Үхэлтэй нүүр тулж гайхалтайгаар амьд үлдэж чадсан 10 хүн

UB Info

Бидний мэдэх тулаантай кинонуудад гол дүрийн баатар нь ер бусын зүйлс хийж үхэл амьдралын заагаас амьд гарч бараг л үхэшгүй мөнх мэт байдаг шүү дээ. Тэгвэл Холливуудын кинон дээр гардаг баатруудын жинхэнэ амьдрал дээрх хувилбарыг та бүхэнд толилуулъя.

10. Dionisio Pulido –Арын хашаандаа галт уул олсон эр

1943 оны 2 сарын 20-нд Мексикийн Парикутин тосгонд Dionisio Pulido хэмээх нэгэн эр орой дээрээ 2 м орчим өргөнтэй, 45 м урттай хагархай жижигхэн дов гэнэт гарч ирсэн байхтай таарчээ. Нөгөө жижиг дов нь томорсоор 2 м орчим өндөртэй болж хий цацруулж эхэлсэн бөгөөд 24 цагийн дараа гэхэд 50 м өндөр болж Pulido-гийн тариан талбай руу орж ирсэн байна. Тэнгэрээс маш их хэмжээний үнс нурам унаж ургамал ногоог сүйтгэсээр 6-р сар гэхэд галт уулаас халуун хайлмаг урсаж эхэлснээр тосгоныг тэр аяар нь нүүлгэн шилжүүлэхээс өөр аргагүй болжээ. Галт уул эхний нэг жилдээ томорсоор байсан ч цаг хугацаа өнгөрөх хэрээр идэвхжил нь удааширч халуун хайлмаг цацрах нь хааяа нэг үзэгдэх болсноор 1952 онд бүрмөсөн унтарч идэвхгүй болсон ба энэ үед өндөр нь 400 м орчим болсон байв. Галт уулын идэвхжлээс болж мянга мянган хүн тосгоноос дайжиж хаа нэгтээ шинээр амьдралаа эхлүүлэхээс өөр сонголтгүй болсны нэг нь Pulido байсан. Тэрээр явахаасаа өмнө өөрийн эрдэнэ шишийн талбай байсан газарт “Энэ галт уул бол Dionisio Pulido-гийн өмч” гэсэн тэмдэг тавиад явжээ.

9. Aron Ralston – 127 цаг бул чулуунд дарагдсан ч амьд үлдсэн

2003 онд Aron Ralston Bluejohn хавцалд явган аялал хийхээр явжээ. Явган аялалд дурлагч түүний хувьд ердийн л нэг аялал байсан боловч санамсаргүй хальтарч унахад араас нь бул чулуу дарж унаснаар аялал нь 127 цагийн там болон хувирсан байна. Бул чулуу түүний гарыг хавцлын хананд шахаж гацсан учраас гараа авч чадахгүй олон хоносны эцэст амьд гарахын тулд гараа тайрах хэрэгтэй гэж боджээ. Тэрээр оюун санаандаа тэмцэлдэж өөртөө үүнийг хийж чадна гэж итгүүлэхийг хичээсэн боловч хутга нь гараа тайрахад хэтэрхий жижиг болохыг хараад хувь заяатайгаа эвлэрсэн байв. Хэсэг хугацааны дараа Aron гараа нугалж байгаад бул чулууг ашиглан хугалж үлдсэн мөгөөрс, булчин, шөрмөс, арьс зэргийг хутгаараа тасалж болохыг ойлгожээ. Бүтэн таван өдөр хавцалд гацсаны эцэст гараа тайран байж аврагдсан бөгөөд тэрээр 2010 онд бүтээгдсэн 127 цаг кинонд зөвлөхөөр ажилласан юм байна.

8. Vesna Vulović – 10 километрийн чөлөөт уналтаас амьд үлдсэн эмэгтэй

1972 оны 1 сарын 26-нд Югославын агаарын тээврийн онгоцны үйлчлэгч Vesna Vulović Копенхагенаас Белградын чиглэлд хөөрчээ. Онгоц Бүгд Найрамдах Чех улсын дээгүүр нисч байхдаа гэнэт дэлбэрч тухайн үед 22 настай байсан бүсгүй 10 километрээс чөлөөт уналтад оров. Аврагчид онгоц унасан газарт очиход уналтын хүчнээс болж онгоцны үйлчлэгч эмэгтэйн гутал урагдсан байсан ч өөрөө амьд үлдсэн бөгөөд маш их цус алдаж араг яс цууралттай, 3 нугас гэмтсэн болон бусад олон бэртэлтэйгээр 3 хоног комд орсон байдалтай байжээ. Асар их бэртэлтэй байсан хэдий ч амьд үлдэж чадсан түүнийг шүхэргүйгээр хамгийн өндрөөс унаж амьд гарсан хүн хэмээн дэлхийн Геннисийн рекордод бүртгэсэн байна.

