Сансрын радио долгионууд

UB Info

Радио, зурагт радио нь ард иргэдийг мэдээллээр хангах, үйлдвэрлэл, тээврийг автоматжуулах, ардын аж ахуйг удирдах удирдлагын үр ашгийг дээшлүүлэх чухал хэрэгсэл билээ. Орчин үеийн радио техникийн хэрэгслийг ашиглан гараг хоорондын сансрын станцыг амжилттай нисгэсээр байгаа юм.

Дэлхийн гадаргуу болон түүний үүлэн бүрхүүлийн дүрсийг сансрын автомат аппаратаар авч дамжуулах болсон нь цаг агаарын байдлыг урьдчилан улам нарийн танин мэдэх бололцоо олгосоор байна. Молнияа, Радуга маягийн холбооны хиймэл дагуулууд Орбит холбооны системд ашиглах боллоо. Энэ нь ихээхэн газар нутгийг, тэгэхлээр олон улс орныг зурагт радиогийн нэвтрүүлэгт хамруулах, алсын телефон телеграфын холбоо тогтооход ихээхэн үүрэг гүйцэтгэх болов. 

Орбит системийн газрын станцын нэвтрүүлэгчээс радио долгионыг холбооны дагуул руу илгээдэг. Уул дагуул радио долгиог хүлээн авч өсгөөд эхний станцаас олон мянган км алс орших газрын өөр станц руу илгээнэ. Газар дээрх станцууд холбооны дагуулаас хүлээн авсан дохиог, өсгөөд өөр станцын хүлээн авагч руу дамжуулдаг. Манай Улаанбаатар дахь орбитын зурагт радиогийн хүлэн авах ба нэвтрүүлэх станц ийм л маягаар дохиог хүлээн авч дамжуулдаг.

Одоо үед хиймэл дагуулын радио холбооны тусламжтайгаар бид дэлхийн олон орны, тухайлбал Орос, Хятан, Япон, алсын АНУ зэрэг улс орны зурагт радиогийн нэвтрүүлгийг шууд үзэх бололцоотой болсон юм.

Мэдээллийг: Г. Бямбын Физик-Одон Орон 10 номоос

Зураг: Европын Сансрын Агентлагийн Артемис хиймэл дагуул (ESA/J.Huart)

САНАЛ БОЛГОХ