Эрдэнэтийн асуудлаарх 30 гаруй шүүх хурал, дээд шүүхийн шийдвэрийн дараа ЗГ хэлцэл хийх л үлдэж байна

Улс төр


ЗГ үндэсний хөрөнгө оруулагчийнхаа эрхийг зөрчиж арбитрын өмнө очих уу


“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрийн мэдэлд авахаа мэдэгдэж, ЗГХЭГ-ын дарга  Л.Оюун-Эрдэнэ тус үйлдвэрт онц дэглэм тогтоосон.


Гэвч энэ нь Монголын Засгийн газрыг олон улсын арбитрын шүүхийн өмнө унах бас нэгэн кэйс болоод байна. Засгийн газар энэ үйлдлээ УИХ-ын 23 дугаар тогтоолыг биелүүлж байна хэмээн хэлж буй нь үнэнээс хол зөрсөн тайлбар юм. Учир нь УИХ “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрийн мэдэлд авах асуудлаар хууль ёсны эзэмшигчидтэй нь буюу “Монголын зэс” корпорацитай хэлцэл хийх замаар шийдэхийг тогтоолоороо Засгийн газарт үүрэг болгосон.


Харин Засгийн газар “хэлцэл хийх замаар төрийн мэдэлд авах” гэсэн УИХ-ын тогтоолыг зөрчиж, хүч хэрэглэсэн, хөрөнгө оруулагчийн эрхэнд халдсан, бизнесийн зарчмаар хандаагүйгээс уг асуудал дөрвөн шатны шүүхэд унаад байгаа билээ.

“Эрдэнэт” үйлдвэрт онц дэглэм тогтоож, прокурорын зөвшөөрөлгүйгээр шуугиан дуулиантай баривчилгаа явуулсны дараа “Монголын зэс” корпорациас Засгийн газартай хэлэлцээрийн ширээний ард суух хүсэлтийг хүргүүлсэн билээ.

“Эрдэнэт” үйлдвэрт онц дэглэм тогтоох нь үйлдвэрийн хэвийн үйл ажиллагаа, цаашлаад Монгол улсын эрх зүйт тогтолцооны хөгжил, хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчимд харшилсан таагүй туршлагыг үлдээнэ хэмээн “Монголын зэс”ийнхэн үзсэн байна.

Тиймээс тус компанийн зүгээс асуудлыг дотооддоо шийдэж, хэлцлийн ширээний ард сууя гэсэн хүсэлтийг Ерөнхий сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн юм.

• Өөрөөр хэлбэл Монгол Улсад ашигтай шийдэл гаргахыг хүсч байгаа бол Засгийн газар “Монголын зэс”-ийнхэнтэй хамт хэлэлцээрийн ширээний хоёр талд суухаас өөр сонголт үлдсэнгүй.
• "Эрдэнэт" үйлдвэрт онц дэглэм тогтоож, прокурорын зөвшөөрөлгүйгээр шуугиан дуулиантай баривчилгаа явуулсны дараа “Монголын зэс” корпорациас Засгийн газартай хэлэлцээрийн ширээний ард суух хүсэлтийг хүргүүлсэн билээ.
• Монгол Улс хөрөнгө оруулагчдын эрхийг зөрчсөн шалтгаанаар арбитрын шүүхэд очсон тохиолдлууд хэд хэд бий.

Хэрэв хэлцэл хийгдэлгүй, төр эрх мэдлээ ашиглан хувийн өмч рүү халдах нь асуудлыг олон улсын арбитрын шүүхэд хүргэх сонголтыг л үлдээх нь тодорхой.

Монгол Улс хөрөнгө оруулагчдын эрхийг зөрчсөн шалтгаанаар арбитрын шүүхэд очсон тохиолдлууд хэд хэд бий. Харамсалтай нь манай Засгийн газар дийлэнхэд нь унаж байсан юм. Гэхдээ арбитрт үүссэн маргаан бүхэн дандаа гадаадын хөрөнгө оруулагчидтай байгуулсан гэрээгээ зөрчсөн тохиолдол байсныг дурдъя. Тэр бүртээ манай улсыг бизнесийн найдвартай түнш биш гэсэн мессежийг гадаад орчинд өгч байлаа. Тэгвэл энэ удаа үндэсний хөрөнгө оруулагчдынхаа эрхийг зөрчсөн үндэслэлээр арбитрын өмнө очих ичгэвтэр жишээ рүү Засгийн газар түлхэж байгааг сануулах юун.

Өөрөөр хэлбэл Монгол Улсад ашигтай шийдэл гаргахыг хүсч байгаа бол Засгийн газар “Монголын зэс”-ийнхэнтэй хамт хэлэлцээрийн ширээний хоёр талд суухаас өөр сонголт үлдсэнгүй.
САНАЛ БОЛГОХ