7. Anna Bågenholm – Амь орсон эмэгтэй

Доктор Anna Bågenholm хүрхрээтэй голын ойр хавьд цанаар гулгаж байгаад хөлдүү ус руу толгойгоороо унаж 80 минут мөстсөн голд гацсан юм. Эхлээд тэрээр агаар орох нүх олж амьсгалсан боловч 30 минутын дараа маш их хүйтэнд эцэж цуцсан эмэгтэй усны гүн рүү живж 40 минут болжээ. Түүнийг аварч эмнэлэгт хүргэсэн боловч зүрх нь 2 цаг зогсож биеийн температур нь буурч 13,7 хэмээс доош хүрсэн байна. Энэ нөхцөлд ямар ч хүн үхэлд хүрэх байсан хэдий ч эмч нар түүнийг 9 цаг аврахыг хичээсний эцэст биеийн үзүүлэлтүүд нь хэвийн болжээ.

6. Цутому Ямагучи – Хоёр удаагийн цөмийн дайралтаас амьд үлдэгч

1945 оны 8 сарын 6-нд Цутому Ямагучи нь Хирошима хотод албан ёсны айлчлалаар очсон байв. Энэ өдөр түүний хувьд айлчлалын сүүлийн өдөр байсан ч түүхийг өөрчилсөн үйл явдал болсон юм. Өглөө эрт Америкийн B-29 бөмбөгдөгч “Бяцхан жаал” буюу ураны буу маягийн бөмбөг хаяж улмаар хурц гэрэл цацран асар их сүйрэл дагуулсан дэлбэрэлт болсон нь Хирошимагийн бараг бүх хүн амыг устгасан. Харин Ямагучи дэлбэрэлтээс болж түлэгдэж хоёр чихнийх нь хэнгэрэг хагарсан ба үүнээс 3 хоногийн дараа Нагасаки хотод гэртээ байгаа эхнэр, хүүхэд дээрээ ирээд байхад нь хоёр дахь бөмбөг дэлбэрчээ. Энэ нь “Тарган залуу” гэдэг нэртэй маш хүчтэй дотогшоо чиглэсэн тэсрэлт бүхий плутони бөмбөг байсан учраас хотыг тэр аяар нь сүйтгэсэн ч Ямагучи эхнэр, хүүгийн хамт мөн л амьд үлдэж чадсан байна. Тэрээр цацраг идэвхит туяанаас болж өвдсөн ч аажмаар эдгэрч гэр бүлтэйгээ элэг бүтэн амьдарчээ.

5. Роё Сулливан – “Оч гаргасан ойн цагдаа”

Вержиниа мужийн ойн цагдаа 7 удаа аянгад ниргүүлж дэлхийн Геннисийн Рекордод аянга дагуулагч эр хэмээн бүртгэгдсэн байна. Түүний аянгад цохиулснаас болж үүссэн гэмтлийг мөн дурдъя. Роё Сулливаны аянга татах үйл явц 1942 оноос эхэлсэн ба эхлээд хөлийн эрхий хурууныхаа хумсыг унатал цохиулсан бол 1969 онд хөмсөггүй болж, 1970 оны 7 сард зүүн мөр нь шалзартал түлэгдэж, 1972 оны 4 сарын 16-нд толгойн үсэн дээр нь гал асаж байжээ. Жилийн дараа буюу 1973 оны 8 сарын 7-нд мөн л үсэн дээр нь гал асаж, 1976 оны 6 сарын 5-нд хөл нь түлэгдэж шагайгаа булгалж байсан бол 1977 онд цээж болон гэдэс нь аянгад цохиулснаас болж түлэгджээ. Роё 7 дахь удаагаа аянгад ниргүүлэхэд баавгайтай мөчрөөр тулалдсан 22 дахь удаа нь болж давхацсан байна.

