UBinfo апп шинэчлэгдэж олон шинэ үйлдлүүд нэмэгдлээ. UPDATE!

UB Info

Хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагыг үргэлж нэгдүгээрт тавин ажилладаг UBinfo апликейшн шинэчлэгдэж илүү хурдан, илүү хялбар, илүү хүртээмжтэй болж шинэ үйлчилгээнүүдийг нэмлээ. Шинэ хувилбарт дараах зүйлс цоо шинээр нэмэгдлээ.

Монголын бүх "Podcast" нэг дор

Замын түгжрэл, амралтын цагаараа цагийг үр бүтээлтэй өнгөрөөх хамгийн зөв алхам бол “Podcast”. Энэ бол тархи цэнэглэн, чихний бөглөө гаргаж, шинэ соргог мэдээллээс дутахгүй байхад туслах хамгийн зөв шийдэл. Та хүссэн үедээ UBinfo апп-аас өөрийн дуртай  podcast-ыг сонгон сонсох боломжтой юм.

"Дураараа" булан

Энэ бол Монголын анхны “fun meme”. UBinfo апп-ын “Дураараа” буланд хүн бүр өөрийн хошин шогийн мэдрэмжээ илэрхийлэн meme зураг, gif үүсгэх боломжтой бөгөөд утсаараа зураг аваад өөрийн хүссэн meme-г үүсгэж болно. Мөн Монголын алдартай паянгийн эздээс ч сонгох боломжтой.

Лавлах - Дахиж төлбөртэй дугаар луу залгах хэрэггүй

Та дахин өндөр төлбөртэй лавлах утасруу залгах шаардлагагүй боллоо. Учир нь UBinfo апп-ын “Лавлах” буланд танд хэрэгцээтэй бүх төрлийн мэдээлэл үнэ төлбөргүйгээр байгаа. Яарсан, сандарсан үедээ бид мэддэг зүйлээ ч санахаа байчихдаг, эсвэл лавлах утаснаас авсан мэдээллээ хэдэн хормын дараа мартчих үе гардаг шүү дээ. Харин одоо энэ асуудалд санаа зовох шаардлагагүй, та хүссэн мэдээллээ дуртай үедээ UBinfo-оос үнэгүй харах болно.

"Shop" - Хоол, хүнс хүргэлт

Дэлгүүр хэснэ гэдэг ч заримдаа асуудал шүү. Яарсан, ядарсан үедээ дэлгүүр хэснэ гэдэг бүр том асуудал. Энэ асуудалд цэг тавьж гэртээ сууж байгаад л “Shop” хэсгээс хэрэгцээт бүхнээ захиалан авах шийдлийг бид санал болгож байна. Та UBinfo апп-ын “Shop” хэсгээс хүнсээ цуглуулж, хоол захиалан идэж, хувцсаа сонгож, унших ном, хайртай хүндээ бэлэглэх цэцгийн баглаа, бэлэг дурсгал гээд хэрэгцээт бүхнээ сонгон үнэгүй хүргүүлээрэй. Мөн өдөр бүр шинэ дэлгүүр нэмэгддэг тул сонголт өдрөөс өдөрт өссөөр байх болно.

Хэрэв та худалдаа үйлчилгээ эрхэлдэг бол бидэнтэй холбогдон өөрийн дэлгүүрийг үнэгүй нэмэх боломжтой : 7575-2020.

Мэдээж илүү хурдан

Хуучин утсан дээр гацахгүй, илүү хялбар, маш хурдан болсон бөгөөд мэдээний сайт, үзвэр үйлчилгээ, караоке, дуудлагын жолооч такси гэх мэт бүх булан мэдээллээ шинэчилсэн байгааг та харах болно.

Та доорх холбоос дээр дарж  UBinfo апликейшнээ ШИНЭЧЛЭЭРЭЙ. 


iPhone:  AppStore-ийнхоо Update буланг доош чирч refresh хийсний дараа шинэчлээрэй.

Android:

САНАЛ БОЛГОХ