Хамгийн тачаангуй 10 эрдэмтэн бүсгүй
Эми Хэмзер, PhD: Астрофизикч
Эми Хэмзер нь Лос Анжелес дахь Калифорниагийн Их Сургуульд одон орон судлалын чиглэлээр докторын зэрэг хамгаалсан эмэгтэй юм. Тэрээр NASA-гийн 2011 онд эхлүүлсэн “WISE” буюу “Wide-field Infrared Survey Explorer” төслийн туслах шинжээчээр ажилладаг бөгөөд мөн “NEOWISE” төслийн үндсэн судлаач билээ. Эми Хэмзер нь History Channel сувгийн The Universe хэмээх цувралаар хэд хэдэн удаа гарч байсан. Түүний судалгааны ажил голцуу астероид, гариг эрхсүүдийн агаар мандал, бутархай диск, оддын үүсэл болон сансрын тоног төхөөрөмжүүдийн угсралт дизайнтай нягт уялдаатай явагддаг ажээ.
Адити Шанкардасс, PhD: Мэдрэл судлал
Адити Шанкардасс нь Лондонгийн их Сургуульд эмнэлгийн докторын зэргээ гардан авч дараа нь Шеффилдийн их сургуульд мэдрэл судлалын чиглэлээр докторын зэрэг хамгаалжээ. Адити хүүхдийн тархины хөгжлийн эмгэгийг оношлох үүднээс тархины үйл явцын бичлэгийг харуулдаг электроэнцефалограмма “EEG” дэлгэцийг ашиглан эмнэлзүйн ажилбарыг шинэлэг санаанууд дээр тулгуурлан хийж гүйцэтгэдэг аж. Уг ажлынхаа хүрээнд тэрээр 2001 онд Их Британийн Парламентын жил бүр зохион байгуулдаг шилдэг залуу эрдэмтэд, инженер, технологчидийн уулзалтын арга хэмжээний үеэр “EEG” тархины бичлэгийг ашиглан унших чадваргүй байх өвчний үндсэн шалтгааныг тогтоохыг оролдсон илтгэлээ олонд танилцуулж улмаар тус арга хэмжээний шагналт байрын эзэн болжээ. Шанкардасс нь сэтгэц мэдрэлийн эмгэгүүдийн эсрэг даян дэлхийд туслах зорилгоор байгуулагдсан “Global Neuroscience Initiative Foundation” байгууллагын төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллахын зэрэгцээ өөр BBC шинжлэх ухааны хэлтэст мэргэжилтнээр олон жил ажиллаж байгаа юм.
Франциска Михор, PhD: Биологийн шинжлэх ухаан
Харвардын их сургуулийн Организм ба Биологийн хувьслын ангид суралцаж докторын зэргээ хамгаалж манай тачаангуй шинжээчдийн жагсаалтад багтсан бүсгүй бол Франциска Михор юм. Сургуулиа төгсөөд тэрээр Харвардын Нийгэмлэгт туслах статусаар орж, Бостон хотын хорт хавдар судлалын Иститүтэд ажиллах болжээ. Мөн 2007 оноос 2010 оны хооронд Нью-Хот дахь Хорт Хавдар судлалын төвд туслах профессороор ажиллаж байгаад удалгүй Dana-Farber хэмээх хорт хавдар судлалын Иститүтэд болон Харвардын Нийгмийн эрүүл мэндийн сургууль руу шилжин суурьшсан юм. Тэрээр одоо хорт хавдрын хувьслын динамик өөрчлөлтүүдийг судалж байгаа билээ.
Клио Крессвелл, PhD: Математикч
Клио Крессвелл Австралийн Шинэ Өмнөд Уэльсийн Их Сургуульд математикийн чиглэлээр докторын зэргээ хамгаалаад 2004 онд “Mathematics and Sex” хэмээх хамгийн шилдэг борлуулалттай номоо худалдаанд гаргажээ. Уг ном нь хайр дурлал, болзоо, бэлгийн амьдрал болон дур тавилт зэрэг зүйлсийн цаана байдаг математик онол, логик уялдаа холбоо хэрхэн үйлчилж байдаг талаар өгүүлдэг аж.
