Үндэсний оношилгоо, эмчилгээний төв байгуулах төслийн монгол талын хөрөнгө, “Тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл” нийлүүлэх
Зар, тендер
Огноо: 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Үндэсний оношилгоо, эмчилгээний төв байгуулах төслийн монгол талын хөрөнгө, “Тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл” нийлүүлэх
Тендер шалгаруулалтын дугаар: ЭМЯ-19/003-д
Эрүүл мэндийн яам нь эрх бүхий тендерт оролцогчдоос Үндэсний оношилгоо, эмчилгээний төв байгуулах төслийн монгол талын хөрөнгө, “Тоног төхөөрөмж” Дугаар: ЭМЯ-19/-003-д нийлүүлэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Энэхүү барааны тендер шалгаруулалт нь Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www. tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу. Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50,000 (тавин мянга) төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ѐстой.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жил (2016, 2017, 2018 он)-ийн дундаж борлуулалтын хэмжээ нь тухайн багцын төсөвт өртгийн 30 хувиас багагүй байх.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тухайн багцын төсөвт өртгийн үнийн дүнгийн 30 хувиас багагүй байх.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил (2016, 2017, 2018 он).
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 3 жил буюу 2016, 2017, 2018 оны аль нэг жилд тухайн багцын төсөвт өртгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй нэг удаагийн гэрээгээр нийлүүлсэн байх. (Бараа нийлүүлсэн гэрээний хуулбар, хүлээлгэж өгсөн актын хуулбарыг ирүүлнэ).
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм Эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж импортлох, ханган нийлүүлэх, худалдах тусгай зөвшөөрөлтэй байна.
Тендерийн хамт дараах тендерийн баталгаа ирүүлнэ.
Нийт дүн: 17,901,500.0 /Арван долоон сая есөн зуун нэг мянга таван зуу/ төгрөг
Багц-3: Эмнэлгийн тоног төхөөрөмжүүд-9,569,000 /есөн сая таван зуун жаран есөн мянга/ төгрөг
Багц-4: Эмнэлгийн бусад багаж, хэрэгсэл-8,332,500 /найман сая гурван зуун гучин хоёр мянга таван зуу/ төгрөг
Хүчинтэй байх хугацаа: 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг дуустал хүчинтэй байна
Цахим тендерийн баталгааг цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар гаргуулна. Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) үнэ төлбөргүйгээр татан авах боломжтой бөгөөд тендерт оролцохын тулд эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр 50,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар цахим тендерийн хураамж төлнө.
Тендерийг: 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 08 дугаар сарын 05-ний өдрийн 09 цаг 30 минутад Эрүүл мэндийн яамны хурлын 215 тоот танхимд нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Дотоодын давуу эрх тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Засгийн газрын VIII байр, Олимпийн гудамж-2, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот 14210, Монгол Улс, Эрүүл мэдийн яам, Хөрөнгө оруулалтын хэлтэс. Утас: 51-263631
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй