Найз охиныхоо анусыг нь амтлаад бактериар өвчилж амиа алджээ

UB Info

Нюь-Йорк- Майкл Бенсон хэмээх 21 настай залуу найз охинтойгоо дотно харилцаанд орох үедээ өөр шинэлэг зүйл туршиж үзэхээр шийдэж найз охиныхоо анусыг амаараа оролджээ. Энэ ёс бус санааг тэрээр Kevin Gates-ийн дууг сонссоныхоо дараа бодож олсон гэжээ.

Гэвч удалгүй түүний биед өөрчлөлт орж тэрээр эмчид үзүүлсэн бөгөөд эмч нарт найз охинтойгоо бэлгийн харьцаанд орохоос өмнө түүний биеийн байдал бүхэлдээ хэвийн байсан гэдгээ учирлаж хэлсэн аж. Эмч нар түүнээс хэд хэдэн зүйл тодруулахад сүүлийн үед Бенсоны өдөр тутмын амьдралдаа хийсэн цор ганц этгээд зүйл нь найз охинтойгоо туршсан тэрхүү бэлгийн гаж үйлдэл байсан гэв.

Эмч нар Бенсоноос цус авч хэд хэдэн шинжилгээ хийж үзсэний дүнд түүнийг “E. Coli” буюу гэдэсний савханцрын бактеритай болсныг олж тогтоожээ. Харамсалтай нь уг шинжилгээний хариу гарах үед Майкл Бенсон аль хэдийн гэртээ амьсгал хураасан байж.

Энэхүү мэдээллийг үүнтэй ижил хэрэг дахин давтагдахаас сэргийлэх буюу олон нийтэд анхааруулах үүднээс орчуулж нийтэлсэн болно.

Эцэст нь дуулгахад, “E. Coli” буюу гэдэсний савханцрын бактери нь хүн, амьтны хоол боловсруулан шингээх эрхтэн тогтолцоонд микрофлор шинжтэй тогтмол оршдог бичил биетээс үүдэлтэй бактери бөгөөд уг бичил биетийн хортой чанар нь ихэссэнээр эмгэг төрөгч шинж төлөвт хувирч хоол боловсруулах эрхтэн тогтолцоо, шээс бэлгийн замын үрэвсэл, менингит болон бусад өвчнүүдийг үүсгэдэг аж. Мэргэжилтнүүдийн зүгээс уг бактери нь ам болон ялгаруулах эрхтний замаар нэгээс нөгөөд дамжих боломжтой гэдгийг ч нотолсон юм.

Харин уг өвчлөлөөс сэргийлэхийн тулд та хүйтний улиралд өөрийн болон үр хүүхдүүдийнхээ дархлааг дэмжих чанартай хоол хүнс хэрэглэхээс гадна амин дэм ихтэй жимс жимсгэнэ чацаргана, аньс, аарц зэрэг бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэх нь зүйтэй юм.

САНАЛ БОЛГОХ