“Change Your Future” үйл ажиллагаа зохион байгуулагдах гэж байна

UB Info

Америк дахь Монгол Оюутны Холбоо нь 2011 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 500 гаруй гишүүдтэй ашгийн бус байгууллага юм. Үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлээд Монголын ирээдүйн боловсролын төлөө олон үйл ажиллагаанууд хийсээр ирсэн билээ.

Үүний нэг нь Best University Opportunity Program бөгөөд тасралтгүй 9 жил зохион байгуулагдаж байгаа юм. BUOP програмынхаа хүрээнд бид АНУ-д суралцах тухай болон АНУ-д сурахад өгөх шаардлагатай шалгалтуудад бэлддэг 8-9 хичээлтэй сургалт зохион байгуулдаг билээ. Энэ жил манай үйл ажиллагаа "Change Your Future" нэртэйгээр 6-р сарын 15-ны өдөр 10 цагаас Тусгаар Тогтнолын Ордонд зохион байгуулагдах гэж байна.

Үйл ажиллагаа маань АНУ-ын шилдэг их сургуульд сурч байгаа, төгссөн болон дөнгөж элсэн орсон оюутнууд өөрсдийн туршлага болон түүхээсээ хуваалцах юм. Энэхүү үйл ажиллагаанд ирснээр та АНУ-ын шилдэг их сургуулиудын элсэгчдийн өргөдөл хүлээн авах алхмаас эхлээд хувь хүний хөгжлийн мэдээлэл авах боломжтой юм.

BUOP 2019 сургалт маань энэ жил 6-р сарын 24-өөс 7-р сарын 26-ыг хүртэл Сант сургууль дээр зохион байгуулагдах гэж байна. TOEFL, SAT Reasoning Test, SAT subject test гэх мэт шалгалтуудад бэлддэг хичээлүүд орох бөгөөд АНУ-ын сургуулиуд руу өргөдлөө хэрхэн явуулах хичээл ч байгаа юм. Манай өмнөх жилүүдийн сурагчдаас MIT, Berkeley гээд олон шилдэг их сургуульд тэнцсэн хүүхдүүд бий.

Ингээд та бүхэнтэй өдөрлөг дээр уулзъя!

САНАЛ БОЛГОХ