Наршихаас болгоомжил

Мэдээ


Нарны хордлого авсан хүнд тусламж үзүүлэхдээ толгой дээрээс нь хүйтэн ус асгах, хүйтэн усанд бүх биеэр нь оруулах, нойтон алчуураар ороох зэрэг энгийн аргуудыг хэрэглэнэ. Нарны хордлогын үед хүний бие шингэнээр дутагддаг учир цэвэр ус, хярам уух хэрэгтэй. Уух шингэний хэмжээ нь хордлого авсан хүний нас, биеийн жингээс хамаарна. Үүнд:
1-З настай бол 30-60 граммаар 20-30 минут тутамд
3-7 настай бол 60-100 граìмаар 30-40 минут тутамд
7-15 настай бол 100-200 граммаар 40-60 минут тутамд
Насанд хүрсэн хүн бол 200 граммаар 60-90 минут тутамд шингэн ууна. Нарны хордлого авсан хүн бөөлжих, гүйлгэх, даралт унах, толгой эргэх, нүд юм харахгүй болох, ухаан алдах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Энэ үед эмчид хандах шаардлагатай.
Наранд цохиулсан үед хүний биеийн дотоод дулаан үйлдвэрлэл зогсдог. Өөрөөр хэлбэл, бодисын солилцооны үр дүнд байнгын үйлдвэрлэгдэж байдаг дулаан гадагшлахаа болино. Түүнээс болоод дулааны тэнцвэр алдагддаг. Иймд тусламж үзүүлээгүй нөхцөлд дотоод дулаан хашилтанд орж, улмаар хүний биеийн бодисын солилцоо сааталд ордог аюултай.


САНАЛ БОЛГОХ