Агаарт байх аюултай вирусийг 99.9 % устгах шинэ арга

UB Info

“University of Michigan”-ний судлаачид агаар дуслын замаар дамждаг аюултай вирусүүд ионжсон агаарын молекулуудтай нийлэхээрээ аюул багатай болж байгааг тогтоосон байна. Тэдгээр судлаачид ионжсон партиклуудыг ашиглан дулааны бус сийвэн реактор зохион бүтээж туршсан байна. Туршилтын үед уг төхөөрөмж дотор урсах агаарын вирусийн 99.9 %-ийг идэвхгүй болгон шүүж амжилттай ажиллажээ.

Уг реактор ердөө хэдхэн долийн хугацаанд агаарыг цэвэршүүлж чадаж байгаа нь ариутгасан агаар шаардлагатай байдаг олон салбарт хэрэглэх боломжтойг харуулж байгаа юм.

Судлаачид зохион бүтээсэн дулааны бус реакторынхаа үр ашигтай байдлыг хэмжихийн тулд төхөөрөмж рүү орж буй агаарт хүний биед аюултай байдаг тодорхой төрлийн вирусийг хольсон байна. Реактор дотор борын силикатын хөөсөн шил нь цилиндр эсхүл бөмбөлөг хэлбэртэйгээр орших ба уг шилний хөөсний завсраар урсахдаа агаарт байгаа вирусүүд нь идэвхгүй болдог аж. Тодруулж хэлбэл, вирусүүд нь радикалуудын нөлөөгөөр исэлдэж, эсийг халдварлуулах чадвараа алддаг байна.

Судлаачид ажлын үр дүнгээ “Journal of Physics D: Applied Physics” (импакт фактор 2.4) сэтгүүлд хэвлүүлсэн байгааг ЭНД дарж үзнэ үү!

Уг реакторт ариутгах үйлдлийн 99% нь идэвхгүйжих процессоос, 1% нь шүүлтийн нөлөөнөөс үүсэж байгааг судлаачид тодорхойлсон байна. Уг ажлыг гүйцэтгэсэн судлаачдын нэг Криста Виггинтон (Krista Wigginton) нь “Бидний хийсэн судалгааны үр дүнгээс харахад дулааны бус сийвэнгийн реакторын үр ашигтай байдал маш сайн байгаа бөгөөд халдваргүйжүүлэлтийн технологи маш цөөн байдаг өнөө үед бидний судалгааны үр дүн маш чухал ололт боллоо” гэж хэлсэн байна.

Энэ дулааны бус реакторын төхөөрөмж нь хэт ягаан туяаны болон шүүлтүүрийн бусад технологиудаас хурдан ажилладгаараа давуу талтай.

Эх сурвалж:phys.org

САНАЛ БОЛГОХ