Аялалд гарахдаа машинтай, бие хамгаалагч жолоочтой

UB Info

Урин дулаан цаг ойртож аялал зугаалга төлөвлөх цаг ирлээ. Гэхдээ зарим нэг асуудлаас болоод сайхан цагаар зугаалж чадалгүй хотдоо л хий дэмий утсаа маажин өнгөрөөх үе гардаг шүү дээ. Би хувьдаа өнгөрсөн жил найз охидтойгоо аялал төлөвлөх үед бидэнд хэд хэдэн асуудал гарсан юм.

1. Бидэнд зөвхөн жижиг тэрэг байсан учир явах замын саад бартааг дийлэхгүй байх гэсэн айдас.
2. Жижиг тэрэгтэй гарсан тохиолдолд эвдрэл гэмтэл гарвал бидний хэн нь ч засаж чадахгүй.
3. Зөвхөн охид учир замд таарах аюул ослоос эмээсэн /энэ нь мэдээж аюултай хүн/ гэх мэтчилэн олон шалтгааны улмаас бидний аяллын төлөвлөгөө бүтэлгүйтэж хотдоо утсаа маажин л үлдсэн юм.

Харин саяхан энэ бүх асуудлыг шийдэж өгөх газар байдаг гэдгийг бас л утсаа маажин сууж байхдаа мэдэж судаллаа. Цаг сайхан болжээ, юм хөгжинөө гэж ирээд л хөгшчүүл ярьдаг шиг бүр нэг сайхан үйлчилгээ бас байдаг юм байна.  


Энэ газар автомашин, жолооч болон бие хамгаалагчийн үйлчилгээ үзүүлдэг найдвартай газар юм. Тэд Toyoto Land 200, LX 570 гэх мэт автомашинаар хот болон хөдөөд аюулгүй автомашин жолооч бие хамгаалагчийн үйлчилгээг санал болгодог.

Жолооч дээрээс нь бие хамгаалагч гээд та гайхаж байж магадгүй юм. Энэ нь 2-1 л гэсэн үг. Өөрөөр хэлбэл жолооч маань бие хамгаалагч, бие хамгаалагч маань жолооч гэсэн үг. Нэг хүн үнэхээр энэ хоёр ажлыг хийж чадах уу? гэвэл мэдээж тийм. Тэд ажилтнууддаа маш өндөр шалгуур тавьж авдаг бөгөөд зан ааш, харилцааны соёл, бие бялдар, мэдлэг чадвар гээд олон шалгуураар шигшиж сонгодог.Учир нь хэдэн 100 км зайд тэд биднийг замчлан хамгаалж явах хүмүүс шүү дээ.

Аялалд гарахын өмнө машины бүрэн бүтэн байдлыг шалгах бэлдэх хамгийн чухал. Гэхдээ та үүн дээр санаа зовох шаардлагагүй бөгөөд шинэ мэт автомашин даатгалтай жолооч танд үйлчлэх болно. Харин таны зүгээс бэлдэх шаардлагатай нэг зүйл бол машинд замдаа сонсох дуунууд. 


Одоо хамгийн чухал нь… Бидэнд маш цөөхөн асуудал үлдлээ. Хаашаа? Хэнтэй? Хэзээ? явах вэ? Найз нөхдөдөө дуулга, аяллын төлөвлөгөөгөө гарга, явах маршрутаа сонго. Ингээд л бүх асуудал шийдэгдлээ.

Зөвхөн хөдөө явах гэлтгүй хотод ч бас энэ үйлчилгээг авах боломжтой бөгөөд тэмдэглэлт үйл явдал, хурим найр гэх мэт чухал мөчүүдэд тань тэд туслах болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 88669999


 

САНАЛ БОЛГОХ