Инженерийн шугам сүлжээний шинэчлэлт /улаанбаатар, Баянгол дүүрэг, 16 дугаар хороо/-ийн ажил

Зар, тендер


Огноо : 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр

Тендер шалгаруулалтын дугаар: НХААГ-19/109

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар эрх бүхий тендерт оролцогчдоос Инженерийн шугам сүлжээний шинэчлэлт /Улаанбаатар, Баянгол дүүрэг, 16 дугаар хороо/-ийн ажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50 000 (тавин мянга) төгрөгийг банкны цахим төлбөр тооцооны системийг ашиглан төлсөн байх ёстой.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

1. Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2017, 2018 онуудын борлуулалтын орлогын дундаж нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй байна.

2. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:

Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байх.

3. Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: шаардлагагүй

4. Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг:

Сүүлийн 3 жил буюу 2016, 2017, 2018 онуудад доод тал нь нэг удаа тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байх.

Ижил төстэй ажилд Ус дулаан, цахилгаан хангамжийн инженерийн дэд бүтцийн шугам сүлжээний ажил хийж гүйцэтгэсэн туршлагыг тооцно.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм

Барилга хот байгуулалтын яамнаас олгогддог: Хуучин бол:

2.1.1 Барилгын засвар, засал чимэглэл,орчны тохижилт.

2.2.1 Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт

2.2.2 Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, холбоо дохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт.

2.2.8 Цахилгаан эрчим хүч дамжуулах гол /магистраль/ шугам /35 кВ хүртэл/ угсралт болон түүнээс дээш.Шинэ бол:

БА-4.5 Цахилгаан дамжуулах шугам сүлжээ, дэд станц, түүний тоног төхөөрөмжийн угсралт

БА-6.1 Барилга байгууламжийн дотор ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт.

БА-6.2 Барилга байгууламжийн дотор халаалт, салхивчийн шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт.

БА-6.3 Барилга байгууламжийн дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт.

БА-6.4 Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, холбоо дохиолол, интернэт сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт.

БА-8.1 Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил болон түүнээс дээш.

Эрчим хүчний яамны:

0.4-15 кВ-ын цахилгаан түгээх шугам, дэд станцын угсралт, засвар, түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ болон түүнээс дээш.

Тусгай зөвшөөрлийн хуулбарыг баталгаажуулан ирүүлнэ.

Tендерийн хамт дараах тендерийн баталгаа ирүүлнэ. 20.000.000 /хорин сая/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 09 цаг 30 минутад Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 1012 тоот өрөөнд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын давуу эрх тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон холбогдох бусад мэдээлэлийг www.tender.gov.mn, www. ub-procurement.mn цахим хуудаснаас, бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Бага тойруу-15, Самбуугийн гудамж, Нийслэлийн Засаг захиргааны IV байр, 10 давхарт Утас: 75757806, Цахим хаяг: www.tender.gov.mn, www.ub-procurement.mn