ТЕНДЕРИЙН УРИЛГА

Зар, тендер


Огноо: 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр

Тендер шалгаруулалтын нэр: “Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй V.1.10 “Ганга нуурын бохирдолт, ширгэлтээс хамгаалах, урсацыг сайжруулах /Сүхбаатар/” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах. Тендер шалгаруулалтын дугаар: ТӨБЗГ-2019/V.1.10

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос: “Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй V.1.10 “Ганга нуурын бохирдолт, ширгэлтээс хамгаалах, урсацыг сайжруулах /Сүхбаатар/” ажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү тендер шалгаруулалт нь төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу. Тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан “Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам”-ын дагуу зохион байгуулж байна.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50,000.00 (Тавин мянга) төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 45 хоногийн хугацаанд хүчинтэй байна. Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.Үүнд:

- Сүүлийн 3 жил буюу 2016, 2017, 2018 онуудын аль нэг жилийн борлуулалтын орлого нь батлагдсан төсөвт өртгийн 30 хувиас багагүй байна.
- Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн нийт дүн: Батлагдсан төсөвт өртгийн 30 хувиас багагүй байна.
- Сүүлийн 3 жил буюу зөвхөн 2016, 2017, 2018 оны аль нэг жилд доод тал нь нэг удаа батлагдсан төсөвт өртгийн үнийн дүнгийн 30 хувиас доошгүй хэмжээний ижил төстэй ажлын гэрээ байгуулж ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан байна.

Дараах тусгай зөвшөөрөл шаардлагатай:

1. Зураг төсөл боловсруулах байгууллага нь: ЗТ-2.2, ЗТ-10.1. (Барилга, хот байгуулалтын яамны),

2. Барилга угсралтын ажил гүйцэтгэх байгууллага нь: БА-8.1. (Барилга, хот байгуулалтын яамны), 1.1.3, 2.5. (Байгаль орчин, аялал жуулчлалын яамны)

/Түншлэлийн гишүүн болон туслан гүйцэтгэгчид нь гүйцэтгэх ажил үүргийнхээ дагуу тусгай зөвшөөрөлтэй байна./
Тендерийн хамт дараах дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийн баталгааны дүн: 20,000,000.00 (Хорин сая) төгрөг.

Тендерийн материалд цахим тендерийн баталгааг хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд цахим систем тендерийн баталгаа гаргагч арилжааны банкны мэдээллийн сангаас тендерт оролцогчийн тендерийн баталгааны талаарх мэдээллийг шалгана.

Тендерийг 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 13.30 цагаас өмнө цахим системээр илгээх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 14.00 цагт нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын давуу эрх тооцно.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас зохион байгуулдаг цахим худалдан авах ажиллагааны төлбөргүй сургалтад хамрагдахыг зөвлөж байна.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.     

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө-16А, Засгийн газрын IX байр, Нэг цэгийн үйлчилгээ, Утас: 62263014, 62263435 Цахим хаяг: www.tender.gov.mn, www.pcsp.gov.mn