Өвлийн улиралд гэртээ чөлөөт цагаа тав тухтай өнгөрүүлэх 10 шилдэг санаа

UB Info

Дүн өвлөөр дулаахан гэртээ гэр бүл, найз нөхдийн хамт эсвэл ганцаараа хийж болох тааламжтай зүйлсийг уншигч та бүхэндээ хүргэж байна.

1. Хөнжлөөр биеэ ороогоод гадаа цэвэр агаарт суугаарай. Халуун цай уунгаа дулаахан хөнжлөө нөмрөөд галын дэргэд найз нөхөд гэр бүлээрээ тойрч суугаад хөгжилтэй яриа өрнүүлэх шиг сайхан зүйл байгаа гэж үү.

2. Үслэг эдлэлээр ороо засаарай. Хөвөн зөөлөн үслэг даавуунд хөнгөхөн гэгч нь тухалж хэвтээд намуухан гэрлийн чийдэнгээ асаагаад навсгар номоо дэлгээд унших ч бас л жаргал юм шүү.

3. Хөгтэй дурсамжуудаа архивлаарай. Ямар ч гэр бүлд хэдэн үе дамжиж яригддаг хөгтэй дурсамжууд хөглөрч байдаг. Та ч бас гэр бүлийнхээ дурсамжийн сандаа хөрөнгө оруулж ирээдүй хойч үедээ инээд хөөр бэлэглэх хөгтэй дурсамжуудаа CD эсвэл бичлэг болгон хадгалаарай. Бичих дуртай бол шивсэн ч яадаг юм.

4. Кино үдэш зохион байгуулахаа мартуузай. Халуун шоколад, амтат попкорноо идэнгээ дуртай найруулагчийнхаа найруулсан киног гэр бүлээрээ тухлан суугаад үзэхэд бас л зугаатай байдаг шүү. Зул сарын тухай кинонууд бол бүр л гоё.

5. Гал түлэх ёстой шүү. Зуухаа сайн галлаад тойрч суухгүй бол халуун дулаан уур амьсгал бүрдэхгүй шүү. Илүү тохилог байлгахыг хүсвэл зуухныхаа өмнө хоолны ширээгээ байрлуулаад оройн зоогийг жинхэнэ утгаар нь зооглоорой.

6. Хүүхэд байхдаа уншдаг байсан номуудаа дахин нэг дэлгээд үзээрэй. “Шарлотын тор”, “Чарли ба Шоколадны үйлдвэр” гээд л цаашаа явж өгдөг шүү дээ. Дуртай номоо гаргаж ирээд хөөрхөн дүү нартаа чангаар уншиж өгөөрэй. Сайн ном хүүхдүүдийг хөгжөөхөөс гадна тархины дасгал болох болно.

7. Хийгээд хөлдөөгөөд байгаарай. Яаралтай үед маш түргэн хоол хийх шаардлага бидний хэнд ч тулгардаг. Ийм үед хурдан байхын тулд чөлөөт цагаараа урьдчилаад хоолны хэрэгтэй материалуудаа болгохын болгоод, чанахын чанаад хөлдөөдөг юм шүү. Дараа нь танд хэрэг болохоос гарцаагүй.

8. Гэрийн аварга шалгаруулах тэмцээнд бэлдээд. Хүйтний улиралд хүүхэд багачууд маань 4 хананд хавчуулаастай байдаг. Уйтгарлаж суухын оронд хоолны ширээн дээрээ тор зоогоод цохиураа бариад хэд сайн балбаад өгөхөд юун буруу гэж?. Болохгүй гэвэл заавал теннис тоглохын оронд шагай нүүлгэх, шатар тоглох гээд өөр олон сонголтууд байгаа шүү дээ.

9. Цагирган чимэглэл өлгөөрэй. Баяр наадмын уур амьсгалыг цэцгэн хэлхээтэй цагирган чимэглэл хаалга, цонх нь дээрээ өлгөж бий болгож болно. Үүнийг хүүхдүүд тань ч өөрсдөө хийж чадна.

10. Анир чимээгүй газар олоод тайван гэгч нь суу. Ажиллаад л, сураад л завгүй долоо хоногийг өнгөрүүлсний дараа нам гүм орчинд балга цай уугаад бага зэрэг дуг хийх нь сайхан амралт болдог. Хүүхдүүд ширээний теннисээ тоглож дуусаад ээжээ бид уйдаад байна хэмээн шуугилдаж эхлэхээс өмнөх хором мөч бүрийг амтлаад амраарай.

САНАЛ БОЛГОХ