 3 жижигхэн хуруу л нуугдаж байдгийг та мэдсэн үү?

14. Тэдний хуулбаруудаас болгоомжил

Минионууд хэдэн зуугаараа олширсон байдаг боловч тэдний дунд ердөө 48 өөр онцлог хэв шинжтэй минионууд байдаг. Бусад нь тэрхүү 48-ийг хуулбарласан гэсэн үг.

15. Тэд хэний ч хайрыг татаж чадна.

Аливаа хүүхэлдэйн киноны ихэнх муу санаат удирдагчид өөрийн туслахууддаа сайн ханддаггүй. Гэхдээ “Gru” минионууддаа үнэхээр санаа тавьдаг бөгөөд тэдний хийсэн ажлын үнэлж бүр нэрсийг нь хүртэл нэг бүрчлэн мэддэг нь үнэхээр сайшаалтай. Минионуудийн хувьд ч тэр даргаасаа магтаал сонсох дуртайгаас гадна түүнийг яг л эцэг шигээ хардаг нь үнэхээр сэтгэлд өег билээ.

САНАЛ БОЛГОХ