Дэр ярьж чаддагийг мэдэх үү

UB Info


U stage театрын дараагийн уран бүтээл "Дэрний сэтгэл" гэр бүлээрээ үзэх хүүхдийн жүжиг ирэх баасан гарагаас хүүхэд багачуудын хүртээл болоход бэлэн болжээ. Жүжигчин Г.Ундармаагийн театрын зүгээс бүх насныханд, тэр тусмаа бяцхан үзэгчдэд зориулсан нэгэн өвөрмөц уран бүтээлийг амилуулсан нь тус жүжиг юм. Зохиолч Олжас Жанайдаров "Маленькая Премьера-2012" олон улсын наадмын орчин үеийн хүүхдийн жүжгийн зохиол төрөлд “Дэрний сэтгэл” жүжгээрээ тэргүүн байр эзэлж байжээ.

Дэр гэдэг зүйл хүний амьдралын бүхий л хором мөчид бидэнтэй хамт байж, биднийг харж, сонсдог ч ярьж чаддаггүй. Хэрэв ярьдаг байсан бол ямар олон зүйлийг хүүрнэх байсан бол. Ярьдаг дэрний санаанд багтамгүй түүхийг өгүүлэх “Дэрний сэтгэл” жүжиг тавдугаар сарын 24, 25, 26, 29-ний өдрүүдэд АСЕМ гэр театрт 14:00 цагаас тоглох юм байна. Тасалбарыг www.ufilm.mn сайтаар орж захиалах боломжтой.


САНАЛ БОЛГОХ