Элон Маск Стифен Хокингийн нэрэмжит медалийг хүртжээ

UB Info

SpaceX компанийн CEO ноён Элон Маск Стифен Хокингийн нэрэмжит медалийг хүртжээ.

Тус медалийг хүртэхийн тулд шинжлэх ухаанд ямар нэгэн агуу зүйлээр нэмэр оруулж, хүн төрөлхтний аж амьдрал, дэвшилтийг дэмжих их амжилтуудыг бүтээх шалгууртай аж.

Элон Маск-д сансрын аялал, сансрын технологид оруулсан хувь нэмрийг нь хүндэтгэн, сайшааж өгсөн гэнэ.

SpaceX 2002 онд анх байгуулагдаж 2010 оноос хойш нийт 75 удаа пуужин хөөргөж байжээ. Эдгээрээс 73 нь амжилттай хийгдсэн бөгөөд бүтэлгүйтсэн хоёрын нэг нь хагас эвдрэл эдэлж, нөгөөх нь бүтнээрээ устаж байжээ.

Ирээдүйн зорилгод сансрын аялал жуулчлалыг бодит байдал болгох, Ангараг гараг дээр хүн буулгах гэх мэт агуу үйлс багтах аж.

САНАЛ БОЛГОХ