Гэрийн нөхцөлд хүүхдийг аюулгүй байлгах 10 чухал зөвлөгөө

UB Info

Бага насны хүүхдүүд гэртээ маш их зүйл сурдаг билээ. Гэр дотроо харсан бүхнийгээ л барьж, мэдэрч, амандаа хийх гэж оролддог бөгөөд энэ нь ч хүүхдүүдийн өсөлт хөгжилттэй салшгүй холбоотой үйл явц юм. Тийм ч учраас гэрийн нөхцөлд тоглож, наадах болон бусад зүйлс хийхдээ аюулгүй байдлаа хэрхэн хангах талаар хүүхдүүддээ зааж сургах нь маш чухал гэдгийг санах хэрэгтэй шүү.

Гэр бол мэдээж хүүхэд байхад хамгийн аюулгүй газар мөн боловч учирч болох далд аюулууд нуугдаж л байдаг. Унаж бэртэх, тэжээвэр амьтандаа хазуулах, ямар нэг утастай зүйлд боогдох гэх мэт ямар ч аюул осол тулгарахыг үгүйсгэх аргагүй. Иймээс гэр дотор хүүхдийн аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар 10 зөвлөгөөг хариуцлагатай эцэг эх та бүхэндээ хүргэж байна.

1. Хүүхдээ ганцааранг нь усанд үлдээж хэрхэвч болохгүй: Хүүхэд усанд орсон л бол ийш тийш нь цацаж, цалгиулж тоглох нь гарцаагүй. Хэдийгээр тэдний хувьд зугаатай байж болох ч тэнцвэр алдаж ваннанд живэх эрсдэл бий. Иймд усны төвшинг тэдний бүсэлхийнээс давхааргүй байлгаарай. Гэрийн утас дуугарч, хаалга нүдэх чимээ гарсан ч бай хүүхдээ ганц хором ч усанд хараа хяналтгүй үлдээж болохгүй шүү. Усан санд орохоор бол нэг нэгнээ түлхэж дэггүйтэж яасан ч болохгүй гэдгийг хүүхдүүддээ сайтар захиарай.

2. Цэвэрлэгч бодисуудаас хүүхдээ хол байлгаарай: Цэвэрлэгч бодисууд нь химийн олон төрлийн найрлагатай байдаг тул хүүхэд санамсаргүй тохиолдлоор залгивал маш хортой нөлөө үзүүлэх болно. Тиймээс хүүхдийнхээ хүрч чадах бүх газарт цэвэрлэгч бодис байлгаж болохгүй. Өрөө болгондоо хаалга түгжээ хийж мөн гал тогооны шургуулгуудад бодис хадгалж болохгүйг сайн санаж яваарай. Хүүхэд идэж уух юмтай андуурч мэднэ шүү.

Хаалга, шургуулганы хягаарлагч: Дэлгэрэнгүй

3. Хүүхдийн унтах орчинд элдэв зүйлс битгий байрлуулаарай: Хэрэв та нярай хүүхэдтэй бол дэр, хөнжил, даавуу, үслэг тоглоом гэх мэт зүйлсийг унтах үед нь битгий ойр тавиарай. Санамсаргүйгээр бүгчимдэж, амьсгаа нь боогдох эрсдэл бий шүү. Харин унтах оронд нь нимгэн хөнжил дэвсээд доод хэсгийг нь гудсанд нь хавчуулаад яг л халаас шиг хэлбэрт оруулаарай. Хөнжил хүүхдийн цээж хүртэл хучигдсан байх хэрэгтэй бөгөөд цаг агаар хүйтэн байгаа бол хүүхдээ ноосон хувцсаар хувцаслаарай.

4. Цахилгаан утас, разеткуудаа битүүмжлээрэй: Хэрэглэхгүй байгаа үедээ тогны разетка болон цахилгаан утсуудаа хуванцар хаалтаар битүүмжилж хүүхдээ тогонд цохиулах эрсдэлээс сэргийлдэг юм шүү. Эвдэж, гэмтсэн цахилгаан утас болон багаж хэрэгслүүдийг хаяж, эсвэл хүүхдийн гар хүрэх газраас хол байлгах хэрэгтэй. Түүнчлэн тогонд цохиулах нь ямар аюултай болохыг хүүхдүүддээ сайн зааж сургаж, нойтон гараар хүрч яасан ч болохгүй гэдгийг захиж хэлээрэй.

Разетканы хамгаалалт: Дэлгэрэнгүй

5. Галт зэвсэг эзэмшдэг бол далд хийгээд түгж: Хэрэв та гэртээ галт зэвсэг хадгалдаг бол зэвсгээ ямар ч сумгүй байлгаж далд газар хийгээд түгжих үүрэг танд бий шүү. Бодит амьдрал дээр буу зэвсэг ямар их аюултай болохыг хүүхдүүддээ сайн ойлгуулаарай. Эсвэл та галт зэвсэг хадгалах зориулалтын сейф хэрэглэж болно.