4. Анатоли Бугорский – Протон туухайд оногдсон залуу

1978 онд Оросын физикч Анатоли Бугроский толгойдоо протон туухайгаар оногдсон осол болжээ. Эгэл хэсгийн хурдасгуур протоныг бараг гэрлийн хурдаар эргүүлж байсан. Ийм явдал урьд өмнө тохиолдож байгаагүй тул тухайн үед Анатолиг яаж гэмтээж болохыг хэн ч мэдэхгүй байсан бөгөөд үхэлд ч хүргэж болзошгүй байв. Бугорский яг осол болох үеэр ямар нэг өвдөлт мэдрээгүй ч урьд өмнө нь харж байгаагүй тод гэрэл харсан гэж хэлжээ. Тэр бага зэрэг гэмтэл авсан ч биеийн байдал хэвийн амьдарч байгаа ба протоны учруулсан гэмтэл нь түүний зүүн чихийг сонсголгүй болгохоос гадна нүүрний зүүн хэсгийг саажилттай болгосон байна.

3. Ewa Wiśnierska – Шуурганд сорогдсон шүхэрт-гулгагч

Ewa Wiśnierska бол туршлагатай шүхэрт-гулгагч бөгөөд олон улсад ур чадвараараа танигдсан хүн юм. Эва 2007 онд Австралид шүхэрт-гулгалт хийж байхдаа аймшигт шуурганд сорогджээ. Тэр бараг 22 м/с хурдтай эргүүлэгт орж 10 км хүртэл буюу Эвиристийн оргилоос өндөрт өргөгдсөн байна. Тийм өндөрт очсоноор хүчилтөрөгчийн дутагдалд орж бараг цаг шахуу ухаан алдсан бүсгүй -40 хэмийн хүйтэнд мөндөр болон аянга цахилгааны хажуугаар бүрэн бүтэн хөвж буусан нь гайхалтай. Ухаан алдсан нь түүний зүрхний хэм болон биеийн үйл ажиллагааг удаашруулснаар амьд үлдэхэд тус болсон байх гэж эмч нар үзсэн. Ингэснээр бүсгүй шуурга намжих үеэр сэргэж газарт аюулгүй буух боломж олдсон юм.

2. Жөү Симпсон – Үхлийн даваан дээр аюулгүй газар луу мөлхсөн хүн

Жөү Симпсон болон Саймон Яатс хоёр Перу дахь Андын нуруунд авирч яваад Симпсон хөлөө хугалснаас болж Яатс найзыгаа олсоор уулнаас буулгаж аюулгүй газар аваачихаас өөр аргагүй болжээ. Гэвч тэдний олс хүрэлцэхгүй дууссанаар Яатс хэцүүхэн сонголт хийхэд хүрч олсыг таслан өөрийгөө аврахгүй бол болохгүй болов. Харин Жөү Симпсон хадны ирмэг дээр нэмэлт бэртэлгүйгээр ид шидийн мэт газардсан бөгөөд өөрийгөө бараг үхэх байх гэж бодсон ч ганцаараа ууланд үхэхийг хүссэнгүй. Тэр 10 км замыг 4 өдрийн турш мөлхөн байж туулсаар Саймон найзтайгаа буудалласан газарт хүрч очин амьд гарчээ. Симпсон амьд үлдэхээр барахгүй өөрийн гайхалтай аяллын талаар ном бичиж, кино хүртэл хийсэн байна.

1. Луис Замперини – Мятаршгүй эр

1943 оны 5 сарын 27-нд АНУ –ын армийн агаарын хүчний В-24 онгоц аврах даалгавраар Номхон далайн дээгүүр нисэж яваад онгоцны үйл ажиллагаа доголдож тэнгис рүү унажээ. Онгоцонд байсан бие бүрэлдэхүүний нэг нь 1963 оны Берлиний олимпод оролцож байсан холын зайны гүйлтийн тамирчин Луис Замперини байлаа. Тэд 47 хоногийн турш зөвхөн загас, борооны усаар амь зогоож байгаад хөлгийн 2 дахь гишүүн Руссель Филипсийн хамтаар Японы цэргийн хүчнийхэнд олзлогдсон нь Замперинигийн хувьд бүх зүйл улам хэцүү болоход хүргэсэн юм. Олимпийн тамирчин маань Японы хуарангийн садист бага түрүүч Муцухиро (Шувуу) Ватанабэгийн ширүүн гараар аймшигт яргаллыг тэсэж туулах хэрэгтэй болов. Хэчнээн аймшигтай тамлалт байсан ч Замперини дайныг давж 1945 онд эрх чөлөөтэй болсон. Олон жилийн дараа тэрээр шашин шүтлэгээ сольж Ватанабэтэй Японд уулзан түүнийг уучилсан гэдгээ хэлэхийг хүссэн боловч Шувуу хуучны дайсантайгаа нүүр тулахаас татгалзсан юм. 2014 онд бүтээгдсэн “Мятаршгүй” хэмээх кинонд Замперинигийн үзэж туулсан бүхнийг харуулдаг.

САНАЛ БОЛГОХ