Лааны гэрэл гэрт дараах 6 өөрчлөлтийг авчирна

UB Info

Хааяа ч болов гэр орондоо намуухан тайван уур амьсгал бүрдүүлж, бухимдал стрессээс түрхэн зуур ч гэсэн ангижрах юмсан гэж хүн бүр л дотроо боддог гэдэгт эргэлзэх үндэслэл үгүй. Харин тийм орчинг бүрдүүлэхийн тулд хамгийн ихээр юу хэрэг болох бол? Магадгүй өөрийн гараар хийсэн амтат оройн зоогоо зооглоод, буйдан дээрээ тухлаад юнивишний кино санг ухаж эсвэл халуун устай ваннанд хөөс хийж оронгоо дарс шимж алжаалаа тайлах нь сайхан санаа байж болох л юм. Гэлээ ч гэсэн намуухан, аядуухан, сэтгэл тайтгаруулам орчинг бүрдүүлэхэд юу юунаас илүүтэйгээр ганц хэд лаа асаах нь хамгийн үр дүнтэй арга гэдгийг бид 100% бат итгэлтэйгээр хэлэх байна.

Лаа бол эрт дээр үеэс л ариун дагшин зан үйл, ёслолын үйл ажиллагаанд амар амгалангийн бэлгэдэл болон ашиглагдсаар ирсэн билээ. Дан ганц гэрэл гаргаж, анхилуун үнэрээр орчныг гоёж чимэглэхээс гадна лааны гэрэл нь хүний бие физиологи, оюун ухааны тайван амгалан байдалд нэн сайн ач холбогдолтой зүйл юмсанжээ.

Гэртээ лаа асааснаар маш олон эерэг тал гарах бөгөөд үүнийг дараах 6 хүчин зүйлсээр илүү дэлгэрэнгүй тайлбарласан болно. Харин бидний зүгээс танд илүү илчтэй, илүү тансаг үнэртэй, илүү намуухан орчинг бүрдүүлэхэд тус болох  UBshop.mn-ын лаануудыг сонирхоод үзээрэй гэж зөвлөх байна.

Лааны гэрэл анхаарал төвлөрүүлэх чадварыг дэмждэг

Хэрэв та ажиллах орчингоо илүү тохилог бас тайван байлгах үүднээс л лааны гэрэл асаая гэж бодож байгаа бол тэрнээс илүүтэйгээр лаа таны анхаарлыг төвлөрүүлэхэд тус болж, таны ажлын бүтээмжийг эрс нэмэгдүүлнэ гэдгийг үргэлж санаарай. Apartment Therapy –ийн мэдээлж буйгаар хүний оюун санааг идэвхжүүлэхэд хэд хэдэн төрлийн үнэртэн маш үр дүнтэй байдаг бөгөөд тухайлбал нимбэг, гаа, жүрж, розмарин, шанц зэргийн үнэрийг үнэртсэнээр хүний биеийн бүх мэдрэхүй тодорхой хэмжээгээр эрч хүч орж ажлын бүтээмж эрс нэмэгддэг хэмээн онцолжээ.

Сайхан дурсамжаараа эргэн нэг аялаарай

Сэтгэл нэг л эзгүйрсэн, ямар нэг зүйлээр дутагдсан үедээ бид яагаад лаа асааж гүн бодолд автдаг нь шалтгаантай юм шүү. Таны дурсамж болон тухайн үеийн сэтгэл хөдлөл тодорхой үнэрээр дамжин танд эргэн ирж, танд аз жаргал мэдрүүлдэг гэдгийг та мэдэх үү?. “Psychology Today” эх сурвалжийн бичсэнээр үүнтэй холбоотой маш олон судалгаа хийгдэж байсан бөгөөд үр дүнд нь хүний аз жаргалтай дурсамжууд ихэвчлэн үнэрээр дамжин сэдэрч, тухайн хүний уй гунигийг баяр хөөрөөр сольдог хэмээн тогтоогдсон ажээ. Иймд хэрэв та яг одоо туулж буй хүнд бэрхшээлтэй зүйлсээсээ түр зуур ч болов өөрийгөө чөлөөлөхийг хүсвэл лааны гэрлээр хүрээлүүлээд нэг үзээрэй.

