"Facebook" постоос үүссэн хулгайн хэрэг

UB Info

Танилын гэрт хулгай оржээ. Булган урт, богино шуба, зүүлт ээмэг бөгжнүүд, мөнгөн аяга эдлэлүүд, бүрэн тоноглогдсон эмээл, нөүтбүүк, дрон, бурхан будда гээд үнэд хүрэх бүгдийг нь зөөжээ. Дүү нь зараад өгөөч гэж Америкаас явуулсан 6 ширхэг iphone Х мөн дунд зэргийн хэмжээтэй цоожтой сэйфийг нь хүртэл өргөөд аваад явсан байжээ.

Эхнэр нөхөр 5-р ангийн хүү 2-р ангийн охинтой. "Facebook" дээрээ "хүү минь том болоод дүүгээ аваад орой ажлаасаа тараад ирэхэд хоолоо бэлдчихсэн байж байдаг мундаг үр шүү" гээд хүү охиноо "tag " хийж сургуультай нь "check in" хийсэн байж. Нялх хүүхдүүддээ овог нэрээр нь хаяг нээж аав ээж нь давхар хөтөлдөг байж.

Уг айлын бүх зүйл нээлттэй байдаг бөгөөд аав нь ажилладаг газрынх нь ой гээд хамт олноороо зугаалж яваагаа зураг хөрөгтэйгөө оруулж. Ээж нь тайлангийн үе нябо нар гэрийн бараа хардаггүй оройтож байна бла бла бла гээд л нээх их урт пост хийсэн өдөр хүү нь дүүгээ аваад харих замд 2 эрэгтэй хүн таараад нэрээр нь дуудан танимхайрч яасан том болоо вэ гээд л ярьж гарч гэнэ. Хамаатан садан аав ээжийнх нь талаар арван хуруу шигээ мэдэж байсан тул хүү итгэжээ. Улмаар гэрт нь нэвтэрч 2 хүүхдийг нь банны өрөөнд нь түгжсэн гэнэ.

Эхнэр нөхөр 2 сошиалд идэвхтэй байхыг эрмэлзэгчид ба өөрсдийн гэр бүлээс гадна ах дүү, ээж аав, хамаатан саднуудаа хүртэл байнга дурдаж зураг нэрийг нь цацаж mention хийдэг. Ер нь сошиалыг ямар ч шүүлтүүргүйгээр ашигладаг хүмүүс аж.

Тэд хүүхдүүд болон өөрсдийнхөө зургийг байнга шахуу post хийдэг ба санаатай санамсаргүйгээр зургийн арын фононд их гарын аяганууд үнэтэй эмээл өөр юу юу байдаг бүгдийг нь багтаасан харагддаг.

Хүмүүсээ хамаатан садан, найз нөхөд гээд тус тусад нь нийлүүлээд групп нээгээд тэндээ хувийн гэр бүлийн зураг мэдээллүүдээ хийж бай. Дотны хүмүүст чинь л таны хүүхэд хаана сурдаг, хир өсөж том болж байгаа нь хамаатай байна уу? Гэхээс "facebook" дээрх таних танихгүй 1000 хүнд хамаагүй. Өөрийнхөө аккаунтыг хувьдаа өөрийнхөө өмнөөс хувь хүнээрээ л хөтөл.

Хувийн амьдрал нууц байлаа гээд буруудахгүй. Үр хүүхдүүдийнхээ шалдан нүцгэн, гэр орныхоо салан задгай зургуудаар сошиалыг бөмбөгдөх тийм ч зөв алхам биш. Хүмүүс өөрийг тань олон талаас харж үнэлж байдаг. Ядаж л муу санаатай хүмүүст хамаг байгаагаа бүү дэлгэ. Олон нийтийн дунд биеэ зөв авч яв гэдэгт сошиал ертөнц ч мөн багтдаг юм шүү. Олон нийтэд сэрэмж болоосой гэсэндээ бичлээ.

Та шүүмжилхээсээ өмнө нэгийг бодож хоёрыг тунгаагаарай!

САНАЛ БОЛГОХ