Хачирхалтай боловч тайлбарлаж болохуйц 9 сонирхолтой факт

UB Info

Google-н хайлтад өдөрт дунджаар 5,5 тэрбум хандалт илэрдэг бөгөөд энэ тоо нь 2012 онд хоёр дахин бага байжээ. Үүнийг хүмүүс тогтмол шинэ зүйлсэд суралцаж ертөнцийг үзэх үзэл нь улам өргөжиж байгаатай холбон үзэж болох боловч заримдаа хамгийн энгийн асуулт хүртэл биднийг эргэлзэхэд хүргэж байна. Тухайлбал “Чанаргүй сэтгүүлзүйг яагаад шар мэдээ гэдэг вэ?” эсвэл “Профессор Дамбльдор саваагүйгээр хэрхэн ид шид үйлдэж чадсан бэ?” гэх зэрэг асуултуудад хариулт олохыг хичээснээр хамгийн хачирхалтай зүйлс хүртэл тайлбарлагдаж болохыг тогтоосон юм.

1. Яагаад санаа зовсноос болж дотор эвгүйрхдэг вэ?

Энэ мэдрэмж нь тархи болон гэдэсний үйл ажиллагааны холбооноос болдог. Тархинд нөлөөлдөг маш олон мэдрэлийн эсүүд бидний гэдсэнд байдаг учраас тархи ч гэсэн аливаа мэдрэмж, бодол, сэтгэл хөдлөлүүдийг мэдрэхдээ гэдэстэй холбогддог байна. Бидний бие махбодийн хувьд дурлаж шохоорхох болон айж цочирдох нь адилхан стресст хүргэдэг тул шууд “санаа зовох” хариу үйлдэл үзүүлдэг. Өөрөөр хэлбэл кортисол болон адреналиний түвшин дээшилснээр биед цусны даралтыг ихэсгэх комманд өгч уушиг болон булчингуудын цусны эргэлт нэмэгдэх ба энэ үед гэдэс орчмын цусан хангамж буурснаар дотор муухай оргиж байгаа мэт мэдрэмж төрдөг ажээ.

2. Яагаад заримдаа шүршүүрт орох үед мэргэн санаа төрдөг вэ?

Өдөржин нэг асуудлаас болж тархиа гашилгаж байтал гэнэт шүршүүрт орох үед оновчтой шийдэл нь тархинд харвах мэт орж ирж байсан уу? Энэ нь тийм ч гаж үзэгдэл биш юм. Учир нь иймэрхүү үед таны тархи хэсэгхэн хугацаанд амарч бие маш тааламжит мэдрэмж авдаг. Шүршүүрт орох таатай нөхцөл нь чөлөө завгүй бодол болсон тархийг амрааснаар тархи илүү бүтээлч болно. Шүршүүрт орох нь дасгал хөдөлгөөн хийх болон сайхан хөгжим сонсохтой адил цусан дахь допаминийг нэмэгдүүлэх өдөөгч болж өгдөг. Ингэснээр таны бие амарч, анхаарлаа өөр зүйлд хандуулах ба тархиндаа хэт ачаалал өгөхөө болиход ухаан санаа ч сайхан болж гэнэт л мэргэн санаа орж ирнэ.

3. Нулимс яагаад давсархаг байдаг вэ?

Нулимсны бараг 99% нь ус, үлдсэн нь давс зэрэг органик бус нэгдлүүд байдаг. Нулимсан дахь давсны хэмжээ нь хүний биеийн байдал болон уйлж буй шалтгаанаас хамаарч өөр байна. Гунигтай золгүй явдлаас болж уйлж байгаа хүний нулимс хамгийн их давсархаг байдаг. Хүн уйлж байхад бамбай булчирхай илүү их ажиллаж зүрхний хэм ихэсдэг бөгөөд биед хүч шаардсан хөдөлгөөн хийж байгаа мэт ачаалал өгдөг. Энэ нь мөн хөлс давсархаг байдгийн шалтгаан юм. Харин бид аз жаргалтай үедээ уйлвал нулимс тийм ч давсархаг биш, бүр микроскопоор харахад бүтэц нь хүртэл өөр байдаг гэнэ.

4. Автоматаар үг засах тохиргоог яагаад Т9 гэдэг вэ?

Т9 нь анх хийгдэхдээ үсэглэлийн алдаа засах биш, үсэг цохиход дөхөм болох зориулалтаар бүтээгджээ. Гол зорилго нь хэрэглэгчийн оруулах гэж байгаа үгийг тааж санал болгох. Хуучны утаснууд товчлуур тус бүр дээр 3 юм уу 4 үсэгтэй байсныг санаж байвал товчлуур дээр нэг дарахад систем ямар үг бичихийг хүсч байгааг таахыг оролддог байсан. Тэгэхээр системийн нэр тун энгийн, “9 товчлуур дээр бичих” юм байна.

