Монополи яагаад хамгийн шилдэг тоглоом бэ?

UB Info

Монополи бол бүх цаг үеийн хамгийн сонирхолтой бөгөөд эргэлзээгүйгээр гэр бүлээрээ тоглоход хамгийн тохирсон тоглоом юм. Тоглоом маш өрсөлдөөнтэй байдаг тул та энэ тоглоомыг үзэн ядаж ч мэднэ. Гэхдээ яагаад дэлхийн айл болгоны номын тавиур дээр уг тоглоом байж байдаг юм бол? Үүний учрыг тайлбарлая.

Бүх тоглоомд стратеги ямар нэг хэмжээгээр шингэсэн байдаг. Гэхдээ өөрийн хүссэн өмчөө авахын тулд 100% аз дээр тулгуурласан байвал тэр бол стратеги биш гэдгийг анхаараарай. Ямар нэг зүйлийг худалдан авахгүй бол стратеги гэж байхгүй болох ба зөвхөн санамсаргүй байдлын бурхан, аз хоёртоо найдахаас өөр аргагүй болно.

Chest болон chance картууд бас маш санамсаргүй байдаг. Нэг бол хэцүү байдалд орох эсвэл авлагаа өсгөх гэсэн хоёр сонголтын аль нэгийг нь сонгоно. Тиймээс аль нь сайн, аль нь муу вэ гэдгийг тодорхойлох арга байхгүй байна.

Уг тоглоом нэлээд шударга бус юм шиг байж болно гэхдээ угаасаа ийм байхаар анхнаас нь зохиосон юм. Бүх өмчийг авч чадсан бас бүх анхны байшингуудаа дуусгаж чадсан тоглогч ялагч болно. Аль ч тоглогч худалдаа хийж болно гэхдээ худалдаа яах аргагүй зөвхөн нэг талд арай ашигтай байдаг. Эрэлт, нийлүүлэлтийн хууль үйлчлэх бөгөөд хэрэв нөгөө тоглогч тань бүх нийлүүлэлтийг атгасан бол та худалдан авагч болохоос өөр аргагүй. Ингэснээр өмчийн үнэ өсөхийг анхаараарай. Энэ тоглоомоор дамжуулан та найзаа эсхүл гэрийнхээ хэн нэгнээр өөрийнхөө хүссэн зүйлийг авхуулах боломжтой болох юм.

Тоглоомын түүх

Энэ тоглоомын үед яагаад нэг юм уу хоёр тоглогчдод давуу ашигтай байдаг вэ? Үүнд өгөх товч хариулт бол зарим зүйл шударга бус байдгийг ойлгох явдал юм. Монополи тоглоомыг анх хаана зохиосон, хэн патентыг нь эзэмшдэг талаар олон таамаг байдаг. Гэхдээ уг тоглоомыг 1902 онд Элизабет Мэги гэж гэх хүн “Газрын эзэн” гэдэг тоглоомоос санаа авч зохиосон байдаг. Элизабет Мэги тухайн үеийн нийгмийнхээ эдийн засгийн байдлыг тоглоомоороо харуулсан юм. Тухайлбал, баян чинээлэг газрын эзэд түрээсийн байр байгуулж хэрхэн ядуу түрээслэгчдийг ядуу хэвээр нь байлгадгийг харуулсан байдаг.

Чарльз Дарров гэж хүн уг санааг Монополи тоглоомд оруулж, 1935 онд тоглоомоо “Parker Brothers”-д зарсан байна. “Parker Brothers” нь бас давхар Элизабет Мэгигээс зөвшөөрөл авсан байдаг. Дараа нь “Parker Brothers”-ийг “Hasbro” компани худалдаж авсан байдаг. Тоглоомын утга агуулга нь яах ч аргагүй Элизабет Мэгигийн тоглоомын агуулгыг шингээсэн байдаг. Тоглоомын дүрмийн дагуу газрыг эхлээд эзэмшиж чадсан тоглогч тоглолтын хамгийн дээд газрын эзэн болдог. Энэ маш тэнцвэргүй нөхцөлд бусад тоглогчид давуу талтай болсон дээд газрын эзнийг буулгахыг оролддог. Өөрөөр хэлбэл “Free Parking jackpot”-тэй адил ямар ч дүрэмгүй тэмцэх хэрэгтэй. Тоглоомд эцэг эхчүүд заримдаа хүүхдүүддээ зээл өгөх эсхүл өмчийг тэр чигт хурааж, цааш худалдаж болдог.

Сонирхолтойгоор удаан тоглодог

Энэ бол Монополи тоглоомын нэг онцлог юм. Тоглолт нэлээд урт явагддаг. Энэ нь хүн бүрийн хувьд янз бүрийн байдлаар санагдаж болно. Гэхдээ энэ тоглоомоор хамт тоглосон хүмүүс хоорондоо маш сайн найзууд болдог юм. Маш цөөхөн хүмүүс л өөрийн хайртай хүмүүсээ шийтгэх хүчтэй байдаг ба ийм болохоор л энэ тоглоом маш их өрсөлдөөнтэй сонирхолтой байдаг. Тоглоомыг тоглосноор санал тавих, чөлөөлөх, өмчөө өгөх зэргээр тоглоом сонирхолтойгоор үргэлжилсээр л байдаг. Монополи тоглоомд ялахын тулд та цус үзэхээс өөр аргагүй бөгөөд уучлах, өршөөх гэж байхгүй, зөвхөн хэрцгий байхаас өөр аргагүй.

Хүн бүр Монополид дуртай байдаг бөгөөд тоглоомоос авах мэдрэмж таны тоглолтын хэв маягаас хамаарна. Тоглоомоос болж гэр бүлийн гишүүд хоорондоо ярилцахгүй нэлээд удаан байх тохиолдол гарч байсан аж. Монополи бол ийм л сонирхолтой тоглоом юм. Мөн Монополыг тоглох үед заавал ялах, ялагдахдаа чухал бус бөгөөд гол нь бусадтай харьцаж сурч дээр нь цагийг зугаатай өнгөрүүлэх юм.

Хэрвээ та монополи тоглоомыг худалдан авахыг хүсвэл ЭНД дарж эсвэл 75752020 дугаараас захиалан аваарай. Хүргэлт үнэгүй.

САНАЛ БОЛГОХ