Монголын анхны мессенжер Meme chat

UB Info

Мессенжер chat гэж сонсмогц танд хамгийн түрүүнд Wechat, Viber, WhatsApp гэх мэт томоохон апликейшнууд л санаанд тань бууж байгаа байх. Гэхдээ эдний аль нь ч бидний хөгжүүлсэн бүтээсэн зүйлс биш шүү дээ.

Memechat. Танд ямар сонсогдож байна? Энэ бол Монголын анхны мессенжер chat юм. Meme chat-н залуус өнгөрсөн оны 10-р сараас эхлэн Монголчууд ашиглах шинэхэн мессенжерийг бүтээхээр ажиллаж эхэлсэн бөгөөд 3-р сарын 21-ны өдөр Appstore болон Playstorу-д байршуулж одоогийн байдлаар хоёрхон 7 хоногийн дотор 20,000 таталттай байгаа юм.

Meme chat-д олон шинэлэг зүйлс байдаг

Мэдээжийн хэрэг chat бичих, олон төрлийн emoji ашиглах, audio болон video дуудлага хийх боломжтой. Гацаж дүрс унах, яриа тасалдах зэрэг зовлонг та мартах болно.

Зөвхөн найз нөхөд танилуудтайгаа харилцах биш memechat ч бас тантай бодит харилцаа үүсгэнэ. Энэ бол “Live quiz” юм. 7 хоног бүрийн пүрэв, бямба гарагийн 20:30 цагт “Live quiz” болох бөгөөд та уг асуулт хариултын тэмцээнд оролцож memePoint цуглуулах боломжтой.

Meme Point

Энэ бол memechat дахь таны цахим мөнгө юм. 1 point-1 төгрөг. Та асуулт хариултын тэмцээнд оролцож Meme Point-той болох бөгөөд цуглуулсан оноогоо ашиглан харилцагч байгууллагуудаас худалдан авалт хийх, хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой юм. Та өөрийн оноогоо хүрэлцэхгүй бага байна гэж санаа зовох хэрэггүй. Учир нь найзуудтайгаа оноогоо хуваалцаж шилжүүлэг хийх боломжтой. Мөн memechat-ийн зүгээс шинэ хэрэглэгчиддээ 500 Point бэлэглэж байгаа.

Төлбөр

Meme point ашиглах маш амархан. Та аппликейшний төлбөр цэсийг сонгож найзууд болон харилцагч байгууллагуудруу point болон нэхэмжлэх илгээж QR кодоор гүйлгээ хийх боломжтой.

Бизнес сувгууд

Хамтрагч байгууллага дундаас та өөрийн хүссэнг сонгож follow хийх тэдгээрийн талаарх сонирхолтой мэдээ мэдээллийг уншиж бусадтайгаа хуваалцаж болно.

Та яг одоо memechat-тай нэгдэхийг хүсвэл доорх холбоосоор гар утсандаа татаж суулгаарай.

App store: iOS
Play store: Android

САНАЛ БОЛГОХ