6. Жижиг хэмжээтэй эд хэрэглэлүүд хүүхдийн гараас хол байх ёстой: Хүүхдийг хэт жижигхэн тоглоомоор тоглуулах болон бууз банш гэх мэт бүхэл хоолоор хооллож байх үедээ өндөр сонор сэрэмжтэй байхгүй бол хахаж, амьсгал боогдох эрсдэл бий болдог. Тиймээс хоолыг нь зажлууртай болгон хэсэгчилж өгөх ёстой. Түүнчлэн усан үзэм, чихэр, лууван, самар, попкорн зэрэг амттан өгөхдөө тун их сэрэмжтэй байгаарай. Хамгийн гол нь хүүхдийн гараас ээмэг, бөгж, зоос гэх мэтчилэн жижиг эд зүйлсээ хол байлгах ёстой шүү.

7. Гэртээ утаа мэдрэгч байршуул: Ямар нэг тохиолдлоор гэрт үнэргүй бас өнгөгүй нүүрсхүчлийн дутуу исэлтэй хий алдагдвал хүүхдэд тань үхлийн аюул нүүрлэх эрсдэл үүснэ. Танай гэрийн ус халаагч, зуухнаас энэ төрлийн хорт хий ялгарах боломжтой байдаг тул утаа мэдрэгч дохиолол байршуулж эрсдэлээс заавал урьдчилан сэргийлээрэй. Мөн дохиолол ажилласан үед ямар арга хэмжээ авах ёстойг хүүхдэдээ зааж сургаарай.

8. Орчин тойрноо аюулаас хөндий байлгаарай: Хүүхдийг санамсаргүй унаж бэртэхээс сэргийлэхийн тулд хаалга болон цонхнуудаа цоожтой байлгах нь чухал. Онгорхой цонхон дээр хүүхдүүдээ тоглуулж болохгүй. Авирдаг шатаа үргэлж хумихгүй бол хүүхдүүд авирах гэж оролдоод хөл гараа гэмтээж мэднэ. Гэр орны бүхий л зүйлс аюулгүй байгаа эсэхийг шалгаж байх хэрэгтэй шүү.

9. Тэжээвэр амьтантай болгоомжтой харьцаж байгаа эсэхийг анхаар: Гэрийн тэжээвэр амьтад мэдээж эзэндээ ээлтэй, зөөлөн энхрий байх нь элбэг байдаг. Гэхдээ учраа мэдэхгүй жаахан хүүхэд амьтны сүүлнээс татаж, чихнээс нь зулгаах гэх мэт илүү үйлдэл хийвэл ямар ч амьтан уурлаж мэднэ шүү. Тиймээс энэ талаар сайтар анхааруулж хэлж байгаарай. Мөн муур нохойг хоолоо идэж байхад нь хэт ойр байх болон саад учруулж яасан ч болохгүй гэдгийг хүүхдүүд мэддэг болох ёстой.

10. Яаралтай үед юу хийхээ мэддэг бай: Хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангахын тулд эцэг эх та анхны тусламжийн талаарх мэдлэгээ арвижуулж, тусламжийн багаж хэрэгсэл гэртээ хадгалж бай хэрэгтэй юм. Бас яаралтай үед сэхээн амьдруулах тусламж үзүүлж сурах нь алсдаа аминд орж ч мэднэ шүү. Ханан дээрээ том цаас наагаад дээр нь найз нөхөд, хөрш, эмч, болон шаардлагатай хүмүүстэй яаралтай үед холбогдох утасны дугааруудыг бичээрэй. Хэрэв хүүхэд тань гэрийн хаягаа хэлж чадахуйц том хүүхэд бол яаралтай дуудлага хийх аргыг зааж өгөөрэй.

Санаанд оромгүй ямар ч зүйл тохиолдсон үргэлж бэлтгэлтэй байх ёстой шүү. Гэхдээ тийм санаанд оромгүй осол аваар гарахаас урьдчилан сэргийлэх аргууд байдаг нь үнэхээр азтай хэрэг. Тиймээс хариуцлагатай эцэг эх та хүүхдэдээ аюулгүй байдлыг хэрхэн сахих талаар сайн зааж сургаарай.

Та яг одоо бүх төрлийн гэр ахуйн хүүхдийн хамгаалалт худалдан авахыг хүсвэл 75752020 утсаар холбогдон захиалга өгөөрэй. Хүргэлт үнэгүй.


САНАЛ БОЛГОХ