Та UBinfo-г бүрэн мэддэг үү?

UB Info

Бид UBinfo-д байдаг хэрэгцээт бүх цэсний талаар цуврал мэдээлэл бэлтгэхээр боллоо.

Мэдээж та үргэлж мэдээ уншиж, shop хэсгээс хүнсээ цуглуулж худалдан авалт хийдэг байх. Гэхдээ өөрийн бизнесийг хүртэл хялбар, үнэгүй сурталчлах боломж байдгийг мэдэх үү? UBinfo-д танд хэрэгтэй, чухал, цаг зав хэмнэх олон үйлдэл байгаа. Тэгэхээр эхэлцгээе. Энэ удаад бид "надад ойр" цэсний талаар танилцуулъя.

Бүх зүйл "Надад ойр"

Энэ цэсээр дамжуулан бид хүмүүст үргэлж тулгардаг асуудлыг хялбараар шийдэж хэрэглэгчдийнхээ цаг завыг хэмнэхийг зорьсон юм. Надад ойр цэсийг хэрэглэж дадсанаар та дахиж хоолны газар, эмийн сан, банк гэх мэт үйлчилгээний газар, байгууллагуудыг хайж явах шаардлагагүй болно.

Хэрэглэхийн тулд та гар утасныхаа “location”-ыг асаасан байхад л хангалттай. Ингэснээр та хаана ч явж байсан “надад ойр” цэсрүү орох үед таны байгаа байршилтай ойр үйлчилгээний байгууллагууд бүгд гарч ирэх болно.

Жагсаалтаар хайх

Яарч сандарсан үед эмийн сан олох заримдаа үнэхээр асуудалтай байдаг. Тэгэхээр одоо өөрт ойр байгаа эмийн сангуудыг хайж үзье. 
-Категори дундаас эмийн санг сонгох.
-Гарч ирсэн сонголтуудаас өөрийн хүссэнг сонгох. 
-Сонгосон газрын нэр, зураг, утас, цагийн хуваарь, байршил бүгд гарч ирнэ.

Түлхүүр үгээр хайх

Жагсаалт дундаас категори сонголгүйгээр өөрт хэрэгтэй байгаа газрынхаа түлхүүр үгийг хайлт хэсэгт бичихэд л хангалттай. Мөн үйлчлүүлсэн газраа хадгалах болон тухайн газар танд ямар сэтгэгдэл үлдээснийг хуваалцаж болно.

Газрын зургаар хайх

Илүү томоор хайхыг хүсвэл газрын зураг хэсгийг сонгоорой. Таны сонгосон категорт багтах бүх газрууд газрын зураг дээр харагдах болно.

Таны оролцоо

Надад ойр хэсэгт та ч бас мэдээлэл оруулах боломжтой. Хэрэв та шинээр үйлчилгээний газар нээсэн бол эсвэл таны дуртай газар надад ойр хэсэгт байхгүй бол та бусдадаа хуваалцан тухайн газрыг нэмэх боломжтой. 
-Дэлгэцийн баруун доод хэсэгт байрлах + тэмдэг дээр дарах 
-Үнэн зөв бүрэн мэдээллийг оруулах 
-Хадгалах

Ингээд таны оруулсан мэдээлэл UBinfo-н "надад ойр" цэсэд нэмэгдэж хэрэглэгчдэд маань чухал хувь нэмэр боллоо. Танд баярлалаа.

САНАЛ БОЛГОХ