5. Шидтэнгүүдэд ид шид үйлдэхэд яагаад саваа хэрэгтэй болдог вэ?

Бристол их сургуулийн профессор Роналд Хаттон хэлэхдээ саваа нь шидтэнг шаардлагатай зүйлд хүчээ төвлөрүүлэхэд тохиромжтой хэрэгсэл гэжээ. Гэвч Харри Поттерийн ертөнц дэх агуу шидтэнгүүд (Албус Дамбльдор гэх зэрэг) заримдаа саваагүйгээр ид шид үйлддэг нь тэдэнд нэмэлт хэрэгсэл шаардлагагүйгээр хүчээ нэн сайн удирддаг болохыг илэрхийлжээ.

6. Чанаргүй сэтгүүлзүйг яагаад шар мэдээ гэдэг вэ?

Дэлхий даяар чанаргүй сэтгүүлзүйг “шар мэдээ” гэж нэрлэдэг. Энэ нь ихэвчлэн элдэв цуурхал болон тааламжгүй зүйлсэд төвлөрсөн хов жив хөөцөлддөг сонин хэвлэлүүд байдаг. 1895 онд Америкийн уран бүтээлч Ричард Ауткаулт Дэлхий (The World) сэтгүүлд цувралаар хийсвэр зургуудаа нийтэлжээ. Эдгээр нь Америкийн уншигчдад маш их таалагдсан бөгөөд цуврал зураг дахь шар цамц өмсөж хошин үгс хэлсэн хүүг хүмүүс “шар хүүхэд” гэж нэрлэсэн байна. Төд удалгүй Нью Йорк (New Your Journal) сэтгүүл үүнтэй төстэй зургууд нийтэлж эхэлснээр тус хоёр сонин аль нь “шар хүүхэд” –ийг ашиглах эрхтэй эсэх талаар маргалдаж байжээ. 1986 онд Нью Йорк хэвлэх үйлдвэр (New York press) – ийн ерөнхий редактор Эрвин Уардман маргаантай байгаа хоёр сонинг хоёуланг нь “шар хэвлэл” буюу санасандаа хүрэхийн тулд юу ч хийхээс буцахгүй гэж шүүмжилснээр энэ үг шинээр зохиогдож удалгүй түгээмэл хэрэглэгддэг болсон юм.

7. Хуучны зургууд дээр хүмүүс яагаад бие биенийхээ мөрөн дээр гараа тавьж авхуулсан байдаг вэ?

Зураг авахад ер нь хэр хэцүү байдаг юм бол? Гэрэл зураг дөнгөж гарч ирж байх үед зураг авах процесс нь одоогийнх шиг хэдхэн секунд биш хэдэн минутаас цаг хүртэл хугацаа зарцуулдаг байжээ. Энэ хооронд хүмүүс зургаа сайхан гаргахын тулд хөдлөхгүй зогсох шаардлагатай болдог байсан тул тухайн үеийн зургийн студиуд түшээд зогсох хөшөө, баримлууд хүртэл санал болгодог байв. Харин хэд хэдэн хүн хамт зургаа авхуулж байгаа тохиолдолд бие биенийхээ мөрөн дээр гараараа тулж зогсох нь удаан хугацаанд хөдлөхгүй зогсоход дөхөмтэй арга байсан юм.

8. iPhone –ний зургууд дээр яагаад 9:41 цагийг харуулсан байдаг вэ?

2007 оны нэгдүгээр сарын 9-ний Мягмар гарагт Макуорльд Экспо (Macworld Expo) зөвлөгөөн дээр Стив Жобс ирээдүйн шинэ технологийн талаар ярьж байжээ. Тэрээр энэ өдрийг хүлээж байлаа гэж хэлээд яг 9:41 цагт iPhone-ийг танилцуулсан . Тиймээс Эпплийн сурталчилгаан дахь бүх төрлийн бүтээгдэхүүний дэлгэц дээр харуулсан цаг нь анхны iPhone-ийг танилцуулсан цаг байдаг юм байна.

9. Америк кинонууд дээр яагаад жорлон цэвэрлэгч сойз байдаггүй вэ?

Америкт жорлон цэвэрлэгч сойз олоход хэцүү байж болох юм. Яагаад гэвэл ус урсгах систем нь маш хүчтэй учраас жорлонд юу ч орсон урсгаад гаргачихдаг. Тийм учраас суултуураа сойздож цэвэрлэх ч шаардлагагүй. Харин Европт усны хоолой нь бараг жорлонгийн суултууртайгаа нэг түвшинд байдаг учраас ус усгахад нэмэлт хүч өгөхгүйгээс болж үр ашиггүй ус урсгадаг байна.

САНАЛ БОЛГОХ