S I L E N C E W H I T E - “Elements of Nature” 2019

UB Info

Монгол Микс Прожектийн үүсгэн хөгжүүлсэн, Монголын тэргүүлэх бүжгийн хэмнэл “Silence White” электрон хөгжмийн арга хэмжээ нь  14 дэх жилдээ тасралтгүй зохион байгуулагдаж байгаа бөгөөд хөгжмөөр дамжуулан залууст эерэг сэдэл төрүүлж, жуулчдад орчин үеийн үндэсний урлагийг сурталчлан таниулах зорилготой.

“Silence White” электрон хөгжмийн арга хэмжээ нь жил бүр өргөжин Улаанбаатар хотын шилдэг бүжгийн үдэшлэг болж, цагаан өнгийг түгээн ”Эрх чөлөө, Энх тайван, Эв нэгдэл” уриатайгаар амжилттай зохион байгуулагдсаар ирсэн. 

Elements of Nature уриан дор байгалийн үндсэн 5 бүрдэл хэсгийг онцолж “Elements Of Nature” агуулгатай 2 өөр хөгжимт тайз, 3 сонирхолтой хэсгээс бүрдсэн орчинд 2019 оны 07-р сарын 26-ний өдөр Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байгуулагдах гэж байна.  

F I V E - E L E M E N T S

Ус, Агаар, Төмөр, Гал, Газар 5 элемент нь хоорондоо харшдаг хэрнээ хоорондоо зохицон байгальд оршдог. Хамгийн чухал нь таван элементийн тэнцвэр юм. Таван элементийн хөдөлгөөн тогтвортой, тэнцвэртэй байх нь алсын хараатай, урьдчилан таамаглахад хялбар гэсэн үг. Хэрэв тогтворт таван элементийн орчинд байж, бүх юм хяналтан доор байгаа тохиолдолд та амар амгалан байх болно.

Таван элементүүд нь зөвхөн Ус, Агаар, Төмөр, Гал, Газар гэсэн үг биш юм. Тэдэнд мөн Хөдөлгөөн, Өөрчлөлт, Хөгжил гэх утга агуулагдаж байдаг. Тэд үргэлж өөрчлөгдөж, хөдөлж мөн тэлж байдаг.

Save The Planet - PEACE MMP 

ЭРХ ЧӨЛӨӨ, ЭНХ ТАЙВАН, ЭВ НЭГДЭЛ 

Тасалбар: 30000₮

Тасалбар захиалга болон онлайн худалдаа: shoppy.mn

Хаана: Үндэсний соёл амралтын хүрээлэнд

Хэзээ: 7 сарын 26, 2019 он

Холбоо барих: www.facebook.com

АГУУЛГА

Цагаан өнгө нь үнэнч байдал, идэр залуу нас, цэвэр ариун, цэмцгэр байдал, хүний сайхан сэтгэлийг илтгэж ямарваа нэгэн өвчин зовуурыг хөнгөрүүлж, сэтгэл санааг сэргээж тогтвортой байлгадаг бурханлаг өнгө билээ.

ЗОРИЛГО

1. Орчин цагийн электроник бүжгийн хөгжмийг хөгжүүлэн дэлгэрүүлэгч уран бүтээлчдийг, шинэ гайхамшигт хэмнэлүүдийг, уран бүтээлүүдийг танилцуулж сурталчлах 

2. Залууст баяр наадмын дурсамжит сонирхолтой цагаан өдрийг бэлэглэж, инээд хөөр баяр баяслыг өгч, ЭНХ ТАЙВАН, ЭРХ ЧӨЛӨӨ, ЭВ НЭГДЛИЙГ уриалах

3. Техник технологийн дэвшилтэт төхөөрөмжүүдийг ашиглаж энтэртэйнмэнт хөтөлбөртэй хоршуулсан интерактив шийдлүүдийг бүтээх

4. Монгол орныг маань зорин ирэх жуулчдад Метрополис хот болон өргөжиж буй хөгжил, язгуур урлаг ба орчин үеийн соёл, үндэсний брэнд, загвар, залуусын үзлийг танилцуулж улмаар дэлхий нийтэд Улаанбаатар хотын талаарх эерэг ойлголтыг нэмэгдүүлэх

Монголын тэргүүлэх бүжгийн хэмнэл “Silence White”-ийг Монгол Микс Прожект үүсгэн хөгжүүлж, 2005 оноос хойш тасралтгүй зохион байгуулж байна.

Энэхүү үдэшлэг нь хотын соёл, орчин үеийн хөгжмийн чиг хандлагыг тодорхойлох, Монголын бүжгийн хөгжмийг хөгжүүлэн, сурталчилан таниулах үндсэн зорилготой.

САНАЛ БОЛГОХ