Оливия Джадсон, PhD: Биологийн шинжлэх ухаан
Оксфордын Их Сургуульд Биологийн ухааны докторын зэргээ хамгаалсныхаа дараагаар Оливия Джадсон нь “Dr. Tatania’s Sex Advice to All Creation” хэмээх нэртэй номоо 2002 онд зах зээлд нийлүүлсэн. Тус номонд байгаль дэлхий дээрх амьд амьтдын бэлгийн харьцааны дадал заншлууд болон сексийн талаарх биологийн хувьслын ерөнхий агуулгыг нарийвчлан тайлбарласан байдаг. Энэхүү ном нь дэлхийн тавцанд шилдэг борлуулалттай ном болоод зогсохгүй томоохон шагналуудад нэр дэвшээд амжжээ. Түүний дараагийн ном болох “Dinosaur Eggs for Breakfast” 2009 онд худалдаанд гарсан юм.
Ронда Фриман, PhD: Мэдрэл судлал
Ронда Фриман нь Дрезселийн Их Сургуульд сэтгэц мэдрэл судлалын чиглэлээр докторын зэргээ хамгаалсан. Тэрээр тархины хүнд гэмтэл, саа өвчин, хүнд стрессийн өвчин болон өөр бусад олон төрлийн сэтгэц мэдрэлийн эмгэгтэй хүмүүст тусламж үзүүлсээр иржээ. Харин 2001 оноос хойш Ронда Фриман нь “Sunrise Medical Group Neurology” хэмээх Өмнөд Флоридагийн сэтгэц мэдрэлийн хамгийн том судалгааны хүрээлэнд ажиллаж байгаа юм.
Женнифер Маккарти, PhD: Материал судлал ба инженер
Женнифер Маккарти нь Жонс Хопкинсийн Их Сургуульд докторын зэргээ хамгаалж дуусаад Оксфордын их сургуульд ажлын гараагаа эхлүүлжээ. Ажиллаж байх хугацаандаа тэрээр 19-20-р зууны үеийн давтсан төмөр, ган ажилбарууд мөн архивын болон баримтат судалгаа, дархдуудтай хийсэн яриа, түүхчид, хөлөг онгоцны мэргэжилтнүүд зэрэг судлагдахуун дээр түүхэн дүн шинжилгээ хийж байжээ. Хамгийн сонирхолтой нь Титаник хөлөг онгоцноос олдсон материалууд дээр үндэслэн тэрбээр “What Really Sank the Titanic: New Forensic Discoveries” номыг хамтран бичиж байсан удаатай аж. Харин одоогоор Орегоны эрүүл мэнд, шинжлэх ухааны их сургуульд ажиллаж байгаа юм байна.
Талмас Ричардс, PhD: Молекулын анагаах ухаан
Талмас Ричардс нь Принстон болон Жонс Хопкинс-ийн их сургуулиудаас 100%-ийн тэтгэлгээр суралцах санал авч байсан юм. Харин тэрээр Жонс Хопкинс-ийн их сургуульд Молекулын анагаах ухааны чиглэлээр докторын зэргээ хамгаалсан бөгөөд түүний судалгааны ажил голцуу хөхний хорт хавдар дээр тулгуурладаг байжээ. Нэмж дурдахад тэрээр их сургуулийн хөгжөөн дэмжигчдийн багийг ахалдаг юм байна.
Кирстин Кики Санфорд, PhD: Мэдрэлийн системийн физиологи
Кирстин Кики Санфорд нь Калифорниагийн UC Davis судалгаа, сургалтын Инститүтэд Мэдрэлийн системийн физиологийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан юм. Тэндээ тэрээр түр хугацаагаар ажиллаж байгаад удалгүй шинжлэх ухааныг сошиал ертөнцөөр дамжуулан бусдад хүргэх зорилгоор ажлаасаа гарсан ажээ. Энэ зүйл нь ч үр дүнгээ өгч тэрээр 2005 онд өөрийн хөтөлдөг радио нэвтрүүлгийнхээ ачаар Америкийн Хэвлэл Мэдээллийн Шинжлэх Ухаан & Инженерчлэлийн Ур Чадварын байгууллагаас шагнал хүртсэн юм.
Ческа Бурлесон, PhD: Химийн далай судлал
Ческа Бурлесон нь Өмнөд Флоридагийн их сургуульд Химийн Далай судлалын чиглэлээр докторын зэрэг хамгаалсан бөгөөд түүний судалгааны ажлын гол бай нь далайн замгаас бий болж буй хортой бодисууд дээр голчлон төвлөрч байжээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй