Хабл дурангийн дарсан хамгийн алдартай зургуудын нэг: Сарнайн оддын ай

UB Info

NASA Хабл дурангийн 21 жилийн ойд зориулан 'Сарнайн оддын ай' хэмээх нэртэй тус зургийг олон нийтэд цацсан билээ. Зурагт Arp 273 гэх нэршилтэй хос галактик хоорондоо харилцан хөвж буй нь ажиглагдах аж.

Сонирхолтой нэг таамаглал нь зургийн доод хэсэгт орших жижиг галактик нь зургийн дээд хэсэгт орших томоохон галактикийг дайран өнгөрсөн гэдэг. Үүнтэй адил өөр нэг ирээдүйн явдал нь Андромеда буюу Адаг чуулганы галактик нь манай Тэнгэрийн заадас галактиктай 'мөргөлдөх' тохиолдол юм. Харин тус явдал нь өнөө үеэс 4.5 орчим тэрбум жилийн дараа тохиох магадлалтай аж.

Зургийн эх сурвалж: NASA, ESA, Hubble Heritage Team (STScI/AURA)

САНАЛ БОЛГОХ