Монгол Улс оёдолчдоороо гоёно

Би үйлдвэрлэгч


Манай улс оёмол бүтээгдэхүүний 95 хувийг импортолдог


Оёмол хувцасны үйлдвэрлэл нь нэмүү өртөг хамгийн их шингээдэг, эмэгтэйчүүдийг ажлын байраар хангаж, ядуурлыг бууруулахад чухал ач холбогдолтой мын салбар юм. Гэтэл манай улс оёмол бүтээгдэхүүнийхээ 95 хувийг импортоор оруулж ирдэг бөгөөд тавхан хувийг дотооддоо үйлдвэрлэж байна. Монголбанкны судалгаанаас үзвэл өнгөрсөн онд 515 тэрбум төгрөгийн бэлэн хувцасны борлуулалт хийсэн боловч үүний ердөө 10 тэрбумыг дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн эзэлжээ. Тэгвэл импортын бүтээгдэхүүнийг орлох зорилготой “Нэмүү өртгийн сүлжээ жишиг оёдлын үйлдвэр” өчигдөр нээлтээ хийлээ. “Өрх бүр үйлдвэрлэгч болж, үйлдвэрлэгч бүр нэгдэж үйлдвэр болох цагт манай оёдлын салбар Монгол Улсын тэргүүлэх салбар болно” гэсэн уриатай тус үйлдвэрийг “Би үйлдвэрлэгч” буландаа онцолж байна.


Энэ үйлдвэр нь Сонгинохайрхан дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг. Тус үйлдвэр нь тоног төхөөрөмжөө түрээсээр ашиглуулах болон эсгүүрийн цех, загварын өрөөтэй. Тоног төхөөрөмж, материал зэрэг нь бүгд бэлэн байх учир ажилгүй байгаа эмэгтэйчүүд “Нэмүү өртгийн сүлжээ жишиг оёдлын үйлдвэр”-т ирж, цалинтай ажиллах боломжийг нээжээ. гэхдээ энэхүү төсөлд зөвхөн Сонгинохайрхан дүүргийн иргэдийг хамруулах юм. Учир нь тус дүүргийн “Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо” болон хөдөлмөр үйлчилгээний хэлтэс хамтран “Ажилтай орлоготой-100 эмэгтэй” төслийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хэрэгжүүлж эхэлсэн нь өдгөө ийн өргөжив. Энэхүү төсөл нь ажилгүй эмэгтэйчүүдийг таван төрлийн цогц сургалтад үнэ төлбөргүй хамруулж, үйлдвэрлэгч болгох зорилготой юм.

Өнөөдрийн байдлаар “Нэмүү өртгийн сүлжээ жишиг оёдлын үйлдвэр”-т 25 эмэгтэй ажиллаж байна. Зарим нь хэдийн “өрх тусгаарлаж” өөрийн хувийн цехээ нээж амжжээ. Энэхүү төсөл 2021 он хүртэл үргэлжлэх хугацаанд 100 эмэгтэйг чадавхжуулахаас гадна нэмүү өртгийн сүлжээ гэх тодотголтой хувьцаат компани болж өргөжихөөр төлөвлөж байна. “Уг төсөл 100 эмэгтэй гэсэн нэртэй боловч энэ тоогоор хязгаарлахгүйгээр 1000 хүргэж болно.

“Нэмүү өртгийн сүлжээ жишиг оёдлын үйлдвэр” өчигдөр нээлтээ хийлээ
Цалингийн хувьд хийснээрээ авах бөгөөд ажилгүй болох гэсэн ойлголт үгүй” хэмээн “Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо”-ны  ТУЗ-ийн гишүүн Б.Алтанбаяр ярилаа.

Тус үйлдвэрт өдөрт 30 хүн ажиллах хүчин чадалтай. Захиалга авсан хүмүүс түрээсийн цехэд ирж тоног төхөөрөмжийг нь ашиглан оёх боломжтой юм. 10 оёдолчин өдөрт эмэгтэй пиджак 30, эрэгтэй пиджак 50, эрэгтэй болон эмэгтэй өмд тус бүр 60 ширхгийг оёж байна. Энэхүү үйлдвэрт ажилладаг Б.Цэвэлмаа “Би 20 гаруй жил зэрэг олон байгууллагын захиалгыг оёж буйгаа дуулгав. Тус үйлдвэр дотоодын бэлэн хувцасны борлуулалтын ядаж 50 хувийг хангаж, салбаруудаа нэмэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
САНАЛ БОЛГОХ