Шинэ подкаст: Газар доорх яриа

UB Info

Та ямар подкаст сонсдог вэ? Та юунд сонирхолтой вэ? Таны сонсдог, дуртай подкаст ямар сэдвээр ярилцдаг вэ?

UBinfo апп-ын шинэчлэгдсэн хувилбарт “Podcast” цэс нэмэгдсэн гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх. Энэ бол Монголын бүх подкастыг нэг дороос сонсож замын түгжрэл, амралтын цагаараа цагийг үр бүтээлтэй өнгөрөөх хамгийн зөв алхам юм.

Үүнд зориулан бидний зүгээс “Газар доорх яриа” подкастыг бэлтгэн хүргэж байна.

Хүн ямар үед нээлттэй ярьдаг вэ? Хүн ямар үед баггүй ярьдаг вэ? Хүн тухтай газар, дуртай сэдвээ ярихдаа л нээлттэй байдаг. Энэ бол газар доорх яриа подкастын гол зорилго юм. Бид улс төржиж бухимдахгүй, бид амттай хоолны жор заахгүй бид зүгээр л зочидтойгоо нээлттэй ярьж тэдний дуртай зүйлсийн талаар халуун яриа өрнүүлэх болно.

Бидний анхны дугаарын зочноор Hi-Fi records, Playtime Festival-ын үүсгэн байгуулагч, санаачлагч Ц.Нацагдорж оролцож хөгжим, амьдрал, түүх зэрэг олон сэдвээр ярилцсаныг UBinfo - Podcast - Газар доорх яриа хэсгээс сонсож өөрсдийн үзэл бодлыг хуваалцан дараагийн зочныг санал болгоорой.

САНАЛ БОЛГОХ