Сэтгэл санааны байдлыг дээрдүүлнэ

Хэрвээ үнэр нь таны амьдралд эерэг дурсамжийг санахад тусалдаг бол цаашлаад таны сэтгэл санааны байдлыг дээрдүүлэх нь бүр ч тодорхой байх биз ээ. Үүнтэй холбоотой нэгэн судалгаа саяхан Японд хийгдсэн байна. Уг судалгаанд хамрагдсан 12 хүн бүгд сэтгэлийн гүн хямралд орсон байсан бөгөөд судалгааны явцад нимбэгний үнэр тэдний сэтгэл санааны байдлыг бага багаар сайжруулж, тэдний эмийн тунг бууруулж, дархлааны системийг нь идэвхжүүлж, дааврын төвшинг нь хэвийн голдрилд нь оруулжээ. Иймд та ч бас сэтгэл санаагаар унасан байгаа бол анхилуун үнэртэй лаа асаагаад намуухан орчиндоо бясалгаж, оюун бодлоо цэгцлэхэд гэмгүй шүү.

Тогтмол зан үйл дагаж мөрдөхөд тус болно

Урьд өмнө нь лааг ихэвчлэн шашны болон бусад төрлийн зан үйлд зориулж хэрэглэдэг байсан ч орчин үед тохилог орчинг бүрдүүлэх үүднээс гэрийн нөхцөлд олонтаа хэрэглэх болсон билээ. Хэдийгээр та өдрийн аль ч цагт лааг хэрэглэж болох ч гэсэн өглөөг шинээр эхлүүлэх болон өдрийн төгсгөлд онцгойлон лааны гэрэл ашиглаж хэвших нь илүү үр дүнтэй бөгөөд тухайлбал иог, бясалгал, залбирал гэх мэт зүйлс хийх үеэр оюун санааны тайтгарлыг олоход илүү амар болгож тухайн өдрийг эерэг сэтгэлгээгээр дүүрэн өнгөрөөх байнгын зуршил болох ажээ. Нэг үгээр та өглөө болгон зан үйл эсвэл мөргөл үйлдэж, өдөр бүрийг стресс бухимдлаас өөрийгөө холуур байлгаж болох бөгөөд үүнийг хэрэгжүүлэхэд лааны гэрэл хамгийн ихээр дэм үзүүлэх хэрэгсэл болж өгөх юм. Тэр ч бүү хэл шөнө арьсаа арчлахдаа, өглөө кофе уухдаа ч хүртэл лааны гэрэлтүүлэгтэй орчин үүсгэж болно шүү дээ. Хамгийн чухал нь анхаарал сарниулах зүйлс буюу гар утсаа энэ үеэр холуур байлгаарай.

Тайван унтаж амрахад тань тустай

Унтахынхаа өмнө электрон төхөөрөмжүүдтэй ойр байх болон хоногт авах ёстой 7-9 цагийн нойроо авахгүй байх нь таны нойрны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхийн зэрэгцээ алсдаа бүх л биеийн эрүүл мэндэд хортой гэдгийг та ч бас мэдэж байх учиртай. Дэлгэцээс ялгарах цэнхэр туяа нь таны биеийн магнийн төвшинг бууруулж, улмаар ядрах мэдрэмжийг тань багасгаж илүү цухалдах төлөвтэй болгодог байна.

Үүнийг зогсоож нойрныхоо зөв хэмнэлд дахин орохын тулд электрон гэрлүүдээ эртхэн унтрааж оронд нь лааны гэрэл асаах хэрэгтэй юм. Хиймэл гэрлээс татгалзсанаар та яг хэзээ унтаж амрах ёстойгоо өөрийн эрхгүй биеэрээ мэдрэх бөгөөд түүнчлэн лааны дэргэд унтсанаар таны оюун бодол илүү цэгцтэй болж элдэв бусын зүйлсэд сатаарахгүй санаа амар унтах боломжтой болох ажээ. Дээр нь бас цахилгаанд ч хэмнэлттэй шүү.

Стрессийг хөнгөвчлөх шалгарсан аргуудын нэг

Стресс бухимдлын эсрэг эмчилгээнд тодорхой төрлийн үнэртнүүдийг ашиглаж өвчтөнүүдийн өдөр тутмын амьдрал, нойрны асуудлуудыг хөнгөвчилдөг бөгөөд тэр ч бүү хэл дотор муухайрах, хүчтэй өвдөх зэрэг хорт хавдрын шинж тэмдгүүдийг хүртэл эмчилчхэд бас хэрэглэдэг байна. Иймд анхилуун үнэртэй лаагаа асаагаад таныг зовоож буй бухимдал стрессээ бага ч болов өөрөөсөө холдуулаарай.

Та дээрх лаа болон лааны бүрхүүлүүдийг худалдан авахыг хүсвэл 75752020 дугаарт холбогдон үнэгүй хүргүүлэн аваарай.


САНАЛ БОЛГОХ