“Оддын дайн” киноны тухай сонирхолтой 10 баримт

UB Info

1. Кино нэр анх өөр байсан

“Оддын дайн” киноны нэр анх “Оддын алуурчдын адал явдал, Нэгдүгээр анги: Оддын дайн” байсан бөгөөд үйл явдал нь ах дүү Дик, Люк скайвалкеруудын тухай өгүүлэх байсан байдаг.

2. “Darth Vader”

Найруулагч Жорж Лукас нь “Darth Vader”-ийн дүрд анх домогт найруулагч Орсон Уэллсээр дуу оруулахыг хүсэж байсан ч түүний аялга хэтэрхий амархан танигдаж болзошгүй гэж сэрэмжлээд больсон аж. Учир нь Орсон Уэллс 1938 онд зохиолч “H. G. Wells”-ийн “The War of the Worlds” зохиолыг радиогоор уншиж байсан байдаг.

3. Жүжигчний сонголт

"The Godfather", "Scarface" гэх мэт олон киногоороо танигдсан жүжигчин Аль Пачино нь Хан Сологын дүрд тоглох гэж байснаа яриа нь хэтэрхий ойлгомжгүй байна гэснээр дүрээс татгалзсан байдаг аж.

4. Анхны санаа

Уран бүтээлч Ральф МакКуаррийн анхны концепциор бол Люк скайвалкер нь 16 настай охины дүр байсан байдаг.

5. Дүр өөрчлөгдсөн

Хан Соло нь Корелли гарагаас гаралтай сансрын дүрсгүй дээрэмчин болохоосоо өмнө загалмайтай, ногоон арьстай мангас байсан байдаг.

6. Ажиглалт Найруулагч

Ж. Лукас нь Хан Сологын дүрийг боловсруулж байхдаа алдарт найруулагч Фрэнсис Форд Копполагын яриагаараа бусдыг итгэн үнэмшүүлэх чадварыг ажиглаж дүрд шингээсэн байдаг аж.

7. Саадыг давсан нь

“Оддын дайн: Шинэ найдвар” кино нь 1978 онд Оскарын шагналын Шилдэг киноны төлөө өрсөлдсөнөөрөө энэ төрөлд нэр дэвшсэн шинжлэх ухаан, зөгнөлт төрлийн анхны кино болсон байдаг.

8. Жон Уильямс

Оскарын шагналт хөгжмийн зохиолч Жон Уильямс нь “Оддын дайн” киноны 2-хон ангиас ("The Clone Wars" болон "Rogue One") бусад бүх ангийнх нь хөгжмийг бичсэн байдаг аж.

9. R2-D2

Зохиолын анхны хувилбар дээрээ “R2-D2” нь ярьж чаддаг байсан байдаг.

10. Гайхалтай баримт

1977 оны 5 дугаар сарын 25-нд анх дэлгэцэд гарсан “Оддын дайн” кино нь нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо 1.5 сая ам доллар, нийтдээ 200 сая долларын орлого олж байсан нь тухайн үедээ маш их мөнгө байсан юм. Анхны анги гарснаас өнөөдрийг хүртэлх 40 гаруй жилийн хугацаанд нийт 10 анги гарч 10 орчим тэрбум долларын орлого олсон аж.

САНАЛ БОЛГОХ