УСУГ-ын ус зөөврийн автомашин /5ш/ нийлүүлэгчийг сонгон шалгаруулах.

Зар, тендер


Огноо: 2019.07.05


ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН НЭР: УСУГ-ын ус зөөврийн автомашин /5ш/ нийлүүлэгчийг сонгон шалгаруулах.


ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ДУГААР/ГЭРЭЭНИЙ ДУГААР: УСУГ-ХА-2019-141


Ус сувгийн удирдах газар эрх бүхий тендерт оролцогчдоос усны зөөврийн автомашин нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.


Тухайн тендерт эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000 /тавин мянган/ төгрөгний цахим тендерийн хураамж төлж оролцоно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.


Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.


Үүнд:


Сүүлийн 3 жил буюу 2016, 2017, 2018 онуудын Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлнэ.


Сүүлийн 2 жилд буюу 2017, 2018 он тус бүрт ижил төстэй гэрээ хийсэн тухай мэдээлэл ирүүлнэ.

Борлуулалтын орлого нь сүүлийн 3 жил /2016, 2017, 2018/ тус бүр тухайн барааны төсөвт өртөгийн 70 хувиас дээш байх.

Тендерийн хамт 14,000,000 /арван дөрвөн сая/ төгрөгийн тендерийн баталгаа ирүүлнэ.

Хүчинтэй байх хугацаа: 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг дуустал.

Тендерийг 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө цахим системээр тендерийн материалаа ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 09 цаг 30 минут-аас нээнэ.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Ус Сувгийн Удирдах газар, Токиогийн гудамж-5 өөрийн байр, Р.Батсүрэн Утас: 70157018-223