Хүүхэд бүрийн сайн сайхны төлөө “ТАНД ҮЛЭМЖ БАЯРЛАЛАА” аянд нэгдээрэй

UB Info

Эх үрсийн баярыг угтан ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа төлөөх “ТАНД ҮЛЭМЖ БАЯРЛАЛАА” сайн үйлсийн аяныг Үлэмж Гросерс компанийн “Good Price Market” дэлгүүр санаачлан хэрэглэгчдийн худалдан авсан хүүхдийн баярын бэлэг бүрээс 1,000 төгрөг тутмыг хуримтлуулан Улаанбаатар хотын зүүн зах буюу Улиастайн эцэст баригдаж буй “Ид шидийн орон-2” хүүхэд хамгаалал хөгжлийн төвийн бүтээн байгуулалтад хандивлахаар төлөвлөөд байна.

Ингэснээр “Good Price Market” дэлгүүрийн худалдан авагч бүр зорилтот бүлгийн, амьжиргааны түвшин доогуур хүчирхийлэлд өртдөг болон хүчирхийлэлд өртөх эрсдэл өндөртэй, яаралтай тусламж дэмжлэг, хамгаалал шаардлагатай хүүхдүүдэд туслах бүрэн боломжтой болж байгаа юм. Түүнчлэн энэхүү аяныг дэмжин оролцох байгууллага хамт олонд манай байгууллага үргэлж нээлттэй.

Тиймд худалдан авагч та “ТАНД ҮЛЭМЖ БАЯРЛАЛАА” сайн үйлсийн аянд нэгдэж хүсэл мөрөөдөлтэй ч хүрэх боломж нь хязгаарлагдмал бяцхан хүүхдүүдэд итгэл бэлэглээрэй. Энэхүү аяныг Үлэмж Гросерс ХХК Лантуун Дохио ТББ-тай хамтран зохион байгуулж байгаа билээ.

Аяны үргэлжлэх хугацаа: 2019.05.07-2019.06.02-г дуустал

Лавлах утас: 7777-5555

САНАЛ БОЛГОХ