Антарктид-д аялахдаа анхаарвал зохих 10 хачирхалтай дүрэм

UB Info

Аялал хийхэд тохиромжтой хамгийн өвөрмөц газруудын жагсаалтад Антарктид тив нилээд дээгүүр байр эзлэдэг нь тодорхой билээ. Хэдийгээр дэлхий дээрх хамгийн хүйтэн цэгүүдийн нэг ч гэлээ дасаад ирэхийн цагт байгалийн хосгүй гоо үзэсгэлэнгээр хоёр нүдээ мялаах ховор нандин мөчүүдийг эдлэх алтан боломж байдаг юм шүү. Гэхдээ Антарктид бол цэвэр онгон байгалтай газар бөгөөд мөн шинжлэх ухааны салбарын судалгаа хийхэд түлхүү ашиглагддаг учраас энэхүү чухал газарт аялахаар бол хэд хэдэн нягт дүрмийг заавал мэдэх нь чухал юмсанжээ.

Хаг өвсөн дээр гишгэж болохгүй

Хүмүүс Антарктид тивийг зөвхөн цас мөсөнд хучигдсан гэж боддог боловч үнэн хэрэгтээ энэ тивд хаг өвс, хөвд гэх мэтчилэн хэд хэдэн төрлийн ургамал ургадаг аж. Мэдээж 6 сарын турш тасралтгүй харанхуй байж, зундаа -20 градус давах үе багагүй тохиолддог ийм газар ургамал маш удаанаар ургадаг нь илт тодорхой. Иймд ургамал дээр гишгэлгүй цас нь дээгүүр алхаж байгаарай. Учир нь тэрхүү хаг өвс бол Антарктидийн экосистемд асар их ач холбогдолтой байдаг юм шүү. 

Ургамлын идэштэй шавж ч биедээ наалдуулж авч явж болохгүй

Антарктидийн экосистем үнэхээр эмзэг учраас хүн төрөлхтөн үүнийг хамгаалах гэж оролдсоор ирсэн байдаг. Гэвч хүмүүс бидний өөрсдийн хайхрамжгүй үйлдлээс болж Антарктид тивд маш олон төрлийн уугуул бус амьтан ургамлын төрөл ангиуд орших болсон. Бүр өт хүртэл байдаг болсон гээч. Ийм учраас дахин өөр төрлийн амьтдыг үүсгэж өсгөхгүйн тулд тэнд очсон хүн болгоныг өдөр тутамд сайтар гэгч нь үзлэгт оруулж, нэг бүрчлэн цэвэрлэж арчлах талаар арга хэмжээ авдаг байна.

Оцон шувуутай таарвал зөнгөөр нь орхисон нь өлзийтэй

Антарктид-д тодорхой амьтныг тодорхой зайнаас харах ёстой гэсэн нарийн дүрэм, журмууд байдаг. Мөн ямар нэг амьтантай тааралдвал өндөр чанга дуу гаргах болон тэднийг хооллохыг хориглодог ажээ. Харин оцон шувуунуудын хувьд гэвэл тэдэнтэй тааралдах нь тун ховор байдаг ч гэсэн хэрвээ азаар тааралдах юм бол дуугаа хурааж бас тэдэнд хүрэхгүй байх ёстой шүү. Хэдий өхөөрдөм амьтад ч гэлээ ихэнх оцон шувуунууд таныг хүндхэн гэмтээж чадна.

Далайн гахайнуудаас холхон байсан дээр

Хэрвээ та усан завиар аялаж байхдаа тохиолдлоор далайн гахайнууд харвал 50 метрээс илүү дөхөж очих талаар бодоод ч хэрэггүй. Учир нь тэд таниас сэжиг бүхий үйлдэл анзаарах л юм бол аюултай довтолгоо хийхэд хэзээд бэлэн амьтад юм. 

Халимуудад тусалж байгаарай

Дээрх бүгдийг уншсаны дараа танд зэрлэг байгальд ямар ч амьтантай ойртож болохгүй, хүрч ч болохгүй, ер нь яаж ч болохгүй мэт санагдсан байх. Гэхдээ халим болон өөр бусад далайн амьтдыг занганд эсвэл загасны торонд орсон байдалтайгаар олдвол даруй аль чадахаараа туслахыг хичээгээрэй. Аялагч хүний зүгээс нэг их туслалцаа үзүүлж чадахгүй ч гэсэн таны үүрэг бол ядаж л зураг дарж баталгаажуулан цааш мэдэгдэх болон тухайн байгаа газрынхаа координатыг бичиж, ямар амьтан чухам ямар занганд орсон буйг нарийн тодорхой тэмдэглэх хэрэгтэй юм. Ингэснээр энэ мэтийн золгүй явдлуудыг цаашид бууруулахад том хувь нэмэр болох аж.

