Боулингийн хамгийн том тэмцээн энэ сарын 23-нд болно

Спорт


Монголын боулинг сонирхогчдын холбооноос зохион байгуулдаг хамгийн том тэмцээн болох “Холбооны цом-2019” өнөө жил 10 дахь удаагаа энэ сарын 23-нд “Big bowling” төвд болох гэж байна. Тус тэмцээнд өнгөрсөн жилийн “Big bowling friendship league-2018” болон “City cup-2018” тэмцээнээс шалгарсан шилдэг 14 баг оролцоно. 10 дахь жилдээ зохион байгуулагдсан “City cup”, гурав дахь жилдээ болсон “Big bowling friendship league” тэмцээнд давхардсан тоогоор 3000 гаруй тамирчин оролцжээ. Өнгөрсөн хугацаанд “Холбооны цом”-ын хошой аварга баг тодорч байсан түүхгүй бөгөөд хамгийн олон тамирчин оролдцог, өрсөлдөөнтэй тэмцээн билээ. Баг тус бүр гурван тоглолт гүйцэтгээд 1-14 байр эзэлж, 1-ээр гарсан нь 14-тэй халз тоглож хасагдах журмаар аваргаа тодруулах юм байна. Багууд хэдийнэ бэлтгэлдээ гарчээ.


САНАЛ БОЛГОХ