Хос медаль, өрөөсөн гутал

UB Info

Энэ зурган дээр байгаа залууг Jim Thorpe гэдэг. Сайн ажиглаад үзвэл зурган дээр хоёр өөр оймс, гутал өмссөн байгаа нь харагдана. Энэ бол мэдээж загварын шийдэл биш.

Энэ бол Америкийн уугуул иргэн Jim Thorpe Оклохама мужаас АНУ-ыг төлөөлөн 1912 оны Олимп-ийн их наадамд хөнгөн атлетикийн төрлөөр оролцож буй дүр зураг юм. Тэмцээн болох өдрийн өглөө нь түүний гутал хулгайд алдагдсан боловч азаар Jim ойролцоох хогийн савнаас хоёр өөр гутал олж авсан гэдэг.

Зурган дээр байгаа гуталнууд бол түүний хогийн савнаас олсон зүйлс мөн. Гэвч нэг гутал нь хэтэрхий том өмсгөлтэй байсан тул тэрээр оймс давхарлаж өмсөх шаардлагатай байв. Эцэстээ Jim хогноос олсон гуталтайгаа тэмцээнд уралдаж тэр өдрөө хоёр алтан медалийн эзэн болж чадсан юм.

Энэ бол таныг хойш нь чангааж буй асуудлуудыг шалтаг болгон бууж өгч болохгүй гэдгийг харуулсан төгс бодит жишээ юм.

Амьдрал шударга бус мэт санагдаж байлаа гээд юу гэж?, амьдрал танд алтан гар хайрлаагүй гээд гомдоллоод суух уу? Үгүй дээ, гол учир нь алтан эсвэл ердийн байхдаа биш, өөрт байгаа гараа хэрхэн ашиглахдаа л хамаг учир байдаг юм.

Шинэ жил, шинэ сар, шинэ өдөр хаяанд чинь тулж ирээд байна. Гуталгүй болсон ч уралдахаас бүү цааргал. Уралдахгүй бол хэзээ ч түрүүлэхгүй шүү дээ.

Юу ч тохиолдсон бай шалтаг тоочилгүйгээр урагш тэмүүлсээр байсан цагт та амьдралаас илүү ихийг хожих болно. Байхгүй зүйлдээ шаналах бус байгаа зүйлсээ ашиглаж сур.

Тиймээс гутлаа өмсөөд амьдралын уралдаанд түрүүлээрэй.

САНАЛ БОЛГОХ