Гуйя. Буу авчрах хэрэггүй шүү

Антарктид бол бүхэлдээ цэрэггүй бүс юм. Нэг ёсондоо энд ямар ч төрлийн цэргийн үйл ажиллагаа явуулахыг хориглосон гэсэн үг. Тиймээс онц байдал үүсээгүй л бол буу зэвсэг болон тэсрэх төхөөрөмж хэрэглэх хориотой. Дурсгалын эд зүйлс эндээс авах боломжгүй Хүн болгон л аяласан газраасаа ядаж л атга чулуу ч болтугай авч явахыг боддог. Гэхдээ та Антарктидаас юу ч авч явж болохгүй. Хад, чулуу, өд, яс, өндөг, хөрс, гээд биологийн гаралтай юуг ч эндээс авч явах хориотой байдаг. Хүний гараар хийсэн эд зүйлийг ч бас авч болохгүй гээд боддоо. Харин та ямар нэгэн онц гойд зүйл олвол зургийн аваад байршлийн тогтоогоод шинжээчдэд мэдүүлж болно. Шинжээчид түүнийг шаардлагатай бол очиж судлах бөгөөд харин та зөвхөн авсан зургаа өөртөө хадгалж болох юм. 

Хаягдсан болон одоо ашиглагдаж байгаа судалгааны байруудад битгий төвөг удаарай

Антарктидид өмнө судалгааны ажил явуулж байгаад зогссон хэд хэдэн байрууд одоо ч байдаг бөгөөд аялагч та тэдгээрийн ойр орчимд явах болон тэндээс ямар нэг зүйл авч болохгүй. Эдгээр хаягдсан байрууд нь цасан шуурга гэх мэт цаг агаарын онцгой нөхцөл байдалд нуувч болон ашиглагддаг юм. Мөн одоо ашиглагдаж байгаа судалгааны байруудад маш нарийн судалгаанууд хийгдэж байдаг тул ойр орчмоор явснаар тэдний ажлыг тасалдуулахад хүргэх эрсдэлтэй юмсанж.

Тамхиныхаа үнсээ ширхэг ширхэгээр нь хамж ав

Онгон зэлүүд байгалийг онгон хэвээр байлгах үүднээс маш олон чанга дүрэм энд үйлчилдэг. Тэдгээрийн нэг нь мэдээж хог тарихгүй байх. Тэр ч бүү хэл усны бохирдлыг бууруулах үүднээс хүмүүсийг ус туулж явах болон ус руу чулуу нүүлгэхийг хүртэл хориглосон байдаг. Хэрвээ та тамхи татдаг бол зөвхөн зөвшөөрөгдсөн бүсчлэлд татах ёстой бөгөөд татаж дууссаныхаа дараа тамхиныхаа үнсний ширхэг бүрийг хамж аваад Антарктидаас явсаныхаа дараа л хаях боломжтой юм. Мэдээж хогоо ч бас авч явах ёстой шүү.

Аюулд орсон бол аврагдана гэж хүлээх хүлээх хэрэггүй

Бага зэрэг харгис сонсогдож байж болох ч энэ бол гарцаагүй байдал юм. Австрали тивийг хоёр нугалсантай ижил хэмжээний том газар нутагтай, цөөн тооны хүнтэй, хамгийн хүйтэн температуртай, тааж тааварлашгүй цаг уурын үзэгдлүүдтэй энэ л газар ганцаараа сэлгүүцэж явж байгаад аюулд орвол аврах багийнхан таны эрэлд гарна гэдэг бараг л байх боломжгүй зүйл юм. Аз болоход ихэнх аяллын зохион байгуулагчид бүлэг аялагчдынхаа аюулгүй байдлыг аяллын туршид хангаж ажилладаг бөгөөд мөн өөрийгөө хэрхэн аюулгүй авч явах талаар ерөнхий ойлголт өгдөг аж.

Антарктик бол аюулаар дүүрсэн үзэсгэлэнтэй газар. Энэхүү 10 дүрмийг баримтлаад зохих журмаараа аялсан цагт та амьдралынхаа хамгийн өвөрмөц сайхан дурсамжийг аюулгүйгээр бүтээж чадна.

САНАЛ БОЛГОХ