ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
Зар, тендер
2019 оны 07 дугаар сарын 04
1. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар нь “Албан хэрэг хөтлөлтийн систем, байгууллагын архивын системийн нэмэлт хөгжүүлэлт, тоон гарын үсгээр баталгаажсан цахим албан хэрэг хөтлөлтийг хэрэглээнд нэвтрүүлэх ажил”-ыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
2. Энэхүү зөвлөх үйлчилгээ НХААГ-19/099 дугаартай болно.
3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ. Үүнд:
3.1 Улсын бүртгэлийн гэрчилгээний эхээс хийсэн баталгаажуулсан хуулбар
3.2 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тодорхойлолт
3.3 Харьяа дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс нийгмийн даатгалын шимтгэлийн өргүй тухай тодорхойлолт
3.4 Хугацаа хэтэрсэн зээл болон зээлийн хүүгийн өргүй тухай харилцагч банкны тодорхойлолтыг улсын бүртгэлийн гэрчилгээнд заасан банк тус бүрээс ирүүлнэ.
3.5 Татварын ерөнхий газрын www.e-tax.mta.mn сайтыг ашиглан цахим тодорхойлолтыг ирүүлэх ба ингэхдээ хуудсын доод хэсэгт байрлах тоо, тэмдэгт орсон 36 оронтой нууц дугаарыг гаргацтай байхаар ирүүлнэ. Монгол Улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу татвар хураамж, төлбөрөө төлсөн байна. Тодорхойлолт нь тендер нээсэн өдрийн байдлаар хүчин төгөлдөр байна.
3.6 Ижил төстэй ажлыг хамгийн багадаа нэг удаа гүйцэтгэсэн байвал зохих хугацаа: Төсөвт өртгийн 30 хувиас багагүй ажил гүйцэтгэсэн байна. Сүүлийн 2 жил ( 2017, 2018 он) гүйцэтгэсэн ажлын гэрээ, актыг хавсаргана.
3.7 Голлох болон инженер техникийн ажилтнуудын дэлгэрэнгүй мэдээллийг ирүүлнэ. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.
4. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 15 цаг хүртэлх хугацаанд авч болох бөгөөд мэдүүлгээ Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn-ээр ... оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 10 цаг 00 минутын дотор ирүүлнэ үү.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй