АНУ-ын тэргүүн хатагтай асан Мишель Обамагийн намтар “Becoming: Миний түүх” ном худалдаанд гарлаа

UB Info

Өнгөрсөн оны 11 дүгээр сард Америкт худалдаанд гарч, анхны өдрөө 700 мянган хувь борлогдон шуугиан тарьсан АНУ-ын тэргүүн хатагтай асан Мишель Обамагийн намтар “Becoming” номыг Монсудар хэвлэлийн газар албан ёсны эрхтэйгээр орчуулан, өнөөдөр буюу 03 сарын 01-нээс худалдаанд гаргаад байна.

“Becoming: Миний түүх” хэмээх уг ном дөрөвхөн сарын дотор дэлхийн 43 орны хэлээр орчуулагдан, 8 сая хувь борлогдсон ажээ. Энэ нь ганц хүний намтар төдий бус бөгөөд уншсан хүн бүрдээ урагшлах, өөдлөх хүсэл тэмүүллийг бэлэглэж, хүсэл мөрөөдөлдөө тууштай байхын мөн чанарыг таниулдаг бүтээл гэдгээрээ алдартай.

Чикагогийн эгэл жирийн ажилчин гэр бүлээс гаралтай Мишель Обама хэрхэн ард олондоо хүндлэгдсэн тэргүүн хатагтай, дэлхий дахинд хамгийн их хайрлагдаж бишрэгдсэн бүсгүй болсон түүхийг энэхүү номоос унших боломжтой.

Түүний амьдралын замнал үргэлж амар хялбар байсангүй. Цагаан арьстнууд голлосон их сургуулийн хар арьстнуудыг үгүйсгэх хандлагыг мэдрэн суралцсан оюутан нас, карьерын эхний үе, ирээдүйн нөхөр, хожмын АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай танилцсан цаг үе, тэдний гэр бүлийн ээдрээтэй харилцаа, улс төрийн хөшигний цаадах үнэн гээд түүнийг бий болгосон цаг мөч бүрээ тэрээр илэн далангүйгээр уншигчидтайгаа хуваалцжээ.

Хүлээлтийг эвдсээр ирсэн сэтгэл зүрх, нэр нөлөө бүхий Мишель Обамагийн “Becoming: Миний түүх” номын хэсгээс сонирхуулбал:

● Чикагогийн Саут сайд дахь нагац Роббигийнхоо дээд давхрын жижигхэн сууцад хайр энэрэл дүүрэн гэр бүлд өссөнөө;

● Гэр бүл нь түүнд хэрхэн урам зориг өгч, “Чи хүссэндээ хүрэхийн тулд чадах бүхнээ хийж болно” хэмээн зөвлөж, өөртөө итгэлтэй болгож өсгөснийг;

● Өөрийг нь хараат бус, бие даасан нэгэн болгож хүмүүжүүлсэн ээж Мэриан Робинсон; ховор тохиолдох өвчинтэйгөө чимээгүйхэн тэмцэж, амьдралд нь гүнзгий нөлөө, үлгэр дуурайл үзүүлсэн аав Фрэзерийнхээ тухай;

● Түүнийг АНУ-ын шилдэг их сургуульд элсэж чадахгүй хэмээсэн ахлах сургуулийн зөвлөх зэрэг өөрт нь эргэлздэг хүмүүсийн үгийг үл хэрэгсэж, амжилтад хүрэхийн тулд туулах ёстой аян замдаа төвлөрөх хэрэгтэйг ухаарсан Принстоны их сургуулийн оюутан үеэ;

● Өөрийн эцэг болон коллежийн найзаа алдсаныхаа дараа амьдралын зорилго, ажил мэргэжлийн замналаа дахин эргэцүүлж, төлөвлөгөөт карьер хөөдөг нэгнээс хэрхэн эрсдэл хүлээж, замаасаа хазайхад бэлэн эмэгтэй болж, улмаар төрийн албанд шинэ карьер эхлүүлэхээр шийдсэн тухай гээд урам зориг өгөхүйц олон түүхийг та энэ номоос уншаарай.

Өнөөдрөөс эхлэн Интерномын УБ хот дахь бүх салбаруудаар худалдаалагдаж эхэлсэн “Becoming: Миний түүх” номыг та доорх ЗАХИАЛАХ точлуур дарж шууд захиалан аваарай. Хүргэлт үнэгүй.

САНАЛ БОЛГОХ