Шинэ тавилт, алга ташилттай ээлжит жүжиг ард түмэнд хүрлээ

Улс төр


Иргэдийн боломжийг хулгайлсан ЗГ-т хариуцлага тооцохыг Ж.Батзандан дэмжээгүй


Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ болон Ж.Батзандан, Л.Болд нарын гишүүн шинэ долоо хоногийн эхний өдөр ээлжит жүжгээ тавьсан нь Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн эзэмшигчид рүү дахин чиглэсэн гүтгэлэг байлаа.


Хэдийн олон нийтэд ил болсон тус үйлдвэрийн 49 хувийг ОХУ-аас худалдан авахтай холбоотой Засгийн газрын хуралдааны протоколыг тэд цоо шинэ сэдэв мэтээр сэвж буй нь анхных биш. Харин ээлжит жүжигтээ энэ удаа иргэний нийгэм, төрийн бус байгууллагынхан хэмээн өөрсдийгөө авторласан иргэдээр “балиашиг” хийлгэхээр авчиржээ. Эрхэм түшээд эх орончийн дүрдээ тоглож, чанга дуугаар бусдыг дайрна, харин авчирсан “балиашиг”-ууд нь алга нижигнүүлэн таших үүрэг хүлээсэн нь үзэл суртлаар хүмүүжиж асан өнгөрсөн нийгмийг санагдуулна.


Тэгэхдээ Өмнөд Африкийн Стандарт банкны барьцаанд алдах дээрээ тулчихаад буй 51 хувьтай холбоотой асуудлыг огт хөндсөнгүй. Энэ талаар тодруулсан сэтгүүлчийн асуултад хариулахаас булзааруулж “Олон улсын хуульчдын багтай няхуур ажиллана.

Л.Оюун-Эрдэнэ: Пүрэвтүвшээн ахын дүү болгоомжтой бай
Удахгүй шийдэгдээд явна” хэмээх учир битүүлэг хариулт өгсөн юм. Гэхдээ өнөөдрийн байдлаар Стандарт банкинд төлөх өр төлбөр 130 орчим сая ам.долларт хүрээд буйг тоосон ч 
шинжгүй байв.

Харин Ж.Батзандангийн хувьд намаасаа хөөгдсөн хорсол нь одоо хүртэл тайлагдаагүй байгаа бололтой. Жижиг дунд үйлдвэрлэгчдэд зориулсан сангийн хөрөнгөнөөс “саасан” Засгийн газрын сайдуудтай хариуцлага тооцох намынхаа бодлогын эсрэг ажилласан тул түүнийг Ардчилсан намаас хөөх шийдвэр гаргасан. Иргэдийнхээ боломжийг хулгайлсан Засгийн газартай хариуцлага тооцохыг дэмждэггүй сөрөг хүчний гишүүн байж болдгийг Ж.Батзандан анх удаа баталж харуулсан ч байж магад. Ийнхүү зарчимгүй зангаасаа болж намаасаа хөөгдсөн тэрбээр өчигдрийн хэвлэлийн хуралдаан дээр Ардчилсан намынхнаас “өшөөгөө авах” гэж ирсэн бололтой. Д.Эрдэнэбат, С.Эрдэнээс эхлээд өмнөх Засгийн газарт ажиллаж байсан журмын нөхдөө нэр дуудан “цоллож”, эгээтэй л ялын тогтоол уншсангүй. Ардчилсан намын мандатаар хэдэнтээ дэвшиж, төрийн түшээгийн зөөлөн сэнтийд удаа дараа заларсан тэрбээр намд нь тийм их бузар булхай байсан юм бол өмнө нь яагаад зарласангүй вэ.

Өөрийн албан тушаал, эрх мэдлээ ашиглан бусдын нэр төрд халдсан гэж “Монголын зэс корпорац”-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг шүүхэд өгсөн. Харин энэ талаар ямар байр суурьтай байгааг нь лавлахад “...Пүрэвтүвшээн, ахын дүү болгоомжтой бай. Тоглоом тоотой нь дээр байдаг. Өөрийгөө бод, үеэ бод” хэмээн хэлсэн нь мөн анхаарал татаж байлаа. Монгол Улсад хэн ч шүүхийн өмнө ижил тэгш эрхтэй бөгөөд, албан тушаалын давуу байдлаараа далайлган доромжилсон эрхэм сайдад нэр төрөө сэргээлгэхээ мэдэгдсэн залуу хүнд “...Тоглоом тоотой нь дээр шүү...” хэмээн заналтайгаар сануулсан нь “айдас хүйдэс” төрүүлмээр ч юм шиг.

Ийнхүү эрхэм түшээдийн ээлжит жүжиг шинэ тавилт, алга ташилттайгаар дуусав. Харин Өмнөд Африкт алдахад хүрээд буй 51 хувийн асуудалд санаа тавихаа таг мартахгүй байхыг зөвлөе. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр ярих асуудал нь нэгэнт Монголд ороод ирсэн 49 хувь биш, бусдад алдахад хүрээд буй 51 хувь шүү гэдгийг энэ талаар байгуулагдсан УИХ-ын Ажлын хэсгийн гишүүд сануулсаар байгаа билээ.
САНАЛ БОЛГОХ