Хамгийн сайн найзынхаа аавтай гэрлэж хойд ээж болсон бүсгүйтэй танилц

UB Info

Хорин долоон настай Taylor хэмээх бүсгүй хамгийн сайн найзынхаа төрсөн аавтай гэр бүл болсон бөгөөд түүний нөхөр Kern Lehman 52 настай эр юм. Тэд анхны харцаар л нэг нэгэндээ дурласан ажээ.

Taylor “Түүнийг хараад л ямар царайлаг юм бэ гэх бодол төрсөн”, хэмээн “Caters” агентлагт өгсөн ярилцлагаа эхлүүлэв. “Бид анх уулзах үед би түүний охинтой хамт нэг газар ажилладаг байсан. Охин нь миний хамгийн сайн найз бөгөөд Kern тэр үед эхнэртэй би ч найз залуутай байсан”.

Taylor эхэндээ найзынхаа аавтай болзох талаар нэлээдгүй эргэлзэж байсан боловч яваандаа түүний эргэлзээ арилсан бөгөөд улмаар дурлалт хосууд 2017 оны 5 дугаар сард гэрлэжээ.

“Эхэндээ миний эцэг эх энэ тал дээр их санаа зовнисон байсан. Ээж маань намайг найзынхаа аавтай хамт байгаад таагүй хандсан. Гэхдээ тэд намайг үргэлж л ахимаг насны эрчүүдтэй болздог байсныг мэддэг байсан”. хэмээн тэрээр ярьжээ. Харин одоо Taylor-ийн эцэг эх болон түүний найз Amanda бүгд л тэдний гэрлэлтийг хүлээн зөвшөөрсөн юм.

Хөндлөнгийн хүмүүс тэдний 25 насны зөрүүг анзаарч байлаа. Хосууд шинэ байшиндаа нүүж ирэхэд нотариатын ажилтан Кернд хандаж “Охин тань энэ хуудсыг бөглөөд эсвэл энд гарын үсгээ зурж болно.” Хэмээн хэлжээ.

Гэлээ ч энэ зүйлс Taylor-ийн хувьд ердөө ч асуудал болохгүй байв. Алдарт жүжигчид Catherine Zeta-Jones болон Micheal Douglas нар ч тэдэнтэй ижил тэнэсэн насны зөрүүтэй шүү дээ.

“Zeta-Jones яг над шиг хар бор үстэй харин Dougless яг л Kern-тэй ижил цагаан үстэй, гэхдээ Kern түүнээс хамаагүй царайлаг шүү. Хүмүүс биднийг үнэхээр анхаарал татам хосууд гэж ярьдаг.” Хэмээн Taylor өгүүлэв.

Taylor болон Керн нар хурим нь дээрээ...

Мөн тэрээр “бидний сонирхол их ижил. Бид хоёул ижил дуу хөгжимд сонирхолтой. Түүний зан чанар, байгаа байдал нь намайг түүнд дурлахад хүргэсэн.Тэр үнэхээр хөгжилтэй, нийтэч хүн. Бас бид хоёул үдэшлэг цэнгээнд оролцох дуртай. Тэр минь үнэхээр сэтгэл булаам байсан.” хэмээжээ.

Тэд ирээдүйнхээ талаар ярилцах үедээ Kern-ийг түрүүлж өөд болох магадлалын талаар ярих шаардлагатай нэг бус удаа тулгарч байсан юм. Энэ талаар Taylor: “Хориод насны ихэнх эмэгтэйчүүд иймэрхүү асуудалтай нүүр тулгардаггүй нь тодорхой. Энэ мэдээж надад хүндхэн тусдаг. Гэхдээ хэзээ юу тохиолдохыг хэн ч тааж мэдэхгүй. Маргааш л гэхэд би ямар нэг санамсаргүй ослоор өөд болохыг үгүйсгэх аргагүй шүү дээ.” Хэмээн санал бодлоо илэрхийлжээ.

Хүүхэдтэй болох төлөвлөгөө тэдэнд байхгүй. “Түүний амьдралын яг ийм цаг үед би яагаад өөрчлөгдөхийг хүснэ гэж, үнэндээ бол би одоогийн байгаа амьдралдаа сэтгэл хангалуун байна. Бид хамтдаа аялаж, зугаалж эрх чөлөөг мэдрэх дуртай.” Гэлээ. Харин тэтгэвэртэй гарсан Kern-ийн хувьд тэрээр хүмүүсийг насны зөрүүгээр нь шүүмжилж болохгүй хэмээн ярьсан аж.

САНАЛ БОЛГОХ