Хүн төрөлхтөн анх саран дээр мөрөө гаргасны 50 жилийн ой

UB Info

Хүн төрөлхтөн анх саран дээр мөрөө гаргасны 50 жилийн ой энэ жил тохиож байна.

Тус түүхэн явдалд зориулан NASA-н алдарт Аполло хөтөлбөрийн одоог хүртэл амьд яваа 8 сансрын нисэгчид уулзаж ийм сайхан зураг даруулжээ. Тус зурагт зүүн талаас Чарли Дюк (Аполло 16), Базз Алдрин (Аполло 11), Уолтер Канингхам (Аполло 7), Ал Уорден (Аполло 15), Расти Швейкарт (Аполло 9), Харрисон Шмит (Аполло 17), Майкал Коллинс (Аполло 11) болон Фред Хайс (Аполло 13) багтах аж.

Зургийн хамгийн содон хувцаслалттай эрхэм бол Базз Алдрин юм. Тэр хамтрагч сансрын нисэгч болох Нил Армстронгтой хамт саран дээр хөлөө тавьсан анхны хоёр хүний нэг билээ.

Зурагчин: Феликс Күнзе-ын бүтээл

САНАЛ БОЛГОХ